Бидний тухай
Багш ажилтан
Энэ хичээлээр оюутнууд вэб хуудас гэж юу болох, түүнийг хэрхэн яаж үүсгэн зохион байгуулах болон HTML, XHTML, CSS, HTML DOM, DHTML гэх зэрэг markup хэлнүүдийг, сервер ба клиент хандалтат скрипт хэлнүүдийн үндсэн ойлголтуудыг, Динамик ба статик вэб хуудас гэж юу болох тэдгээрийн хоорондын ялгаа, үүсгэн зохион байгуулахад шаардлагатай програм хангамжууд болон вэб хуудсыг удирдан зохион байгуулах хэлнүүдийг үндсэн ойлголтуудыг авна
Хичээлийн гол зорилго нь интернэтийн орчны програмчлалын үндсэн ойлголтуудыг эзэмших, тухайлбал Вэб хуудас, түүний бүтэц зохион байгуулалт, үүсгэн зохион байгуулах арга, техник, технологиудыг эзэмшин, тэдгээрийг ашиглан интернэтийн орчинд зохион байгуулагдах програмчлалын үндсэн асуудлуудыг шийдвэрлэх үндсийг эзэмших явдал болно.
Компьютерт мэдээллийг дүрслэх хэлбэр, тооллын системийн тухай тэдгээр хооронд хувиргалт хийх аргууд, тооллын систем дээр хийгдэх үйлдлүүд, хоёртын кодын тухай. Микропроцессорт суурилсан компьютерийн бүтэц зохион байгуулалт, тэдгээрийн дотоод үйл ажиллагаа хэрхэн явагдаг талаар судална. Компьютерийн дотоод бүтэц, эх хавтангийн бүрэлдэхүүн хэсэг, микропроцессорын бүтэц зохион байгуулалт, үндсэн болон туслах ойн зохион байгуулалт, архитектур, үйлдлийн системийн хадгалуур дээр мэдээллийг хэрхэн логикоор зохион байгуулах тухай тус тус үзнэ. Компьютерийн системийн гол шинж хэрхэн хурдтай өөрчлөгдөж байгаа болон компьютерийн хурдад технологиос гадна компьютерийн зохион байгуулалт, архитектур хэрхэн нөлөөлж байгаа талаарх мэдлэгийг олж авна. Системийн тохируулгын технологи, системийн гүйцэтгэл ба найдвартай байдлыг тооцоолж сурна.
Компьютерт хэрэглэдэг логикийн үндсэн ойлголтыг үзсэнээр компьютерийн далд ажиллагаа, түүнд ашиглах техникийн талаарх мэдлэгийг оюутанд эзэмшүүлнэ. Компьютерийн бүтцийг судалж, ажиллах зарчим болон компьютерийн систем, архитектур гэж юу болох тэдгээрт ашигладаг функцүүд, системийн найдвартай ажиллагааг хэрхэн хангахыг нь авч үзнэ.
Энэ хичээлээр веб агуулга боловсруулах хэл HTML, вебийн загвар боловсруулах CSS, скрипт хэл ЖаваСкрипт, сүлжээний протокол HTTP, үзэгдэл-удирдлагат програмчлал, өгөгдлийн сантай ажиллах зэрэг орчин үеийн вэб аппликейшн хөгжүүлэхэд шаардлагатай нэгдмэл технологийг үзнэ. MERN (MongoDB, ExpressJS, ReactJS, NodeJS) багц технологи ашиглан вэб аппликэйшн хөгжүүлэх аргыг үзнэ.
WWW (World Wide Web) нь интернэтээр баримт, мэдээллийг дамжуулахаас гадна онлайн интерактив аппликейшн ажиллах үндсэн платформ болсон. Вэб суурьтай аппликейшн нь ямар нэг системээс хамааралгүйгээр хандах, автоматаар шинэчлэх, олон тооны хэрэглэгчийг холбож ашиглах зэрэг олон давуу талтай. Энэ хичээлээр вэб аппликейшн хөгжүүлэх арга, орчин үеийн вэб технологиудыг танилцуулах ба вэб аппликейшн хөгжүүлэх анхан шатны туршлагыг эзэмшүүлнэ.