МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Мтэс, Эхит
Индекс: ECEN654
Багц цаг: 3
Харьяалах тэнхим: МУИС, Мтэс, Эхит
Индекс: ECEN652
Багц цаг: 3
Харьяалах тэнхим: МУИС, Мтэс, Эхит
Индекс: ECEN322
Багц цаг: 3

Товч агуулга

Компьютерийн сүлжээний төхөөрөмж хичээлийг үзсэнээр оюутан: Салаалагч төхөөрөмжийн ажиллагааны зарчим, үндсэн тохиргоо, чиглүүлэгч төхөөрөмжийн ажиллагааны зарчим, үндсэн тохиргоо, статик, динамик чиглүүлэлтийн протоколууд тэдгээрийн ажиллагааны зарчим, тохиргоо, чиглүүлэлтийн хүснэгтийн нууцлаг функцууд, хуурмаг дотоод сүлжээ үүсгэх, хуурмаг дотоод сүлжээний дамжуулалтын протоколын тохиргоо, хоёрдугаар түвшний асуудлаас сэргийлэхийн тулд spanning tree protocol ашиглаж сурах, хуурмаг сүлжээ хооронд чиглүүлэлт хийх аргачлалуудыг сурах мөн дунд буюу томоохон сүлжээний хувьд дизайн гаргах чадвартай болно. Мөн шинээр гарч ирж буй технологийн талаар болон тэдгээрийн тохиргоог хийх ур чадвар, мэдлэгтэй болно.

Зорилго

IP суурьт сүлжээний үндсэн төхөөрөмжүүд болох салаалагч (switch), чиглүүлэгч (router)-ийн ажиллагаатай дэлгэрэнгүй танилцаж жижиг дунд түвшний байгууллагын сүлжээний тохиргоог хийж сурах үндсэн зорилготой. Хичээлийн практик дадлагыг Cisco болон бусад үйлдвэрлэгчийн төхөөрөмж болон виртуал орчинд гүйцэтгэх бөгөөд ингэснээр ажлын орчноос үл хамааран сурсан тохиргоог хийх чадварт суралцах ач холбогдолтой.

Харьяалах тэнхим: МУИС, Мтэс, Эхит
Индекс: ECEN323
Багц цаг: 3

Товч агуулга

Сүлжээний төлөвлөлт зохион байгуулалтын суурь аргатай танилцах ба тус аргачлалын хүрээнд томоохон хэмжээний сүлжээ байгуулах төсөл боловсруулж, байгуулсан сүлжээнийхээ менежментийн бодлого боловсруулан ажиллах ур чадварыг эзэмших болно. Сүлжээний менежмент нь тохиргооны менежмент, гамшгийн менежмент, аюулгүй байдлын менежмент, бүртгэлийн менежмент гэх зэрэг салбарласан төлөвлөлт зохион байгуулалтын бүтэцтэй байна.

Зорилго

Компьютерийн сүлжээний сервер систем, дамжуулалтын төхөөjөмжүүдийн үйл ажиллагаа тогтвортой найдвартай байхын тулд зөв зохистой зохион байгуулж, тэдгээрийн хянаж, гэмтэл тасалдал илэрвэл хэрхэн сайжруулах зэрэг үйлдлүүд хийгддэг. Өөрөөр хэлбэл сүлжээний төлөлвлөлт, зохион байгуулалт, суурилуулалт, тэдгээрийг сайжруулах арга хэмжээг цогцод нь сүлжээний менежментээр шийддэг. Энэхүү хичээлээр сүлжээний хяналт, хяналтын үр дүнг сайжруулах төлөвлөлт зохион байгуулалтыг хийх арга техниктэй танилцах болно.

Харьяалах тэнхим: МУИС, Мтэс, Эхит
Индекс: ECEN327
Багц цаг: 3

Товч агуулга

Энэхүү хичээлийг оюутан судалсанаар сүлжээний аюулгүй байдлын үндсэн зарчмуудыг ойлгож шатласан загвар бүхий дизайн гаргах чадвартай болох төдийгүй сүлжээний төхөөрөмжүүд болох router, switch-ийн аюулгүй байдлыг хангаж сурах, Linux систем болон router ашиглан authorization, authentication, accounting зэрэг систем, серверийг зохион байгуулах мөн стандарт, өргөтгөсөн, хугацааны тохируулгатай, рефлекст гэх мэт access control list тохируулж сурах, халдлага илрүүлэх болон эсэргүүцэх системийн тохиргоо сайжруулалт, ажиллагааны зарчим зэргийг судлахаас гадна сүлжээний урсгалд аюулгүй байдлын шинжилгээ хийж сурна. Мөн хувийн хуурмаг сүлжээ ашиглан нууцлалтай мэдээлэл дамжуулах чадварыг эзэмшинэ. Үүнээс гадна шинэ технологиуд аюулгүй байдлын шийдэлд хэрхэн нөлөөлж буй талаарх ойлголтыг авах болно.

Зорилго

Компьютерын сүлжээний аюулгүй байдлыг хангах галт хана, шифрлэлт зэрэг аюулгүй байдлын шийдлүүдийг мэддэг, бодит орчинд хэрэглэж чаддаг болох, сүлжээний олон түвшинт загварын аюулгүй байдлыг хангах, мэдээллийн аюулгүй байдлын үндсэн ойлголт болох CIA-ийн талаар мэдлэгтэй болоход энэхүү хичээлийн зорилго оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Мтэс, Эхит
Индекс: ECEN425
Багц цаг: 3

Товч агуулга

Уг хичээлийг үзснээр дараах ур чадварыг эзэмшинэ. Үүнд: VLAN, Inter-VLAN routing тохируулах, асуудал илрүүлэх, аюулгүй байдлын суурь ойлголттой болно. STP болон EtherChannel ашиглан redundancy тохируулж асуудал илрүүлж сурна. First-hop redundancy протокол болон бусад аргачлал ашиглан сүлжээний найдвартай байдлыг хангаж сурна. WLC болон L2 ашиглан WLAN-ийн аюулгүй байдлыг хангах үндсэн ойлголттой болно. Дотоод сүлжээний орчинд аюулгүй байдлыг хангах үндсэн ойлголттой болно. IPv4 болон IРv6-ууд ашиглан статик чиглүүлэлт тохируулж сурна.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар