МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Мтэс, Эхит
Индекс: ECEN314
Багц цаг: 3

Товч агуулга

Эмбэддэд системийн үндсэн ойлголт: real time програмчлал, дизайн хийх үйл явц, процессорын төрлүүд, AVR болон ARM бүлийн микроконтроллёрын дотоод бүтэц. Мэдрүүл болон актуаторын моделууд, тэдгээрийг эмбэддэд системд ашиглах: linear ба affine загвар, dynamic range, quantization, noise, harmonic distortion, signal conditioning. Модельчлол: Newtonian механик, causal систем, linearity ба time invariance, тогтвортой байдал, гэдрэг холбоотой удирдлага. Нэг цөм дээрх параллель програмчлал болон эмбэддэд үйлдлийн систем (FreeRTOS): тасалдал ба exceptions, тасалдалыг загварчлах. Threads: mutual exclusion, deadlock. Эмбэддэд үйлдлийн систем, санах ой тогтвортой загвар, thread-үүдэд гардаг асуудлууд. Scheduling шийдэл, task загвар, scheduler-үүдийн харьцуулалт.

Зорилго

AVR-mega микроконтроллёр болон ARM-cortexM4, M7 процессорт суурьласан real time ажиллагаатай эмбеддед системийг загварчлах, зохион бүтээх, туршиж баталгаажуулах зэрэг мэдлэг, чадваруудыг эзэмшүүлэх нь энэ хичээлийн зорилго болно.

Харьяалах тэнхим: МУИС, Мтэс, Эхит
Индекс: ECEN713
Багц цаг: 3

Товч агуулга

Зорилго

Харьяалах тэнхим: МУИС, Мтэс, Эхит
Индекс: ECEN214
Багц цаг: 3

Товч агуулга

Аналог болон тоон дохио, логик элементүүд, булийн алгебр, деморганы теорем, хоёртын арфиметик үйлдлүүд, хөвөх цэгтэй тоо, кодууд, тоон хэлхээний үзүүлэлтүүд, RTL, DCTL, IIL, DTL, TTL, ECL,CMOS, Гурван-төлөвт логик. Комбинацийн логик хэлхээ: Карногийн карт, Куайн Мак-Клаский аргачлал, хугацааны диаграм, don’t care нөхцөл, хазард, MSI хэлхээ ашиглан комбинацийн хэлхээний дизайн хийх. Цуваа логик хэлхээ: Mealy болон Moore-ийн төлвийн машин, төлвийг цөөлөх, One-hot аргачлал. Ассинхрон цуваа хэлхээ, тогтвортой байх нөхцөл, урсгал хүснэгт, implication table, merger diagram, ассинхрон цуваа хэлхээний анализ. Програмчлагддаг логик: хагас дамжуулагч санах ой, програмчлагддаг логик, VHDL, behavioral, structural, dataflow загварууд.

Зорилго

Тоон технологийн үндсэн мэдлэг, комбинацийн болон цуваа логик хэлхээ зохион бүтээх, түүний цахилгаан болон хугацааны үзүүлэлтүүд дээр хэмжилт, анализ хийх чадвар олгох. CAD дээр суурилсан тоон системийн загварчлал хийх анхан шатны чадвар эзэмшүүлэх, микропроцессорын үндсэн мэдлэг олгох.

Харьяалах тэнхим: МУИС, Мтэс, Эхит
Индекс: ECEN411
Багц цаг: 3

Товч агуулга

Дүрсийг тоон хэлбэрт хувиргах, өнгө, цэгэн үйлдлүүд, сегментчлэл, дүрсийн бүтэц зүйн боловсруулалт, шугаман дүрс шүүх болон засах, дүрс хувиргалтууд, хувийн дүрс, шуугиан дарах болон сэргээх, онцлог цэгийг тодорхойлох болон таних даалгавар, дүрс бүртгэх зэрэг ойлголтыг мэддэг болно. Оюутан дүрс боловсруулалтын алгоритм, төслөө С, С++ болон "Python" программ ашиглан хэрэгжүүлж сурна. Мөн түгээмэл хэрэглэгддэг компьютер харааны болон хиймэл оюуны түүлүүд болох OpenCV, TensorFlow зэргийг ашиглах үндсэн мэдлэг эзэмшиж үүнийгээ ашиглан төсөл хэрэгжүүлнэ.

Зорилго

Энэ хичээлийн зорилго нь тоон дүрс боловсруулах болон шинжлэх аргачлалын суурь мэдлэгийг олгож, даалгаврын дагуу дүрс боловсруулах алгоритм боловсруулах, хэрэгжүүлэх, хэрэглээнд нэвтрүүлэх чадварыг эзэмжшүүлэхэд оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Мтэс, Эхит
Индекс: ECEN216
Багц цаг: 3

Товч агуулга

Энэ хичээлийн хүрээнд температур, даралт, хөдөлгөөн гэх мэт төрөл бүрийн сенсоруудын ажиллах физик шинж чанарыг ойлгох, сенсорын чухал техникийн үзүүлэлтүүд болон сенсорыг ашиглахдаа хэрхэн калибрац хийхэд суралцана. Мөн сенсор болон микроконтроллер хоорондын интерфэйс (тухайлбал UART, ISP, TWI), интерфэйсийн хэлхээнүүд (тухайлбал өдөөгч хэлхээ, аналог-тоон хувиргуур, өсгөгчийн хэлхээ), холболтын протоколуудтай танилцаж ашиглаж сурна. Үүнээс гадна орчны хяналтын систем зэрэг олон төрлийн сенсоруудаас бүрдсэн систем хийхэд суралцана.

Зорилго

Энэхүү хичээлийн зорилго нь микроконтроллер, аналог болон тоон сенсор буюу мэдрүүр, үүний холболтын интерфэйс, протоколуудын тухай суурь мэдлэгийг олгож, микроконтроллер болон төрөл бүрийн сенсор ашиглан орчныг хянах электрон систем хийх чадварыг эзэмшүүлэхэд оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Мтэс, Эхит
Индекс: ECEN313
Багц цаг: 3

Товч агуулга

Автомат удирдлагын системийн удиртгал, удирдлагын системийг загварчлах, Системийн төлөвийн хувьсагчийн загвар, Гэдрэг холбоот системийн тодорхойломж, үзүүлэлт болон тогтворжилтын нөхцөл, Шийдийн мөрийн арга, Давтамжийн тодорхойлогчийн арга, ПИД удирдлага, Удирдлагын параметрийг хөглөх аргууд, Үйдвэрлэлийн автоматжуулалтын удиртгал, Үйлдвэрлэлийн контроллёрыг програмчлах

Зорилго

Энэхүү хичээлийн зорилго нь автомат удирдлагын системийг загварчлах, системийг үнэлэх ба хөглөхөд шаардлагатай суурь мэдлэгийг олгож, чадварыг эзэмшүүлэхэд оршино





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар