Бидний тухай
Багш ажилтан
Энэ хичээлээр нягтын фунционал онолтой танилцан, янз бүрийн суурь функцээр задалж электрон бүтцийн үндсэн тэгшитгэлийг бодох арга зүйтэй танилцана. Энэ хүрээнд хүчтэй бага сул холбогдсон электроны дөхөлтөнд электрон бүтцийг тооцох аргачлалтай танилцаж электрон бүтцийн ёроол ба оройн орчим энергийн дисперсийг илэрхийлэх томъёог гаргаж энгийн куб тор ба талдаа эзэлхүүндээ төвтэй куб торын энергийн дисперсийг аналитик аргаар бодож олно. Мөн Бриллюний нэг хоёр гурав дугаар зоныг байгуулж изо энергитэй гадаргуугын хэлбэр дүрс ба экестермаль цэгүүдийг тодорхойлно. Бодит материалын электрон бүтцийг секуляр тэгшитгэлийн хувийн утгыг бодож байгуулах онолыг хэрэглэн хувийн утгын бодлого бодох арга зүйг эзэмшинэ.
Энэхүү хичээлээр физик, хими, нанотехнологи, материал судлалын чиглэлээр суралцаж байгаа бакалаврын ахлах ангийн ба магистраар суралцаж буй оюутнууд судлахад зориулагдсан хичээл бөгөөд электрон бүтцийн онолын үндэс суурьтай танилцах зорилготой юм. Макро молекул, нимгэн хальс, хоёр орчны заагт үүсэх интерфесс ба хатуу биетийн электрон бүтцийг тооцоолох ерөнхий онол, арга зүйтэй танилцаж, зарим бодисийн физик шинж чанарыг тайлбарлахад хэрэглэх чадвартай болно.
Физик хэмжилт. Вектор. Шулууны замын хөдөлгөөний кинематик. Хоёр ба гурван хэмжээст хөдөлгөөний кинематик. Динамик. Механик хүчнүүд. Биеийн кинетик энерги. Ажил. Потенциал энерги ба механик энерги хадгалах хууль. Системийн массын төв. Импульс хадгалах хууль. Хатуу биеийн эргэх хөдөлгөөн. Моментийн тэгшитгэл. Эргэх хөдөлгөөний кинетик энерги. Импульсмийн момент хадгалах хууль. Цахилгаан цэнэг. Кулоны хууль. Цахилгаан орон. Цахилгаан орон дахь цэгэн цэнэгийн хөдөлгөөн. Потенциал. Цахилгаан гүйдэл. Омын хууль. Цахилгаан гүйдлийн чадал. Битүү хэлхээний Омын хууль. Соронзон орон. Соронзон орноос цэгэн цэнэгт үйлчлэх хүч. Соронзон орон цахилгаан гүйдэлтэй дамжуулагчид үйлчлэх.
Биеийн хөдөлгөөн, биес хоорондын харилцан үйлчлэл, хөдөлгөөний тоо хэмжээ болон механик энергийн хувирал ба хадгалагдах чанар зэрэг физикийн тулгуур зарчмуудыг эзэишиж механик хөдөлгөөнийг ангилах, хялбар хөдөлгөөн ба системийн харилцан үйлчлэлийн жишээ бодлогуудыг бодох чадвартай болно. Эдгээр тулгуур зарчмууд нь байгаль, ертөнцийн танин мэдэхүйн үндэс болдог.
(Энэ хичээл нь гидродинамик ба макроскопик электродинамикаас бүтнэ. Гидродинамикийн хэсэгт цулгуй орчны кинематик, хий ба шингэний статик ба динамикийг судална. Цахилгаан соронзон орон төрөл бүрийн орчинд тархах, бодистой харилцан үйлчлэх зүй тогтолыг авч үзнэ.
Атомын цацаргалтын спектрийн зүй тогтоц, спектр шугамын эрчим, өргөсөлт, задаргаа. Плазмын цацаргалтын механизм. Өдөөлтийн бүс дэх зөөлтийн үзэгдлүүд, химийн хувирлууд. Ломакин – Шейбе ба Бугер-Ламберт-Берийн томъёо. Атомын цацаргалт, шингээлтийн спектрийн шинжилгээний хэрэглээний аргууд. Молекулын квант механик онолын үндсүүд. Молекулын спектрийн төрлүүд. Шингээлт ба цацаргалтын шилжилтийн магадлалууд ба эрчмүүд. Раман сарнил. Молекулын цэгэн тэгш хэмийн групп. Хоёр атомт молекулын эргэлдэх-хэлбэлзэх спектр. Олон атомт молекулын нормаль хэлбэлзлийн модууд. Хэлбэлзлийн спектр дэх сонголтын дүрмүүд. Олон атомт энгийн молекулуудын хэлбэлзлийн спектр. Молекулын электрон төлөв байдал ба химийн холбоо. Электрон шилжилтийн хэлбэлзэлт бүтэц. Франк-Кондоны зарчим. Олон атомт молекулын электрон спектр. Оптик спектр судлалын багажуудын ангилал, үндсэн үзүүлэлтүүд.Спектрийн багажийг гэрэлтүүлэх системүүд. Цацаргалтын спектрийг бүртгэх призмт ба дифракцийн торт багажууд. Спектр үүсгэгчүүд. Фабри-Перогийн, СИСАМ, Фурье, Растр, Адамар хувиргалттай спектрометрүүд. Атом ба молекул шингээлтийн спектрометрүүд.Раман спектрометр. Спектрийг бүртгэх арга хэрэгслүүд.
Атомын цацаргалт, шингээлтийн спектрийн зүй тогтоц, атомын спектр шинжилгээний аргын онолын суурь мэдлэгийг эзэмшүүлэх, шинжилгээний орчин үеийн аргуудтай танилцуулах, шинжилгээний анхдагч дадал дүй олгох, Молекулын гэрэл шингээлт, сарнилын спектрийн гарал үүсэл, зүй тогтцийн талаар онолын суурь мэдлэг олгох, молекулын спектр шинжилгээний анхдагч дадал дүй эзэмшүүлэх, Спектрограф, раман спектрометр, атом ба молекул шингээлтийн спектрометр зэрэг багаж дээр дадлагын ажил хийснээр ийм төрлийн багажийг тохируулах, ажиллуулах, гарган авсан спектр дээр хэмжилт хийх анхны дадал дүй эзэмшүүлнэ.