Бидний тухай
Багш ажилтан
Өрсөлдөөний ойлголт, мөн чанар, ач холбогдол, онолын үзэл баримтлалын талаар системтэй ойлголт өгнө. Шударга бус өрсөлдөөний ойлголт хамрах хүрээг судалж шударга ёсны онолын ойлголт, мөн чанар, шударга бус өрсөлдөөнийг зохицуулахад төрийн үүрэг, оролцоо, төрөөс баримтлах бодлого, шударга бус өрсөлдөөний зохицуулалтын талаар мэдлэгийг эзэмшинэ. Шударга бус өрсөлдөөний хэрэглэгчид болон эдийн засагт үзүүлэх нөлөө, шударга бус өрсөлдөөнөөс бий болох асуудлын хүрээнд баримтлах ёс зүй, шударга бус өрсөлдөөнтэй холбогдолтой олон улсын асуудлууд болон түүнийг шийдвэрлэж буй олон улсын туршлага, ашиг сонирхлын зөрчил ба авлига, өрсөлдөөн, өрсөлдөх чадвар, өрсөлдөх чадварын индекс, үндсэн үзүүлэлтүүдийг судална. Монгол Улсын Төрөөс шударга өрсөлдөөний талаар баримтлах бодлого, мөн чанар, хяналт, Монгол Улсын шударга өрсөлдөөний зохицуулалтын эрх зүйн орчин, хууль тогтоомж, тулгамдаж буй асуудлуудыг судлан, шударга бус өрсөлдөөний онолын орчин үеийн чиг хандлага талаар онол, практикийн уялдааг системтэйгээр мэдлэг олгоно.
Урьдчилж судалсан болон зэрэгцүүлэн судалж буй хичээлүүдээр олж авсан мэдлэгт тулгуурлан өрсөлдөөний мөн чанар, ач холбогдол, онолын ойлголт, шударга бус өрсөлдөөн ашиг сонирхлын зөрчил ба авлига, шударга бус өрсөлдөөний зохицуулалтын төрийн бодлого, эрх зүйн зохицуулалт, олон улсын түвшинд тулгамдаж буй асуудал, туршлагыг судлан онол, практикийн системтэй мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэхэд хичээлийн ач холбогдол оршино.
Хичээлийн агуулгаар Төр олон нийтийн харилцаа, судлагдахуун, Төр олон нийтийн харилцааны хууль, эрх зүйн орчин, зохицуулалт, Төр, олон нийтийн харилцааны орчин үеийн хэлбэр, зохион байгуулалт, Иргэний танхим ба хууль эрхзүй, Олон нийтийн харилцааны зохицуулалтын арга хэрэгсэл, Иргэдийн санаачилгаар санал хураалт явуулах, Төр олон нийтийн харилцаанд ТББ-ын гүйцэтгэх үүрэг, Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, түүний өөрчлөлтийн талаар судална. Мөн төрийн үйл хэрэгт оролцох, ялангуяа төрийг удирдах хэрэгт оролцох иргэний нийгмийн болон олон нийтийн оролцоо, түүнчлэн иргэний нийгмийн байгууллагууд болох төрийн бус байгууллага, олон нийтийн эвсэл холбоод, хөдөлгөөн, төрөөс нийгмийн харилцааг хэрхэн зохицуулах зэрэг асуудлыг нийгэм, улс төрийн судалгааны үүднээс болон эрх зүйн харилцааны хүрээнд авч үзнэ.
Энэ хичээлийг үзэж дуусгаснаар оюутан төр ба олон нийтийн харилцааны талаарх магистрийн түвшний мэдлэг эзэмшиж, тэдгээрт үнэлэлт дүгнэлт өгөх чадвар, дадал, хандлагыг эзэмшинэ.
Орон нутаг, бүс нутгийн удирдлагын удиртгал; Бүс нутаг ба орон нутгийн удирдлагад нөлөөлөх хүчин зүйлс, оролцогч талууд; Орон нутаг, бүс нутгийн удирдлагын хөгжлийн стратеги бодлого; Бүс нутаг ба орон нутгийн удирдлагын онцлог; Бүс нутаг ба орон нутгийн шинэчлэл; Орон нутаг, бүс нутгийн удирдлагын хүний нөөцийн менежмент; Бүс нутаг ба орон нутгийн удирдлагын хэрэгжилт, үнэлгээ, хэрэгжүүлэх субъект; Орон нутаг, бүс нутгийн удирдлагын шинэ сорилтууд; Төвлөрлийг сааруулах үйл явц ба орон нутгийн өөрөө засаглах эрхийг нэмэгдүүлэх нь; Төв засгийн газар, орон нутгийн засаг захиргаадын хооронд эх үүсвэрийг хуваарилах харилцаа; Орон нутгийн засаг захиргаа ба иргэдийн оролцооны механизм; Бүс нутаг ба орон нутгийн эдийн засаг, санхүүгийн үйл ажиллагааг зохицуулах нь
Орон нутаг, бүс нутгийн удирдлагын мөн чанар, бодлого хөтөлбөр, судлагдахуун, онолын орчин үеийн чиг хандлага, суурь үзэл баримтлал, практик загварууд, удирдлагын суурь зарчим, нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн урт, дунд, богино хугацааны удирдлагын бодлого, стратегиуд. Орон нутаг, бүс нутгийн удирдлагын загваруудын онцлог, орчин үеийн онолын үзэл баримтлалууд, тэдгээрийн цаашдын хандлага, бүс нутаг, орон нутгийн удирдлагын бодлого дахь нийтийн үйлчилгээний байгууллагуудын нийгэмд гүйцэтгэх үүрэг, нийтийн удирдлагын шинэчлэлийн үзэл баримтлалууд, дэлхийн болон Монголын нийтийн удирдлагын ирээдүйн хөгжил, өөрчлөлт, шинэчлэлийн хандлагын талаар цэгцтэй мэдлэг олгож, Монгол улсад орон нутаг, бүс нутгийн удирдлагын онол, практикийг үр дүнтэй ашиглаж чадах менежерийн ур чадварыг оюутнуудад эзэмшүүлэхэд хичээлийн зорилго оршино. Орон нутаг, бүс нутгийн удирдлагын бодлогын чиг үүрэг, алсын хараа, эрхэм зорилго, стратеги зорилтыг тодорхойлох, төлөвлөлт, зохион байгуулалт, хяналт шинжилгээ, үнэлгээ гэх мэт нийтийн удирдлагын бодлогын мэдлэг эзэмшүүлэхээс гадна оновчтой шийдвэр гаргах, мэдээлэл боловсруулах, үнэлэх гол санаануудыг тодорхойлох, харьцуулалт хийх, шийдвэрийг задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх, таамаглал ба сорил хийх ур чадвар олгоно.
Хичээлийн агуулгаар Төр олон нийтийн харилцаа, судлагдахуун, Төр олон нийтийн харилцааны хууль, эрх зүйн орчин, зохицуулалт, Төр, олон нийтийн харилцааны орчин үеийн хэлбэр, зохион байгуулалт, Иргэний танхим ба хууль эрхзүй, Олон нийтийн харилцааны зохицуулалтын арга хэрэгсэл, Иргэдийн санаачлагаар санал хураалт явуулах, Төр олон нийтийн харилцаанд ТББ-ын гүйцэтгэх үүрэг, Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, түүний өөрчлөлтийн талаар судлана. Мөн төрийн үйл хэрэгт оролцох, ялангуяа төрийг удирдах хэрэгт оролцох иргэний нийгмийн болон олон нийтийн оролцоо, түүнчлэн иргэний нийгмийн байгууллагууд болох төрийн бус байгууллага, олон нийтийн эвсэл холбоод, хөдөлгөөн, төрөөс нийгмийн харилцааг хэрхэн зохицуулах зэрэг асуудлыг нийгэм, улс төрийн судалгааны үүднээс болон эрх зүйн харилцааны хүрээнд авч үзнэ.
Энэ хичээлийг үзэж дуусгаснаар оюутан төр ба олон нийтийн харилцааны талаарх магистрийн түвшний мэдлэг эзэмшиж, тэдгээрт үнэлэлт дүгнэлт өгөх чадвар, дадал, хандлагыг эзэмшинэ.