МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Мтэс, Схмт
Индекс: MATH101
Багц цаг: 3

Товч агуулга

Олонлог, түүн дээр хийх үйлдлүүд, функц, тоон дараалал ба дарааллын хязгаар, функцийн хязгаар ба тасралтгүй чанар, функцийн уламжлал ба дифференциал,тэдгээрийн хэрэглээ, дифференциал тооллын үндсэн теоремууд, функцийн экстремум,функцийн асимптот, функцийг шинжилж графикийг байгуулах, эх функц, тодорхой биш интеграл ба түүний чанарууд, төрөл бүрийн тодорхой биш интегралыг бодох аргууд, тодорхой интегралын тодорхойлолт, тодорхой интегралыг бодох Ньютон-Лейбницийн томъёо, тодорхой интегралын хэрэглээ, тодорхой интегралыг ойролцоогоор бодох, тоон цуваа, математикийн бусад салбар дахь хэрэглээ

Зорилго

Энэхүү хичээл нь инженер, эдийн засаг болон хэрэглээний шинжлэх ухааны салбарт суралцаж амжилт гаргахад шаардагдах математикийн суурь мэдлэгийн үндсийг тавих, математик сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой. Хичээлээр ерөнхий боловсролын сургуульд товч, томъёогоор голдуу үздэг нэг хувьсагчийн функцийн дифференциал болон интеграл тооллын элемент, ойлголтуудыг илүү дэлгэрүүлж өргөтгөн, хоорондын уялдаа холбоог илүү тодруулж, онолын тодорхой түвшинд нарийвчилсан байдлаар, практикийн хэрэглээний олон жишээний хамтаар үзэх болно.

Харьяалах тэнхим: МУИС, Мтэс, Схмт
Индекс: MATH282
Багц цаг: 3

Товч агуулга

Олонлог, түүн дээрх үйлдлүүд, математик логик, логик хэллэгүүд, сэлгэмэл, хэсэглэл зэрэг комбинаторикийн үндсэн ойлголтууд, баталгааны техникүүд, математик индукцийн арга, рекурсив функц, түүнийг бодох аргууд, алгоритмийн шинжилгээ, тооны онолын үндэс, графийн тухай ойлголт, логик алгебрийн функц, төгсгөлөг төлөвт автоматыг бодох арга алгоритмтэй танилцана.

Зорилго

Кибернитекийн үндсэн ойлголтууд болох олонлогийн тухай ойлголт, логик хэллэгүүд, тэдгээр дээрх үйлдлүүд, комбинаторик, дискрет үзэгдлүүдийн талаарх ойлголт, тооны онолын хялбар ойлголтууд, граф түүний хэрэглээ, алгоритмийн шинжилгээний талаар үндсэн ойлголтуудтай танилцана. Логик сэтгэлгээг хөгжүүлж, зөв цэгцтэй сэтгэн бодож сурахад энэхүү хичээлийн гол зорилго оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Мтэс, Схмт
Индекс: APMA203
Багц цаг: 3

Товч агуулга

Математик сэтгэлгээний товч түүх, инженер техникийн агуулгатай математик загварууд, шугаман тасралтгүй динамик систем, тэнцвэрийн цэг, хавтгай дээрх фазын төрхийн ангилал, шугаман бус динамик, локал ба глобал тогтворжилт, Ляпуновын функц, хязгаарын цикл оршин байх нөхцөл, Гамильтоны систем, Гильбертийн XVI асуудал, параметрт системийн бифуркацийн ангилал, фрактал, экологийн нэг төрөлтэй загварууд, түүний шинжилгээ, агнуурын загвар бифуркаци, насны бүтэц тусгасан загвар, амь даатгал, хоёр төрөлтэй загварууд, түүний шинжилгээ, гурван хэмжээстэй загвар ба хаос, халдварт өвчний дэгдэлтийн загвар, вакцинжуулалт, ДОХ-ын загвар, шугаман квадратлаг тогтворжуулагч, түүний хэрэглээ.

Зорилго

Хичээлийн зорилго нь математик загвар боловсруулах үе шаттай танилцуулж, оптимизаци, тасралтгүй динамик систем, удирдлагат системийн хүрээнд түгээмэл тохиолддог физик техник, биологи, экологи, эдийн засаг, санхүү, анагаах ухаан зэрэг салбарын загварт шинжилгээ хийнэ.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар