Бидний тухай
Багш ажилтан
Уг хичээлээр органик геохимийн үндэс, түгээмэл хэрэглэгддэг судалгааны аргууд, геохимийн судалгааны аргуудын хэрэглээ, нүүрсний геохими, монголын газрын тосны сав газруудад хийгдсэн геохимийн судалгааны үр дүнтэй танилцана
Органик геохими, түүний судалгааны аргууд, шатах ашигт малтмалын судалгаа, эрэл хайгуулд органик геохимийн аргуудыг хэрэглэх талаар суурь ойлголт өгнө.
Тус хичээлийн агуулга нь дараахь зүйлүүдийг судлахад оршино. ЭРТНИЙ ГАЗАРЗҮЙ судлал нь эртний ургамал буюу ПАЛЕОБОТАНИК-ийн хичээлтэй салшгүй холбоотой юм. Учир нь, ургамал нь амьдарч байсан газар нутагтаа амьтдыг бодвол мөхсөн хойноо ч харьцангуй тогтвортойгоор хурдас чулуулагт хадгалагдах ба зөөгдөлд бага нэрвэгддэг онцлогтой байдаг байна. Иймд, ЭРТНИЙ ГАЗАРЗҮЙ-г эрт цагийн ургамлын судалгаатай холбон ойлгох нв зүйтэй. Хичээлийн гол агуулга нь дараахь зүйлд оршино. Үүнд, 1. Хамгийн эртний газарзүйн хуваарьлалт /силур ба девон галавын цаг үе/: ерөнхий тодорхойлолт, эртний газарзүй тодорхой дифференциацид ороогүй байсан үеийг судлах. - давхаргазүйн ба судлахын ач холбогдол, бусад судалгаатай уялдан холбогдох нь . 2. Катази, Евроамерикийн, Ангарийн ба Гондваний мужууд /хожуу палеозойн үе/: эдгээр газарзүйн мужууд /бүсүүдийн/ тодорхойлолт, тэдгээрийг тодорхойлогч хүчин зүйлүүд, судлахын ач холбогдол. 3. Европ-Синийн, Сибирь-Канадын, Экваторийн, Австралийн эртний газарзүйн мужууд /мезозойн эрин үе/: ерөнхий тодорхойлолт, тэдгээрийг тодорхойлогч хүчин зүйлүүд, судлахын ач холбогдол. геологийн үе шатуудтай уялдуулан судлах, тэдгээр нь чулуулгийн үүсэлд оролцох нь. 4. Голарктикийн, Ноталын, Австралийн мужууд /кайонозойн эрин үе/: шинэ төрмөлийн үеийн газарзүйн бүсчлэлийн тухай ойлголт, ангилалын зарчим, тэдгээрийг тодорхойлдог хүчин зүйлүүдийн судалгаа. 5. Эртний газарзүйг геологийн үе шатуудтай ба органик ертөнцтэй уялдуулан судлах.
ПАЛЕОГЕОГРАФИЙН хичээлийг заалгаснаар суралцагсад эртний шим ертөнцийг бүрэлдүүлж байсан ургамал, амьтад нь эртний дэлхийн гадаргуу дээр тодорхой зүй тогтолтойгоор оршин тогтнож, өөрийн гэсэн амьдралын хүрээ, горимтой байж, газарзүйн бүсүүдийг үүсгэх хүчин зүйлийн нэг байсныг ойлгон судлах юм. Нөгөө талаар, байгалийн салбарын бусад шинжлэх ухаантай холбоотой асуудлуудыг шийдвэрлэхэд цаашид эзэмшсэн мэдлэгээ хослуулан ашиглах арга барилыг эзэмшинэ. Эцсийн зорилго нь - цаашид Монголын палеонтологийн салбар-т ажиллах чадварлаг мэргэжилтэн бэлтгэхэд оршино.
Энэ хичээлээр нүүрсийг олборлох, хэрэглэх явцад бий болдог, хүрээлэн буй орчин болон хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг нөлөөллүүдийн талаар авч үзнэ. Үүнд хөрсний усны бохирдол, хөрний элэгдэл, өгөршил, овоолгоос үүсэх сөрөг нөлөөлөл, нүүрсийг түлэхэд үүсдэг хорт хий, тоосонцор, нүүрсэнд агуулагдах хортой хольцууд хүний эрүүл мэнд болон байгаль орчинд хэрхэн нөлөөлөх зэрэг багтана.
Биологийн нөөцийн чухал бүрэлдэхүүн болсон шувууг хамгаалах, зохистой ашиглах талаар мэдлэгийг оюутанд эзэмшүүлнэ. Шувууны нөөцөд түшиглэсэн менежментийн тухай ойлголт нь Монгол орны хэмжээнд хөгжүүлэх боломжтой биологийн нөөцөд тулгуурласан бүтээгдэхүүн гаргах чадвар, дадал зэргийг олгоход хичээлийн холбогдол оршино.