МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Мтэс, Эхит
Индекс: ECEN421
Багц цаг: 3

Товч агуулга

Энэхүү сургалтаар Юникс болон Линукс үйлдлийн системийн суурь ойлголт, файл, процесс, хэрэглэгч болон файл системийн түвшиний удирдлага, анхан шатны тохиргооны талаар мэдлэг олгоно. Мөн бүлэг бүрийн лабораторийн гүйцэтгэлээр дамжуулан Линукс үйлдлийн системийн үйл ажиллагаанд шинжилгээ хийх, асуудлыг тодорхойлох, шийдвэрлэх, хяналт удирдлага зэрэг сэдвүүдийг үзнэ.

Зорилго

Юникс болон Линукс үйлдлийн системийн ойлголт олгож, анхан шатны үйлдлийн систем удирдах ур чадварыг эзэмшүүлэх, түгээмэл командын ашиглалтын талаар системтэй мэдлэг олгох зорилготой болно.

Харьяалах тэнхим: МУИС, Мтэс, Эхит
Индекс: ECEN326
Багц цаг: 3

Товч агуулга

Энэхүү сургалтаар Юникс болон Линукс үйлдлийн системийн удирдлага тохиргоог сайжруулах, автоматжуулах, найдвартай ажиллагаа болон аюулгүй байдлыг хангахад суурь мэдлэг, ур чадвар олгоно. Мөн бүлэг бүрийн лаборторийн гүйцэтгэлээр дамжуулан Линукс үйлдлийн системийн үйл ажиллагаанд шинжилгээ хийх, асуудлыг тодорхойлох, шийдвэрлэх, аюулгүй байдлыг сайжруулах, хяналт удирдлага зэрэг сэдвүүдийг үзнэ.

Зорилго

Юникс болон Линукс үйлдлийн системийн ойлголттой болж, анхан шатны үйлдлийн систем удирдах ур чадварыг эзэмшүүлэх, түгээмэл командын ашиглалтын талаар системтэй мэдлэг олгох зорилготой болно.

Харьяалах тэнхим: МУИС, Мтэс, Эхит
Индекс: ECEN213
Багц цаг: 3

Товч агуулга

Энэхүү хичээлээр дараах агуулгуудыг үзнэ. Үүнд: Интернэт сүлжээний архитектур, аюулгүй байдал, клиент-сервер ажиллагааны зарчим, TCP/IP архитектур, түүний түвшингүүд болон тэдгээрт ажиллах протоколуудын тухай үзнэ. Аппликейшн түвшин: Клиент-сервер протоколын стандарт ба HTTP, FTP, E-Mail, DNS. Тээвэрлэлтийн түвшин: UDP, TCP. Сүлжээний түвшин: packet switching, IPv4 болон IPv6 хаяглалт болон ICMP, mobile IP, чиглүүлэтийн алгоритм, чиглүүлэлтийн протоколууд. Төхөөрөмжүүд ба VLAN: switch, router, VLAN. Утасгүй сүлжээний хувьд Wi-Fi, 4G, 5G, хиймэл дагуулын холбоо.

Зорилго

Компьютерын сүлжээний суурь ухагдахуун, архитектур зохион байгуулалт, Интернэт холболтын технологийн талаар ойлголттой болж, сүлжээний протоколуудтай танилцан, сүлжээний энгийн функцүүдийн тохиргоог хийх чадвартай болох зорилготой.

Харьяалах тэнхим: МУИС, Мтэс, Эхит
Индекс: ECEN206
Багц цаг: 3

Товч агуулга

OSI загвар болон TCP/IP протокол, тэдгээрийн давхаргуудын үүрэг, функцууд, Физик давхарга: өгөгдөл ба дохио, өгөгдлийг тоон ба аналог дохиогоор дамжуулах, зурвасын өргөн ашиглах техникүүд, дамжууллын орчин, Өгөгдөл сувгийн давхарга: үүргүүд, функцууд, MAC хаяглалт, АRP протокол, алдаа илрүүлэх болон засах, өгөгдлийн сувгийн хяналт протоколууд, дамжууллын орчны хандалтын хяналтын арууд, Утастай болон утасгүй дотоод сүлжээний технологиуд

Зорилго

Энэ хичээлээр өгөгдлийг компьютерийн сүлжээгээр дамжуулахтай холбоотой үндсэн ойлголтуудыг нээлттэй системүүдийн харилцан холболтын загвар (OSI model) болон TCP/IP протоколын физик, өгөгдлийн сувгийн давхаргуудын үүрэг, функцээр дамжуулан судална.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар