МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Снат
Индекс: SOCI215
Багц цаг: 2

Товч агуулга

Хэвлэл мэдээллийн тухай ойлголт, Олон нийтийн талаарх нийгэмтэй холбоотой үзэл баримтлалууд, Массын нийгмийн онцлогууд, Хэвлэл мэдээллийн хэрэгслийн хэлбэрүүд, үүргүүд, Хэвлэл мэдээллийн хэрэгслийг үзэгчид сонсогчид хэрэглэгчдийн тухай онол, Хэвлэл мэдээллийн хэрэгслийг эзэмшигч болон Засаглал, Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь Нийгэмшилтийн нэг төлөөлөгч болох нь, Хэвлэл мэдээллийн хэрэгслээрх хүйсийн, угсаатны, насны төлөөллийн талаарх, Олон нийтийн харилцаанд сөргөөр нөлөөлөхүйц Хэвлэл мэдээллийн хэрэгслийн орчин үеийн асуудлууд: Хүчирхийлэл, гаж зуршлууд гм

Зорилго

Хэвлэл мэдээллийг социологийн үүднээс, нийгмийн харилцааны социаль асуудлуудыг танин мэдэх, олон нийтийн мэдээллийн харилцааны онолын үндсэн ойлголтуудтай танилцах зорилго тавьдаг. Олон түмний нийгэмтэй холбоотой үзэл бодлыг ойлгоход тусална. Үүнд: Хэвлэл мэдээллийн судалгааг хэрхэн удирдан зохион байгуулах, хэрэгжүүлэх арга зүйд суралцах, хэвлэл мэдээллийн энгийн түвшний судалгааг хөтөлж явуулах ур чадварыг эзэмшихэд чиглэгдэнэ.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Снат
Индекс: SOWO209
Багц цаг: 2

Товч агуулга

“Хүн” төвт үзэл баримтлал, Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг (ХБХ) тодорхойлох шалгуур үзүүлэлт, үндсэн ойлголт, тодорхойлолтууд. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нийгмийн ажлын онцгой объект болох нь, онол тайлбарлалууд: Системийн, Хэвийнжүүлэх, Чадваржуулах, Нэгдүүлэх онолууд. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй холбоо харилцаа тогтоох аргууд: Нас биений нь онцлогт тохирсон тоглоомын, бүтээлч үйл ажиллагаа хийлгүүлэх, үйл ажиллагаагаар нь дамжуулан оношлох. Монголын ХБХ-ийн өнөөгийн нөхцөл байдал, тэдгээрийн бэрхшээлт асуудлууд судалгааны мэдээллүүдэд дүн шинжилгээ хийн онол практикийг харьцуулна. ХБХ-тэй нийгмийн янз бүрийн бүлгүүд: Ахмад настайчууд, хүүхдүүд, гэр бүл зэрэгт тохиолддог асуудлуудыг судална. “Өөртөө туслах бүлэг”, түүний ач холбогдол дэмжлэг туслалцаа.

Зорилго

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй ажиллах хандлага, харилцах арга техникт суралцан, тэднийг нийгэм хамт олонд татан оролцуулахад мэргэжлийн зүгээс зөвлөгөө өгөх, үйлчлүүлэгчдээ тохиолдсон тулгамдсан асуудлыг олж харан, шийдвэрлэх арга зам төлөвлөгөөг боловсруулж сурахад оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Снат
Индекс: SOCI209
Багц цаг: 2

Товч агуулга

Хувь хүний санал бодлоос, бүлгийн санал бодол, ОНСБ үүсэх хүртэлх түүхэн хөгжлийг судална. Санал бодол бүр ОНСБ болдог эсэхийг санал бодлын обьект, субьектын тусламжтайгаар тайлбарлана. ОНСБ үүсэж буй болох, бүрэлдэх шатыг тодорхойлон, нийгмийн үүргийг судална. Барууны оронд ОНСБ ыг Хамтын зан үйл ухагдахууны дотор багтаан судалдаг. Үүнд: Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, Хөөрөлд автсан олон түмэн, Шинэ хэлбэр маяг, Цуурхал, Зар сурталчилгаа, Ухуулга сурталчилгаа, Нийгмийн хөдөлгөөн, Нийгмийн хувьсгал. Олон нийтийн санал бодол, мөн Хамтын зан үйлийг тайлбарладаг онолуудтай танилцана. Зөв шийдвэр гаргах, бодлогод нөлөөлөх алхам бүрт ОНСБ-ыг судлахын ач холбогдол чухлыг судалгааны материалуудад баримт бичгийн аргаар задлан шинжилгээ хийж үнэлэлт дүгнэлтийг өгнө.

Зорилго

Олон нийтийн санал бодол, хамтын зан үйлийг бүрэлдүүлж байгаа ойлголтуудтай танилцана. Нийгмийн аливаа үзэгдэл үйл явцтай холбоотой санал бодлуудад задлан шинжилгээ хийн, ямар түвшний санал бодол болохыг нь мэргэжлийн үүднээс үнэлэхэд суралцана. Нийгмийн эрх ашгийг хөндсөн асуудлыг шийдвэрлэхэд олон нийтийн санал бодлын судалгаа нь тэргүүлэх ач холбогдолтойг, нийгмийг удирдан жолоодоход нөлөөлөх чадвартайг энэ чиглэлээр хийгдсэн судалгааны материлауудад тулгуурлан анализ хийн үнэлэлт дүгнэлт өгөх чадварт суралцахад оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Снат
Индекс: SOCI304
Багц цаг: 2

Товч агуулга

Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх аргуудаас дараах чадварыг хөгжүүлэхэд гол анхаарлаа хандуулан аргуудаа сонгосон. Үүнд: Унших чадварыг хөгжүүлэхтэй холбоотой: Äîòîð íü îðæ òàíèõ àðãà, Çýðýãöñýí òýìäýãëýãýý õèéõ àðãà, Õ¿ñíýãò àøèãëàõ àðãà ì3 àðãà. Бичих үйл явцыг хөгжүүлэх арга: Ìàðàôîí áè÷ëýãèéí àðãà, Çîõèîã÷èéí èíäýð àæèëëóóëàõ àðãà, Ëåêö óíøèõ àðãà, Óíøèõ áè÷èõ ¿éë àæèëëàãààã ÷èãë¿¿ëýõ àðãà. Бүлгээр ажиллах аргууд: Хамтран суралцах арга, Байрлалын арга, Эвлүүлгийн арга. Үнэлгээ хийх арга: Тестийн арга, Бүтээлийн сангаар үнэлэх, Шооны арга, Асуулт тавих арга. Төлөвлөх: Хичээлийн сэдэвчилсэн төлөвлөгөө зохиох, Нэгж хичээлийн төлөвлөгөө. Гэрийн даалгавар, бие даасан ажилтай холбоотой хүүхдийн бүтээлч үйл ажиллагааг хөгжүүлэх аргууд. Насанд хүрэгчид болон бага насны хүүхдүүдийн сэтгэлзүйн онцлогтой холбоотойгоор, тухайн нөхцөл байдалтай холбоотойгоор аргаа хэрхэн сонгон авах техникийн талаар ойлголтыг өгч дадал эзэмшүүлнэ.

Зорилго

Энэхүү хичээлийн зорилго нь шавь төвт сургалтын талаарх ойлголтыг эзэмшүүлж, янз бүрийн агуулга бүхий сэдвүүдэд тохирох аргыг зөв сонгон хэрэглэх чадварыг эзэмшүүлэхэд чиглэнэ. Тус мэргэжлээр төгссөн олон залуус боловсролын системд ажилладаг тул сонгон судлахад, цаашдаа багш болох сонирхолтой оюутнуудад илүү ач холбогдолтой хичээл юм. Бàãø îþóòàíòàé õýðõýí ÿìàð çàìààð ÿìàð àðãààð àæèëëàõ âý ãýäãèéã îéëãóóëàõàä ÷èãëýõ áà íèéãìèéí òóõàé ìýäëýã õè÷ýýëèéí çààõ àðãà ç¿éí îíöëîãèéã îþóòíû á¿òýýë÷ ñýòãýëãýýã õºãæ¿¿ëýõ àðãóóäûí òóñëàìæòàéãààð òàéëáàðëàõàä îðøèíî.

Харьяалах тэнхим: МУИС, ББС
Индекс: SOWO305
Багц цаг: 2

Товч агуулга

Зорилго

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Снат
Индекс: SOWO305
Багц цаг: 2

Товч агуулга

:Нийгмийн эрүүл мэндийн хандлага нь асуудлыг тодорхойлж, учир шалтгааныг тогтоож, нотолгоонд суурилсан арга хэмжээг авч хэрэгжүүлэх мөн тулгарсан асуудалтай холбоотойгоор авч хэрэгжүүлж байгаа стратегийн үр нөлөөг үнэлэхэд анхаарлаа хандуулдагийг, анагаахын шинжлэх ухааны судлах зүйлээс ялгаатайг тайлбарлана. НЭМ-ийн шу-ны 3 үүрэг болох үнэлэх, бодлогод нөлөөлөх, нотолгоонд түшиглэдэг (assurance). НЭМ-ийн амжилттай хэрэгжсэн 10 том хөтөлбөр үйлчилгээгээр тайлбарлана. Нийгмийн эрүүл мэнд, Нийгмийн эрүүл мэндийн асуудлууд өвчлөл гарах болсон шалтгаан нь тухайн нийгмийн нөхцөл байдал, түүхтэй салшгүй холбоотойг эртний нийгмээс эртний, дундад зууны үе, сэргэн мандлын үе, эрүүл мэндийн статистик үүсэж эпидемилогийн шинжлэх ухааны үүсэл тавигдсан, бактерлоги, иммунологи зэрэг эрүүл мэндийн хөгжлийн түүхтэй нь холбон судална. Эрүүл мэндийн хөгжлийн түүхтэй холбоотой Халдварт ба халдварт бус өвчлөлийн онцлог, шалтгаан, урьдчилан сэргийлэх арга замуудтай танилцана. Авч явуулж байгаа арга хэмжээг Хэдийд (intervention) анхан шатны, 2 догч шатны дээд шатны, Хэн явуулж байгаагаар (хувь хүнд, эмзэг бүлгийнхэнд, нийт хүн амд гэх мэт), Хэрхэн (боловсролоор, сэдлээр, үүрэг даалгавраар, өөрчлөлтөөр) гэх мэт хэрхэн өөрчилж байгаа арга замуудад задлан шинжилгээ хийнэ.Эрүүл мэндийн нийгмийн ажилтнуудын үзүүлж байгаа үйлчилгээ тусламжуудыг ХБХ, хүүхэд, хавдрын өвчтэй иргэд зэргээр нь авч үзнэ.

Зорилго

Нийгмийн Ажил ба Нийгмийн Эрүүл Мэнд хичээлээр нийгмийн эрүүл мэндийн түүхэн хөгжил, НЭМ-ийн судлах зүйл, судалгааны арга, үзэл баримтлал, халдварт,халдварт бус өвчлөл, түүнийг судалдаг тархвар зүйн шинжлэх ухаан, эрүүл мэндийн бүтэц тогтолцооноос улбаатай асуудлууд, эрүүл мэндийн ойлголтуудтайтанилцана. Орчин үед эрүүл мэндийн нийгмийн ажилтан нь НЭМ-ийн шинжлэх ухаанд бодитой хувь нэмэр оруулж, нийгмийн янз бүрийн бүлгийнхний хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалж,урьдчилан сэргийлэхэд үзүүлж буй тусламж үйлчилгээтэй танилцана. Оюутнууд өөрсдөө ямар нэг халдварт бус өвчнийг сонгон авч задлан шинжилгээ хийн, тархалт, шалтгаан, хамгаалах арга зам, эрүүл мэндийн нийгмийн ажилтны үзүүлж болох үйлчилгээг санал болгоход суралцана.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Снат
Индекс: CULT104
Багц цаг: 3

Товч агуулга

Энэхүү хичээлийн агуулга дараах 3 бүлэгт хуваан судлах болно.  Бичих үйл явцын талаарх ерөнхий ойлголтууд: Оюуны өмчийн хулгай, ном зүйг хийх олон төрлүүд  Бичихийн тулд унших нь: Мэдээллийн эх сурвалжуудтай танилцуулах нь : Ном сурах бичиг, нэгэн сэдэвт бүтээл, ЭШ-ний хурлын материал, судалгааны материал, онлайн эх сурвалж, өдөр тутмын мэдээллийн хэрэгслүүд, тэдгээрийг үнэлэх, сонгох ур чадвар Эрдэм Шинжилгээний Бичлэгийн олон төрөл байдал: товч агуулга, хариу өгсөн бичлэг, тойм, тэтгэлэг хүсэх санал /эссэ хэлбэртэйгээр/ , Баримт бичиг судлалын арга, Мэдээллийн эх сурвалжаас санаа олж авах техникүүд  БИЧИХ ҮЙЛ ЯВЦ:Эрдэм Шинжилгээний Бичлэгийн олон төрөл байдал: товч агуулга, хариу өгсөн бичлэг, тойм, тэтгэлэг хүсэх санал /эссэ хэлбэртэйгээр,Санаа төрөх үйл явц, сэдвээ сонгох: Амжилттай бичихийн үндэс сэдэв сонголтоос санаагаа зөв олохоос эхэлдэг тухай, Эссе түүнд тавигдах шаардлагууд. Хянах, Редакторлах- Хүн бүр уншигч, бичигч өөрийн сонгосон сэдэв болон бусад үе шатуудыг ойлгомжтой эсэхийг дахин харах үе шат.

Зорилго

• Дараах зорилгуудыг агуулж байна.  Оюутнуудад ТА Ч БАС БИЧИГЧ гэдгийг ойлгуулах, өөрт нь итгэл үнэмшил төрүүлэхийн тулд судалгаа хэрхэн хийх, санааг олж авах, олж авсан санаагаа хэрхэн хэлбэржүүлэн бичихэд  Бакалаврын түвшинд суралцаж байхдаа оюутнууд бүтээлч, задлан шинжилгээ хийх чадварт суралцуулах, түүнийг нь хэрхэн хөгжүүлэх вэ гэдэгт чиглэгдэнэ. Оюутнуудад олон улсын түвшинд эрдэм шинжилгээний бичигт тавигддаг шаардлага стандартуудтай танилцуулна.  Мөн Бичих-Унших үйл явц салшгүй холбоотойг ойлгон бүтээлчээр ажиллахад суралцана. Бичихийн тулд ашиглаж болох олон техникүүдтэй танилцан, идэвхтэйгээр ашиглаж болох арга барилд суралцуулна. Ач холбогдол МУИС-ийн бакалаврын хөтөлбөрөөр суралцаж байгаа оюутан шинжлэх ухаан, танин мэдэхүй, нийгмийн нийтлэг сэдвээр мөн судлахаар зэхэж байгаа мэргэжлийн чиглэл\хөтөлбөрийн хүрээнд оюутны бичил эрдэм шинжилгээний ажил бичих бичлэгийн ур чадварт суралцана,Үүнд: Цаашлаад өөрийгөө илэрхийлэх, бүлгээр ажиллах, хамтран ажиллах харилцааны чадавхи сууна. Эдгээр мэдлэг ур чадварыг эзэмшсэнээр оюутан бүтээлч сэтгэлгээнд суралцаж, бичиг харилцааны суурь соёл, ур чадвартай болох ач холбогдолтой.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар