МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Хт
Индекс: CHEM212
Багц цаг: 1

Товч агуулга

Зорилго

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Хт
Индекс: CHEM206
Багц цаг: 1

Товч агуулга

Зорилго

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Хт
Индекс: CHEM211
Багц цаг: 3

Товч агуулга

Зорилго

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Хт
Индекс: CHEM203
Багц цаг: 3

Товч агуулга

Органик нэгдлийн ангилал ба нэршил (олон улсын; түүхэн ба зохистой нэршил - халагч ба функциональ бүлгийн байршлаас), Изомер; Нэгдлийн бүтцийн томъёоны хэлбэрүүд; Функциональ бүлгээр органик нэгдлийг ангилах; 13С спектр; Органик молекулд химийн холбоо үүсэх нь, түүний төрөл; Химийн холбоо ба Pезонанс (индукцийн ба мезомер); Льюисийн бүтэц ба илрэх цэнэг; Холбооны төрөл, шинж чанар; Ковалент холбоо (диполийн момент); Валент холбооны онол, Эрлийзжилэлт (sp3, sp2, sp); Молекул орбиталийн онол; Органик нэгдлийн конформац (алкан, циклоалкан); Конфигурацийн үзэгдэл – Задгай (анти, гош г.м.) ба Цагираг нэгдэлд (сандал, завь, твист); Органик нэгдлийн стереохимимийн үзэгдэл – Геометрийн изомер (алкен ба цагираг нэгдэлд), Ахлахын дүрэм; Oрганик урвалын механизм, түүнийг бичих – Халалцах (SN1, SN2) ба Ялгаруулах (E1, E2), Нэгдэх урвалын төрөл (алкен ба диенд), механизм.

Зорилго

Органик бодисын өвөрмөц онцлог шинж, бүтэц байгуулалт, физик химийн шинж, органик молекул үүсэх үндсэн зарчим, органик нэгдлүүдийн байгалийн эх булаг, органик бодисыг гаргах, судлах арга, органик урвалын механизмын тухай онолын мэдлэг олгож сорил туршилтын арга барилыг эзэмшүүлэх

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Хт
Индекс: CHEM405
Багц цаг: 3

Товч агуулга

Органик синтезийн төлөвлөлт ба синтезийн үед заавал бодолцон үзэх сонгомол чанаруудын талаар тухайлбал стереоселектив, химоселектив, орон зайн ойлголтууд багтана. Органик синтезийн чухал хэсэг болох буцах синтез буюу нүүрстөрөгчийн гинжин хэлхээг богиносгох синтезийн аргуудаас гадна нүүрстөрөгчийн гинжин хэлхээг уртасгах С-С холбоо үүсгэх урвалуудыг функциональ бүлгүүдийн хувиргалтын хамт дэлгэрэнгүй судална. Мөн функциональ бүлгүүдийг хамгаалах ба хамгаалалтыг авах зэрэг синтезийн урвалуудыг судлахаас гадна үндсэн анги бүлгийн органик нэгдлүүдийн онцлог урвалын идэвх, тэдгээрийг синтезлэх тогтсон аргууд, урвалын механизм зэргийг төрөлжүүлэн судална.

Зорилго

Органик нэгдлүүдийг гарган авдаг синтезийн үндсэн арга аргачлалуудын онолын мэдлэгтэй болсноор органик синтезийг оновчтой загварчлан төлөвлөх талаар зохих мэдлэг чадвар эзэмшүүлэх, урвалын бүтээгдэхүүнийг урвалын хольцоос ялган салгах, цэвэршүүлэх арга барилыг олгох, мөн органик нэгдлийн бүтэц байгууламжийг химийн болон орчин үеийн спектрийн аргуудыг хослуулан ашиглаж тогтоох чадварыг эзэмшүүлэх.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Хт
Индекс: CHEM404
Багц цаг: 3

Товч агуулга

Энэ хичээлээр органик нэгдлийн бүтцийг тайлахад түгээмэл хэрэглэгддэг физикийн болон спектроскопийн аргуудыг хэрэглэнэ. Үүнд рефракци ба дисперсиметрийн аргуудын хэрэглээ нүүрсустөрөгчдийн бүтцийг тайлахад хязгаарлагдана. Молекулын бүтцийг оновчтой зөв тогтооход маш чухал үүрэгтэй орчин үеийн хүчирхэг аргууд болох элементийн анализ, ХЯТ, НУТ, ЦСР ба масс спектрийн аргуудыг тус тусад нь буюу хамтатган авч үзнэ. Ялангуяа гомо болон гетероцөмүүдийн харилцан үйлчлэлийг нарийн нийлмэл бүтэцтэй органик нэгдлийн бүтцийг тодорхойлоход ашиглана.

Зорилго

Органик бодисын молекулын бүтэц ба түүнийг судлах физик аргууд (элементийн микроанализ, рефрактометри, дисперсийн г.м.)-ыг судлаад тэдгээрээс илүү боловсронгуй цаг хугацаа хэмнэсэн орчин үеийн спектроскопийн аргууд (MS-, UV-, IR-, NMR, GC-MS)-тай танилцах болно.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Хт
Индекс: CHEM412
Багц цаг: 3

Товч агуулга

Электроны бүтэц, хэлбэлзэл, эргэлтийн эффектив Хамилтоны квант механикын загвар, шилжилтийн сонгох дүрэм, харьцангуй эрчим, Борн-Оппенгеймерын ойролцооллын дутагдалтай тал, стационар фазын ойролцоолол, Ван Блэкын шилжилт, Молекул орбиталын онол (Волшийн диаграм), молекулын спектрын тэмдэглэгээ зэргийг авч үзнэ.

Зорилго

Молекулын электронт бүтцийг Шредингерийн тэгшитгэлийн бодолтод үндэслэн долгионы функцийг ашиглан тайлбарлах, квант механикийн загварыг ашиглаж эффектив Хамилтоны матрицын хувийн утгаас спектрт ажиглагдах энергийн түвшнийг тогтоох, хувийн төлөв хоорондын шилжилтийн сонгох дүрмээр харьцангуй эрчмийг урьдчилан таамаглах чадвар эзэмшүүлэхэд хичээлийн гол зорилго оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Хт
Индекс: CHEM101
Багц цаг: 3

Товч агуулга

Химийн бодис, химийн хувирал өөрчлөлтийн мөн чанарыг танин мэдэхэд зайлшгүй шаардлагатай химийн үндсэн ойлголт, ухагдахуун, химийн шинж чанарыг тайлбарлах үндсэн зарчмуудыг атомын электрон давхраат бүтэц, үелэх тогтолцоо, химийн химийн холбоо, молекул хоорондын харилцан үйлчлэлийн хүч, холимог бодисын шинж чанар, химийн урвал, химийн урвалыг судлах онол арга зүй, органик бодис, биохими, полимерийн хими, цөмийн химийг хамарсан үндсэн агуулгын хүрээнд судална. Химийн лаборатори, түүний үндсэн тоног төхөөрөмж, химийн сав суулга, багаж хэрэгслүүдтэй танилцан, химийн бодисыг хадгалах, бодистой харьцах аюулгүй ажиллагаанд суралцана. Химийн сорил гүйцэтгэх үндсэн арга барилуудыг эзэмшин Химийн бодисыг цэвэрлэх, анализ хийх лабораторийн ажлуудыг гүйцэтгэнэ.

Зорилго

Байгалийн шинжлэх ухаан, инженерийн салбараар суралцах оюутнууд зайлшгүй эзэмшигдсэн байх шаардлагатай химийн шинжлэх ухааны үндсэн ойлголт ухагдахуун, бодисыг танин мэдэх химийн үндсэн зарчмуудыг судлуулах замаар химийн бодис, түүний шинж чанарыг танин мэдэх онол арга зүй, сорил туршилтын үндсэн мэдлэг, чадварыг эзэмшүүлэхэд оршино. Онолын агуулгыг семинар болон лабораторийн хичээлтэй холбон, химийн шинжлэх ухааны үүднээс асуудлыг шийдвэрлэх ур чадварт суралцана.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Хт
Индекс: CHEM702
Багц цаг: 3

Товч агуулга

Органик нэгдлийн синтезд өргөн ашиглагддаг урвалууд, тэдгээрийн механизм, органик синтезийн зарчмууд, үндсэн чиглэлүүд, биологийн идэвхт байгалийн нэгдлүүдийн бүтэц, биосинтезийн зарчим, биоорганик синтезийн тухай онолын мэдлэг олгох

Зорилго

Органик нэгдлийн урвалууд, механизм, урвалын идэвхи, завсрын бүтээгдэхүүн зэргийг онолын болон тооцооны аргаар судлах, молекулын бүтэц болон урвалын идэвхид анализ хийж орчин үеийн онолоор тайлбарлах, бүтцийн мэдээллийг ашиглан органик нэгдлийн бүтцийг тогтоох, тохиромтожй нөхцөл, механизмыг санал болгох мэдлэг чадвар эзэмшүүлнэ.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар