Бидний тухай
Багш ажилтан
Сэтгэл судлалын шинжлэх ухааны үүсэл хөгжил, судлах зүйл болон сэтгэл судлалын судалгааны зарчим, судалгааны аргууд, зан үйлийн биологийн үндэс, сэтгэц ухамсар, ухамсарын бусад хэлбэр, танин мэдэх үйл явц, бие хүний онцлогууд болох темперамент, зан төлөв болон бие хүний онол, үзэл баримтлалтай танилцаж, судална. Мөн хүний хөгжил, оюун ухаан, сэтгэлийн хөдөлгөөн, стресс, нийгмийн зан үйл, хэвийн бус зан үйл зэрэг асуудлыг судална.
1. Бие хүний онцлог, танин мэдэх үйл явц, оюун ухаан, харилцаа, хүний хөгжлийн талаар мэдлэгтэй болох 2. Сэтгэл судлалын шинжлэх ухааны онолын мэдлэгийг амьдрал дээрх үйл явц, үзэгдэлтэй холбож сурах, сэтгэл судлалын мэдлэгээ амьдралд хэрэглэж сурах 3. Оюутнуудад шинжлэх ухаанч, бүтээлч, эрэл хайгуулч хандлагыг төлөвшүүлэх
Психографологийн үүсэл хөгжлийн түүх, бичгийн хэвний үндсэн шинжүүд, бичгийн даралт, холбоос, татлага, эхлэл төгсгөл, бие хүний үндсэн шинжүүд бичгийн хэвээр илрэх онцлог, зурсан зурагт сэтгэцийн шинж илрэх, хүний гарын үсэгт дүн шинжилгээ хийх
Психографологи хичээлээр суралцагч хүний бичгийн хэвэнд дүн шинжилгээ хийх анхан шатны чадварт суралцах бөгөөд хүнийг танин мэдэх зарим практик аргуудтай танилцана. Бичгийн хэв, зурсан зурагт дүн шинжилгээ хийснээр тухайн хүний сэтгэцийн шинжийг танин мэдэх чадвартай болгох.