Бидний тухай
Багш ажилтан
Тус хичээл нь ухаалаг системүүдийн үндэс суурь, онолын суурь мэдлэг болон практик хэрэглээнд чиглэсэн сургалтын цогц агуулгатай. Энэ хичээлээр AI-ийн үндсэн ойлголтууд, мэдлэгийн дүрслэл, логик болон төлөвлөлт, суралцах алгоритмууд, гүн сургалт (Deep Learning), чиглүүлэгтэй болон чиглүүлэггүй сургалтын аргууд, бататгах сургалт, нейрон сүлжээ, түүний хэрэглээ зэрэг сэдвийг судална. Үүнээс гадна, Python хэл дээр машин сургалтын номын санг (TensorFlow, PyTorch зэрэг) ашиглан бодит кейс дээр ажиллах замаар оюутнуудын практик ур чадварыг хөгжүүлж, судалгааны ажил хийх үндэс тавигдана. Хичээл нь онол, семинар, бие даалт, төгсгөлийн төсөл зэргээр зохион байгуулагдаж, AI ба ML-ийн бодит хэрэглээ болон нийгэмд үзүүлэх нөлөөг мөн авч үзнэ.
Суралцагчдад хиймэл оюуны ахисан түвшний сэдвүүд, машин сургах арга техникүүдийг танилцуулна.
Объект хандлагат програмчлал хичээлийг объект хандлагат програмчлал тухай, С ба С++ хэлний ялгаа, дотоод функц, класс ба объект, байгуулагч ба устгагч функц, функц дахин тодорхойлох, удамшлын тухай, түүний төрлүүд, статик өгөгдөл, статик функц, найз функц ба ангилал, операторыг дахин тодорхойлох, объект ба санах ой, загвар функцийн ангилал, стандарт ангиллын сан, оролт гаралт функц, UML(unified modeling language)-ийн талаарх ерөнхий ойлголт, гажилт, түүнийг барьж авах технологи сэдвийн хүрээнд онолыг мэдлэг олгож сэдвийн хүрээнд програмчлах дадлага олгоно.
Програмчлалд гарсан технологийн хувьсгал гэж нэрлэдэг OOP (Object-Oriented-Programming) буюу объект хандлагат програмчлалын онолын мэдлэг эзэмшүүлж олгож, янз бүрийн түвшний бодлогыг С++ хэлээр програмчлах дадлага олгоно
Энэ хичээлээр виртуалчлал хэрэгжүүлэлт, хэрэглэгчийн платформын виртуалчлал, сервер вируталчлал, сүлжээний виртуалчлал, кластер зохиомж ба удирдлага, програм хангамжийн кластер аппликейшн, хадгалуур зэрэг сэдвийг үзнэ.
Томоохон байгууллагын үйлчилгээ эсвэл компьютерийн системийн хүчин чадал хэрэглэгчид дамжуулах өгөгдөл, тооцоолох ажил, хэрэглэгчийн тоо, хандалтын давтамж зэргээс шалтгаалж тогтмол нэмэгдэж нарийн түвэгтэй бүтэцтэй болж байна. Үүнийг үүлэн технологи, програм болон техникийн үр ашигтай зохион байгуулж системийг вируалчлах, түүнтэй холбоотой нээлттэй эхийн компонентуудаар кластер шийдэл боловсруулах, виртуал суурь бүтцэд шаардлагатай сүлжээ-хадгалуур зохион байгуулах зэргээр шийдвэрлэж байна. Эдгээр технологийг ашиглан шийдэл боловсруулах чадвартай мэргэжилтэн бэлдэх зорилготой.