Бидний тухай
Багш ажилтан
Си хэлний тухай удиртгал, Өгөгдлийн төрөл, хувьсагч, илэрхийлэл; Удирдлагын командууд, давталт; Массив; Тэмдэгт мөр; Хэрэглэгчийн функц; Хувьсагчийн хамрах хүрээ; Нийлмэл өгөгдлийн төрөл, бүтэц; Санах ойн хаяг ба заагч; Битийн үйлдлүүд; Стандарт сангууд; Файлтай ажиллах; Програмыг зүгшрүүлэх
Програмчлалын Си хэл нь “дээд түвшний хэл” боловч харьцангуй доод түвшинд компьютертэй ажиллах боломжийг олгодог. Си хэлийг йлдлийн систем бичих зорилгоор бүтээсэн хэдий ч, түүний энгийн, уян хатан байдал өөр олон төрлийн програмчлалын хэл бүтээхэд ашиглагдаж эхэлсэн. Тухайлбал, сүүлийн үеийн шинэ хэлнүүд Жава, С++ нь Си хэл дээр суурилсан. Энэ хичээлээр бид програмчлалын хэлний гол төлөөлөл болсон Си хэлний талаарх үндсэн ойлголтуудтай танилцаж, тэдгээрийг програм хөгжүүлэхэд хэрхэн хэрэглэхэд суралцана. Ингэснээр програмчлалын хэлний үндсэн зарчмуудыг эзэмшиж, цаашид бусад хэлийг бие даан сурах арга барилыг эзэмшинэ
Андройд үйлдлийн систем, түүний компонентийн сан, мэдрэгчүүд, холболт, 2 хэмжээст график, аудио видео, камертай ажиллах зэрэг Андройд үйлдлийн системийн гол ухагдахууныг хамаарна
Орчин үеийн технологийн дэвшилийн нэгэн том төлөөлөл нь мобайл төхөөрөмжүүд юм. Энэхүү хичээлээр мобайл төхөөрөмжийн програм хөгжүүлэхэд шаардагдах мэдлэг, чадварыг эзэмшүүлэх зорилготой
Энэ хичээлээр зүйлсийн интернет (IoT) болон үүлэн тооцоололын тухай ойлголтыг өгнө. Оюутнууд IoT төхөөрөмжүүдээс гарсан өгөгдлийг боловсруулах, хадгалах үүлэн үйлчилгээг ашиглахад шаардлагатай мэдлэгийг олж авна. Мөн уг хичээлийн агуулгын IoT системийн архитектур, дизайн, системийн хэрэгжүүлэх технологиуд, өгөгдлийг боловсруулах зорилгоор Cloud руу шилжүүлэх арга технологиудыг судлана. Оюутнууд бодит төслөөр дамжуулан үүлэн технологид суурилсан IoT системийг хөгжүүлэх, тохирох техник хангамж, программ хангамжийн платформтой ажиллаж практик туршлага хуримтлуулах болно.
Хичээлийн гол зорилго нь IoT үндсэн ойлголт ухагдахууныг өгч, цаашид энэ чиглэлээр мэргэших суурь чадварыг олгоход оршино. IoT үндсэн ойлголтууд болох мэдрэгч, сэрвер болон үүлэн технологи, өгөгдөл дамжуулалт, хэрэглэгчтэй харилцах интерфэйс зэргийн талаар судална. Эдгээр ойлголт, мэдлэгтээ суурилж бодит төслүүд хэрэгжүүлнэ. Ингэснээр суралцагчид зохион байгуулснаар өмнө нь тус хичээл болон бусад хичээл дээр мэдсэн зүйлсээ практикт ашиглан дадлагажих ач холбогдолтой.