Бидний тухай
Багш ажилтан
Хүрээлэн буй орчин дахь байгалийн болон үүсмэл цацраг идэвхт изотопууд, цацрагийн тунгийн чадал, байгалийн цацрагийн дэвсгэр түвшин, технологийн нэмэгдэл байгалийн цацрагийн дэвсгэр түвшин, гадаад орчинд цацраг идэвхт изотопуудын шилжилт, ионжуулах цацрагийн биологийн үйлчлэл, цацрагийн экологийн мониторинг, цацраг идэвхт хаягдлын менежмент, цөмийн түлшний цикл, хүрээлэн буй орчны цацраг идэвхийн бохирдол.Хүрээлэн буй орчны төрөл бүрийн дээжид цацраг идэвхт изотопуудыг тодорхойлох аргууд.
Цацрагийн экологийн суурь ухагдахуун, судлагдахуунуудтай танилцах ба хүрээлэн буй орчин судлалын мэргэжилтний мэдвэл зохих үндсэн мэдлэгтэй болно. Хүрээлэн буй орчин судлалын хөтөлбөрөөр экологийн салбар цацрагийн экологийн суурь олголтуудыг олж авч, хүрээлэн буй орчны ус, хөрсний дээжид байгалийн болон үүсмэл цацраг идэвхт изотопуудын хувийн идэвхийг тодорхойлох арга зүй эзэмшинэ.