Бидний тухай
Багш ажилтан
Маркетингийн үйл ажиллагааг удирдах, төлөвлөх, хэрэгжүүлэх, гүйцэтгэлийг хянахад мэдээлэл зайлшгүй хэрэгтэй. Орчин үед хэрэгцээтэй мэдээллээр цаг тухайд нь хангагдах, шаардлагатай боловсруулалтыг хийж үр дүнг маркетингийн удирдлагад ашиглах нь зах зээлийн ширүүн өрсөлдөөний үед маркетингийн менежерүүдэд улам чухлаар тавигдаж байна. Энэ хичээлээр дараах ойлголтуудыг авч үзэх болно. Үүнд: Маркетингийн мэдээллийн системийн зохион байгуулалтын үндэс:Яагаад Маркетингийн мэдээллийн системийг судлах шаардлагатай-вэ? Маркетингийн Мэдээллийн системийн орчин үеийн хандлагууд. Байгууллага дахь маркетингийн мэдээллийн системийн үүргийг авч үзнэ. Маркетингийн мэдээллийн систем ба бизнес, стратеги болон Маркетингийн мэдээллийн системийг өрсөлдөент давуу талыг олоход_ хэрхэн ашиглах талаар судална. Маркетингийн мэдээллийн системийн техникийн үндэс:Техник ба Програм хангамж. Шинэ програм хэрэгсэл болон орчин үеийн хандлагыг судална. Түүнчлэн мэдээллийн сангийн орчин. Сүлжээ. Электрон арилжаа ба Электрон бизнесийн технологуудыг авч үзнэ. Мөн удирдлага, байгууллага, технологийн ямар учир шалтгаанууд маркетингийн мэдээллийн сайн систем байгуулахад түлхэц болдог тапаар судалж үзнэ. Байгууллага дахь Маркетингийн мэдээллийн системийн бүрэлдэхүүнүүд: Маркетингийн судалгааны систем, дотоод мэдээллийн систем, Гадаад мэдээлэл цуглуулах систем-Мэдээллийн шинжилгээний систем, Маркетингийн шийдвэр дэмжих системүүдийг тодорхойлох. Тэдгээрийн ялгаатай болон төсөөтэй шинжүүдийг тодорхойлох. Маркетингийн системүүдийн амжилттай ажиллаж буй шалтгаануудыг тодорхойлох. Маркетингийн мэдээллийн системтэй холбоотой үүсэн гарч буй ёс суртахууны асуудлууд. Байгууллагын баримталж буй ёс суртахууны бодлого, түүний хэрэгжилтийг судална. Интернет маркетингийн талаар авч үзнэ.Байгууллагын маркетингийн мэдээллийн системийг хөгжүүлэх арга зүй. Системийг нэвтрүүлэх аргууд. Амжилт ба сүйрэл болоход нөлөөлөх хүчин зүйлүүдийг авч үзэх. Системийн хамгаалалт, хяналтын асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар арга замуудыг судалж үзнэ. Орчин үеийн маркетингийн мэдээллийн системийг төлөвлөх, нэвтрүүлэх, удирдах аргуудыг судалж үзнэ. Үүнд пүүс, компаний жишээн дээр маркетингийн судалгааны мэдээлэл боловсруулах аргуудыг үзнэ. Байгууллагын маркетингийн мэдээллийн системийг хэрхэн боловсронгуй болгох талаар онолын болоод практик аргын талаар судална. Бодит пүүс компаний жишээн дээр төслийн ажил гүйцэтгэнэ.Оюутнууд удирдлагын мэдээллийн системийн талаарх онол, практикийн зохих мэдлэг, чадварыг олж авахдаа практик жишээн дээр тулгуурлана.
Хичээлийн үндсэн зорилго нь маркетингийн мэдээллийн систем яагаад чухал болохыг, маркетингийн мэдээллийн систем гэж юу болохыг тодорхойлно. Пүүс, компаний жишээн дээр маркетингийн судалгааны мэдээлэл боловсруулах аргуудын талаар авч үзнэ. Байгууллагын маркетингийн мэдээллийн системийг хэрхэн бодовсронгуй болгох талаар онолын болоод практик аргын тапаар судална. Бодит пүүс компаний жишээн дээр төслийн ажил гүйцэтгэнэ.
Энэхүү хичээлээр машин сургалтын үндсэн аргууд, алгоритмууд болон загваруудын онолын үндсэн асуудлуудыг судлаж, машин сургалтын алгоритмуудыг Python програмчлалын хэл ашиглан загвар боловсруулах, өгөгдөлд шинжилгээ хийх, үр дүнг тайлбарлах, загварын гүйцэтгэлийг үнэлэх ур чадваруудыг эзэмшинэ. Мөн өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтын зарчмыг ойлгож, бизнесийн асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр шийдвэрлэх чадварыг хөгжүүлнэ.
Энэхүү хичээл нь өгөгдлийн шинжлэх ухаан (ӨШУ)-ы хүрээнд машин сургалтын үндсэн ойлголт, арга зүй, алгоритмуудыг системтэйгээр судлахад чиглэнэ. Хичээлийн зорилго нь оюутнуудад онолын мэдлэг болон практик ур чадварыг хослуулан эзэмшүүлж, бодит бизнесийн өгөгдөл дээр суурилсан асуудлыг шийдвэрлэх чадамжийг хөгжүүлэхэд оршино. Оюутнууд ӨШУ-ны үндсэн үе шат болох өгөгдөл цуглуулах, цэвэрлэх, урьдчилан боловсруулах, өгөгдөлд хайгуул хийх (Exploratory Data Analysis), өгөгдлийг дүрслэх, шинж чанар боловсруулах (feature engineering), машин сургалтын загвар боловсруулах, загварын гүйцэтгэлийг үнэлэх, үр дүнг тайлбарлах зэрэг үйл явцуудыг цогц байдлаар судална. Хичээлийн хүрээнд Python програмчлалын хэл болон Pandas, NumPy, Scikit-learn зэрэг сангуудыг ашиглан өгөгдөл боловсруулах, машин сургалтын загвар боловсруулах, турших, үнэлэх практик ур чадварыг эзэмшинэ. Үүний зэрэгцээ оюутнууд өөр өөр загваруудын гүйцэтгэлийг харьцуулж, тохиромжтой загварыг сонгон хэрэглэх чадварт суралцана. Түүнчлэн өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтын зарчмыг онцлон авч үзэж, шинжилгээний үр дүнг бизнесийн шийдвэрт хэрхэн ашиглах, бодит нөхцөлд хэрэгжүүлэх боломжтой санал, зөвлөмж боловсруулах чадварыг хөгжүүлнэ. Энэхүү хичээл нь онол ба практикийг уялдуулсан сургалтын арга барилд тулгуурлан, оюутнуудын шүүмжлэлт сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх чадвар, багаар ажиллах ур чадварыг хөгжүүлэхэд чиглэнэ. Оюутнууд бодит өгөгдөл дээр ажиллаж, шинжилгээний үр дүнг ойлгомжтой тайлбарлах, бүтэцтэйгээр танилцуулах, шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргах дадлыг эзэмшинэ. Академик компетенц: Оюутнууд бизнесийн өгөгдөл болон мэдээллийн онолын үзэл баримтлалд тулгуурлан машин сургалтын үндсэн арга зүй, алгоритмуудыг ойлгож, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр өгөгдөлд дүн шинжилгээ хийж, үнэлэлт дүгнэлт гаргах мэдлэг, ур чадварыг эзэмшинэ. Судалгааны компетенц: Оюутнууд бизнесийн байгууллагын өгөгдлийг онолын мэдлэгтээ тулгуурлан судлан шинжилж, тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, тохирох загвар, арга зүйг сонгон хэрэглэх, шийдвэрлэх боломжит хувилбаруудыг боловсруулах ур чадварт суралцана. Ерөнхий компетенц: Оюутнууд машин сургалтын аргуудыг ашиглан өгөгдөлд дүн шинжилгээ хийх, тохиромжтой алгоритмыг сонгон хэрэглэх, үр дүнг бизнесийн нөхцөлд тайлбарлах, багаар ажиллах, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтад шинжлэх ухаанчаар хандах ур чадвар, хандлагыг төлөвшүүлнэ.
Бизнес процессын загварчлалын үндсэн ойлголт, үе шат, хэрэглэгдэх систем, загваруудыг судлана. Тухайлбал Unified Modeling Language (UML, Business Process Model and Notation (BPMN), Extended Business Modeling Languаge (BML), ICAM DEFinition (IDEFO), Event-driven process chain (EPC) загваруудыг судална. Мөн бизнес процессын реинжерингийн талаар судалж, Bizagi Modeler, ExtenSim систем ашиглан бизнес процессын тодорхой сэдэв, жишээн дээр загвар байгуулж, симуляци хийх, хувилбар гаргах, оновчтой загвар сонгох дадлага хийнэ.
Бизнесийн процессын загварчлалын онолын суурь ойлголтыг эзэмшүүлэх, загварчлалын үндсэн арга хэрэгсэл, стандартуудтай танилцуулах, бизнесийн процессын загвар боловсруулах, уг загварыг симуляцийн аргаар шинжлэн сайжруулах чадвар олгоход энэхүү хичээлийн зорилго оршино. Оюутнууд бизнесийн процессын загварчлал, симуляци, оновчлолын арга зүйг эзэмшиж, бодит кейс дээр ажиллан оновчтой шийдвэр гаргах чадварыг хөгжүүлнэ. Академик компетенц: Бизнесийн процессын загварчлалын онол, үндсэн ойлголтыг эзэмшинэ. Процессын загвар байгуулах арга зүй, стандартуудыг ойлгоно. Бизнесийн процессын реинжерингийн онолын мэдлэгтэй болно. Судалгааны компетенц: Бизнесийн процессын загварчлал, симуляци, реинжерингийн програм, системүүдийг судалж ашиглана. Процессын гүйцэтгэлийг шинжлэх, сайжруулах судалгааны арга барил эзэмшинэ. Бодит өгөгдөл, кейс дээр суурилан процессын оновчлол хийх чадвартай болно Ерөнхий компетенц: Бизнесийн процессыг системтэйгээр ойлгож, шинжлэх чадвартай болно. Процессын загварчлал, симуляци ашиглан шийдвэр гаргах чадвар хөгжүүлнэ. Байгууллагын үйл ажиллагааг сайжруулахад процессын арга зүйг хэрэглэх чадвартай болно.
Энэ хичээлээр бизнесийн мэдээллийн системийн үндсэн ойлголттой танилцана. Бизнесийн мэдээллийн системийг тодорхойлж түүний ач холбогдлыг тайлбарлана. Бизнесийн мэдээллийн системийн байгууллагад гүйцэтгэх үүргийг авч үзнэ.Мөн бизнесийн мэдээллийн системийн зохион байгуулалтын үндсийг авч үзэхдээ түүний үндсэн ажилбарууд, нөөцүүд болон архитектурыг судлахаас гадна OLTP, OLAP технологиудтай танилцана. Бизнесийн мэдээллийн системийн технологийн үндсийг судлах хүрээнд түүний техник хангамж, програм хангамж, мэдээллийн бааз ба хуваарилагдсан мэдээллийн баазын систем, өгөгдлийн агуулах (data warehouse), өгөгдлийн олборлолт (data mining) интернет технологи, мобайл технологи, үүлэн(cloud) технологиудыг авч үзнэ.Байгууллагын мэдээллийн системийн хүрээнд бизнесийн мэдээллийн системийн төрлүүд, үүндMIS, TPS, HRIS,CRMS, SCHMS болон OLAP системүүд, Экспертын систем (ES), Мэдлэг удирдах систем (KMIS), Шийдвэр дэмжих системүүд (DSS)-ийн үндсийг судална. Бизнес интеллиженс (BI), интеграл системүүд болох Байгууллагын нөөц төлөвлөлтийн систем (ERP)болон хамтын ажиллагааны системийн үндсэн ойлголтыг судлана.Мэдээллийн системийг хөгжүүлэх арга зүйг авч үзэхдээ мэдээллийн системийг хөгжүүлэх хэрэгцээ шаардлага, арга хандлагууд, систем хөгжүүлэх амьдралын цикл, мэдээллийн системийг шинжлэх, загварчлах арга хэрэгслүүд, БМС-ийн төсөл боловсруулах арга зүй, БМС-ийн төлөвлөлт ба нэвтрүүлэлт, нээлттэй технологи, системүүд (Open source)-ийн үндёсэн ойлолтуудыг судална.Эцэст нь бизнесийн мэдээллийн системийг удирдах арга зүйг судлахдаа мета мэдээллийн систем, мэдээллийн системийн стандартчлал, кодчилол болон бизнесийн мэдээллийн систем ба ёс зүй, аюулгүй байдал, мэдээлэл хамгаалах стандартуудыг тайлбарлан үзнэ.
Энэ хичээлээр оюутнуудад бизнесийн мэдээллийн системийн талаар суурь мэдлэг олгож, орчин үеийн бизнесийн мэдээллийн системийн хөгжил, ёс зүй, мэдээллийн аюулгүй байдал, бизнесийн мэдээллийн системийг хөгжүүлэх шинэ технологиудыг танилцуулна.