МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Эзт
Индекс: ECON635
Багц цаг: 3

Товч агуулга

Энэхүү хичээлээр олон улсын санхүүгийн дараах тулгуур ойлголтууд, тулгуур онолуудыг үзэх болно: урсгал тэнцэл, валютын ханш хэрхэн тэнцвэрт ордог, тодорхойлогддог талаар, валютын ханш болоод инфляцын харилцан хамаарал, тогтмол болоод уян хатан валютын ханшны тогтолцоо, мөнгөний ба төсөв, сангийн бодлогын ханшинд, макро эдийн засгийн тэнцвэрт үзүүлэх нөлөөлөл. Эдгээр сэдвүүдийн хүрээнд бид гадаад худалдаа болоод санхүүгийн урсгал бүхий макро эдийн засгийн цогц загварыг үзэх бөгөөд гадаад, дотоод болоод бодлогын хүчин зүйлийн шинжилгээг энэхүү загварыг ашиглан хийх юм. Бакалаврын түвшинд үздэг ижил нэртэй хичээлээс энэхүү хичээл нь ахисан түвшний шинжилгээний арга хэрэгслүүдийг ашиглан бакалаврын түвшинд судлагдаагүй асуудлуудыг онцгойлон судлах болно

Зорилго

Уг хичээлийн гол зорилго нь олон улсын санхүүгийн эдийн засгийн тухай ойлголтыг магистрын сургалтын түвшинд гүнзгийрүүлэн үзэх замаар энэ салбарын тулгуур ойлголтууд, онолууд тэдгээрийн судлагдсан байдлыг үзэж, эдийн засагчид макро эдийн засгийн асуудлуудыг хэрхэн судалдаг болохыг үзнэ.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Эзт
Индекс: ECON429
Багц цаг: 3

Товч агуулга

Энэхүү хичээл үндсэндээ гурван хэсгээс бүрдэнэ. Эхний хэсэгт бид мөнгөний онол болон бодлогын суурь ойлголтуудтай танилцана. Тухайлбал, мөнгөний нийлүүлэлтийн механизм, мөнгөний зах болон түүнд оролцогчдын үүрэг, мөнгөний агрегатууд ба тэдгээрийн хоорондын уялдаа холбоо, төв банк, банкууд болон иргэдийн мөнгөний зах дах оролцоо, үүрэг зэрэг ойлголтуудтай танилцана. Улмаар, төв банкнаас авч хэрэгжүүлдэг мөнгөний бодлогын суурь арга хэрэгслүүдтэй танилцана. Үүнд, мөнгөний захын үйл ажиллагаатай танилцах ба мөнгөний бодлогын уламжлалт арга хэрэгсэл болох төв банкны оролцоог онцлон авч үзнэ. Мөнгөний бодлогын стратеги болон олон улсын санхүүгийн системд гарсан өөрчлөлтүүд мөнгөний зах дах төв банкны оролцоо, бодлогод хэрхэн нөлөөлөх талаар авч үзнэ. Уламжлалт мөнгөний бодлогын арга хэрэгслүүдтэй хичээлийн энэ хэсгийн төгсгөлд танилцахын зэрэгцээ Монголбанкны үйл ажиллагаа, авч хэрэгжүүлдэг бодлогын арга хэрэгслүүдтэй мөн танилцана. Хичээлийн хоёрдугаар хэсэгт бид мөнгөний бодлогын макро эдийн засагт үзүүлэх нөлөөллийг судална. Ингэхийн тулд бид эхлээд макро тэнцвэрийн загвартай танилцаж улмаар энэхүү загвараа ашиглан мөнгөний бодлогын нөлөөллийг судална. Хичээлийн энэ хэсгийн эхэнд бид мөнгөний тооны онол, мөнгөний эрэлтийн онолуудтай танилцана. Улмаар, бодит бараа бүтээгдэхүүний зах зээл болон мөнгөний захын хоорондын уялдааг авч үзнэ. Тухайлбал, IS муруй байгуулан мөнгөний захын тэнцвэрийн загвартай хослуулан эдийн засгийн нийт эрэлтийг байгуулна. Энэ нь мөнгөний бодлогоор дамжуулан нийт эрэлтэд зохицуулалт хийх боломжийг харуулах ба бид энэхүү загвараа ашиглан мөнгөний бодлогын нийт эрэлтэд үзүүлэх нөлөөлөлтэй танилцана. Улмаар, нийт эрэлтийн загвараа нийт нийлүүлэлттэй авч үзэн эдийн засгийн макро тэнцвэрийн загварыг байгуулах ба энэхүү тэнцвэрийн загвараа ашиглан мөнгөний бодлогын нийт эдийн засагт үзүүлэх нөлөөллийг судална. Хичээлийн гурав дах хэсэгт бид мөнгөний бодлогод хүлээлтийн гүйцэтгэх үүргийн талаар авч үзэх ба мөнгөний бодлогын нөлөөллийн бусад сувгуудтай танилцана. Тухайлбал, хичээлийн хоёр дах хэсэгт үзсэн мөнгөний бодлогын хүүгээр дамжин нөлөөлөх сувгаас гадна зээлийн болон балансын нөлөөллийн сувгуудыг үзнэ.

Зорилго

Эдийн засгийн мөнгөний зах, мөнгөний бодлогын нийтлэг суурь онолыг танилцуулах, улмаар нийт элийн засагт мөнгө, мөнгөний бодлогын гүйцэтгэх үүргийг гүнзгийрүүлэн судлах зорилготой.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Эзт
Индекс: ECON611
Багц цаг: 3

Товч агуулга

Эхний онолын хэсэгт бид гол гол суурь онолуудыг үзнэ. Тухайлбал, мөнгөний эрэлтийн онолууд, шинэ сонгодог болоод шинэ Кейнсийн онолуудыг судална. Ингэхдээ суурь ойлголтууд болох, үнийн уян хатан бус чанар, төгс бус өрсөлдөөнт эдийн засаг загваруудын үр дүнд хэрхэн нөлөөлж байгааг харна. Түүнчлэн, мөнгөний бодлогын чухал асуудал болох цаг хугацааны уялдаагүй байдлыг онолын түвшинд судална. Түүнчлэн, мөнгөний бодлого боловсруулалт, хэрэгжилттэй холбоотой асуудлуудыг авч үзнэ. Тухайлбал, ямар арга хэрэгслүүдээр дамжин эдийн засагт ямар сувгуудаар хэрхэн нөлөөлдөг талаар судална. Мөнгөний бодлогын "оновчтой" сонголтын асуудлыг бид онолын хувьд үзэх бөгөөд амьдралд энэхүү бодлогын хэрэгжүүлэлтэд гарах асуудлуудад мөн анхаарлаа хандуулна. Мөнгөний онол болон бодлоготой уялдан бид сүүлийн үед анхаарлын төвд байгаа зээл ба банкны асуудлуудыг хөндөх болно. Хичээлийн сүүлийн хэсэгт Монгол дах мөнгөний бодлогын асуудлуудыг дэлгэрэнгүй хэлэлцэх болно. Тухайлбал, бодлогын зорилго хэрхэн тодорхойлогддог, бодлого боловсруулалтын тогтолцоо, ашиглагддаг арга хэрэгслүүд, тэдгээрийн үр ашгийн асуудлуудыг авч үзнэ.

Зорилго

Энэхүү хичээл нь магистрын түвшинд мөнгөний онол болон бодлогын суурь асуудлуудыг онолын болон хэрэглээний түвшинд судлах юм. Хичээлийн гол зорилго нь мөнгөний онолын дараах гол асуудлуудад хариулахад оршиж байна. Үүнд, мөнгө ямар үүрэг гүйцэтгэдэг, ямар хүчин зүйлс инфляцад нөлөөлдөг, мөнгөний бодлого үйлдвэрлэлийн түвшинд хэрхэн нөлөөлдөг вэ зэрэг асуудлуудад хариулах юм. Хичээлийн эхний хэсэгт бид эдгээр асуудлуудад онолын хүрээнд хариулах бол хичээлийн хоёр дах хэсэгт мөнгөний бодлого боловсруулалт талаас нь үзэх болно.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Эзт
Индекс: ECON712
Багц цаг: 3
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Эзт
Индекс: ECON703
Багц цаг: 3

Товч агуулга

Энэ бол бакалаврын дараах сургалтын макроэкономикс юм. Тийм учраас энэ хичээлээр бид макро эдийн засгийн суурь онолууд, ойлголтуудыг хэлэлцэж, гол загваруудтай танилцан, эдгээр загварууд хэрхэн макро эдийн засгийн шинжилгээнд ашиглагддаг талаар үзэх юм. Хамгийн түрүүнд урт хугацааны тэнцвэрийн загварыг судална. Дараа нь богино хугацааны тэнцвэрийн загварууд болох бизнесийн мөчлөгийн загваруудтай дэлгэрэнгүй танилцана. Эдгээр загваруудын хүрээнд бизнесийн мөчлөг хэрхэн үүсдэг, үнийн уян хатан бус чанар голлох макро үзүүлэлтүүдэд ямар нөлөөтэй талаар судална. Төсгөлд нь бид мөнгөний эдийн засагт гүйцэтгэж буй үүргийг, мөнгөний бодлого хэрхэн, ямар сувгаар дамжин нөлөөлдгийг судална.

Зорилго

Макро эдийн засгийн онолын үндсэн ойлголтуудыг хүргэх, макро эдийн засгийн голлох онолудтай танилцах, ялгааг нь ойлгуулах

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Эзт
Индекс: ECON604
Багц цаг: 3

Товч агуулга

Энэхүү хичээлийн хүрээнд бид макро эдийн засгийн тулгуур онолуудыг судлах бөгөөд эдгээр онолууд хэрхэн бодит амьдралд, судалгаануудад хэрэглэгддэг талаар судална. Урт хугацааны макро эдийн засгийн тэнцвэрийг хичээлийн эхэнд судална. Тухайлбал, Солоу загвар үзэж эхлэх бөгөөд энэхүү загварыг өргөтгөх замаар урт хугацааны тэнцвэр хэрхэн тогтдог, ямар хүчин зүйлс тэнцвэрт нөлөөлдөг, бодлогын ямар арга хэрэгслүүдээр дамжин урт хугацааны тэнцвэрт нөлөөлөх боломжтой талаар судална. Үүний дараа бид дунд болоод богино хугацааны макро эдийн засгийн загваруудыг үзнэ. Тухайлбал, бид бизнесийн мөчлөгийн загваруудыг судлах замаар эдгээр мөчлөгүүдийг бий болгодог хүчин зүйлсийг судлах юм. Түүнчлэн, макро эдийн засгийн бодлогын арга хэмжээнүүд болох мөнгө, төсөв сангийн бодлогуудын мөчлөгт нөлөөлөх нөлөөлөл, эдгээр бодлогуудын үр ашгийн талаар хэлэлцэнэ. Бид энэ хэсэгт нэрлэсэн хүчин зүйлсийн хэлбэлзэл бодит бизнесийн мөчлөг хэрхэн бий болгож болох талаар үзнэ. Тус хичээлийн дараагийн хэсэгт макро эдийн засгийн голлох үзүүлэлтүүдийн талаар хэлэлцэнэ. Тухайлбал, ажилгүйдэл, хэрэглээ, хөрөнгө оруулалт, инфляц болоод мөнгөний үзүүлэлтүүдийг судлах юм.

Зорилго

Уг хичээлийн гол зорилго нь макро эдийн засгийн тухай ойлголтыг магистр болон докторын сургалтын түвшинд гүнзгийрүүлэн үзэх замаар макро эдийн засгийн тулгуур ойлголтууд, онолууд тэдгээрийн судлагдсан байдлыг үзэж, эдийн засагчид макро эдийн засгийн асуудлуудыг хэрхэн судалдаг болохыг үзнэ.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар