МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хс, Гхст
Индекс: ENGP107
Багц цаг: 3

Товч агуулга

Зорилго

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хс, Гхст
Индекс: ENGP106
Багц цаг: 12

Товч агуулга

Зорилго

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хс, Гхст
Индекс: ENGP105
Багц цаг: 3

Товч агуулга

Зорилго

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хс, Гхст
Индекс: ENGP102
Багц цаг: 3

Товч агуулга

Зорилго

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хс, Гхст
Индекс: ENGP101
Багц цаг: 3

Товч агуулга

Зорилго

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хс, Гхст
Индекс: AENG125
Багц цаг: 3

Товч агуулга

Англи хэлний мэдлэгийн түвшин шалгах олон улсын IELTS-ийн шалгалтыг амжилттай өгөхөд шаардагдах мэдлэг, ур чадвар, стратеги, арга барилыг эзэмшүүлэхэд чиглэсэн 96 цагийн (3кр) хичээлээр оюутан ярих, сонсох, унших, бичих ур чадвараа дээшлүүлэх дасгалуудыг хийж гүйцэтгэнэ. Суралцагч IELTS-ийн шалгалтын жишиг тест өгч 5.5 онооны шалгуур хангаснаар энэ хичээлийг сонгон судлах боломжтой болох бөгөөд 6.0 онооны шалгуурыг биелүүлэхүйц түвшинд хүрч төгсөнө. Энэ хөтөлбөр нь тус бүр 32 цагийн харилцах (ярих, сонсох), унших, бичих дадлага хичээлээс бүрдэнэ. Хичээлийн ерөнхий агуулга нь IELTS-ийн шалгалтын стандарт даалгаврын төрлүүдийг нэг бүрчлэн авч судлах, тэдгээрт тохирох арга техникийг оюутны өөрийн сурах арга барилтай уялдуулан хэрэглэж, дадалжуулахад чиглэнэ. Харилцах дадал хичээл нь сонсох ба ярих гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдэнэ. Сонсох хичээлийн агуулгын хүрээнд дөрвөн дэд хэсгээс бүрдсэн монолог, диалог (нэг болон олон хүний харилцан яриа) сонсож олон сонголтоос зөвийг нь сонгох, хооронд нь тааруулах, газрын зураг, диаграм дээр дурдсан байршлыг нэрлэх, хүснэгт болон бусад текст, тэмдэглэл нөхөж бичих, график, схем зурагт таарах үг болон тоог сонсож бичих, өгөгдсөн сэдвийн талаарх дүгнэлтийг гүйцээх, өгүүлбэрт тохирох үгийг нөхөх, товч хариулах асуултад хариулах зэрэг стандарт даалгавруудыг гүйцэтгэнэ. Ярих хичээлийн агуулга нь гурван дэд хэсгээс бүрдэх ба эхний хэсэгт богино хэмжээний асуултад хариулах, хоёрдугаар хэсэгт картад өгөгдсөн сэдвийн хүрээнд тасралтгүй ярих, гуравдугаар хэсэгт хоёрдугаар хэсэгт ярьсан сэдэвтэй холбоотой гүнзгийрүүлсэн асуултад хариулна. Унших дадал хичээлийн агуулгын хүрээнд гурван бүрэн хэмжээний бичвэр уншиж эхийн гол санаа, зорилго, өнгө аясыг тодорхойлох, мэдээллийг боловсруулах, дүн шинжилгээ хийх зэрэг даалгаврыг гүйцэтгэнэ. Бичих дадал хичээлийн агуулгын хүрээнд хоёр төрлийн бичих даалгаврыг стандарт шалгуурын дагуу гүйцэтгэнэ. Эхний даалгавар нь хүснэгт, график, диаграм, зурган мэдээлэлд дүн шинжилгээ хийж 150 үгтэй тайлбар бичих даалгаврыг гүйцэтгэнэ. Дараагийн даалгаврын хүрээнд өгөгдсөн сэдвийн дагуу 250 үгтэй эссэ бичнэ

Зорилго

Гадаадын их дээд сургуулиудад богино, урт хугацаагаар суралцах, эрдэм шинжилгээ, судалгаа хийх, оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдах боломж нэмэгдэхийн хэрээр оюутнууд англи хэлний олон улсын стандарт IELTS, TOEFL шалгалтуудыг амжилттай өгч, тухайн сургуулиудын шаардаж буй онооны болзлыг хангахын тулд шалгалтад бэлтгэх хөтөлбөрт хамрагдах эрэлт ихэссэн. IELTS-ын сургалтыг зохион байгуулснаар оюутнуудын хэрэгцээ шаардлагад нийцсэн сонголт бий болж, оюутнууд академик англи хэлний анхан дундаас ахисан түвшний хичээлийг судлахын зэрэгцээ англи хэлний олон улсын IELTS-ын шалгалтыг амжилттай өгөх арга барилд суралцах, хэлний ур чадвараа хөгжүүлэх зорилготой. Мөн өмнөх шалгалтын оноогоо ахиулах боломж олгох бөгөөд энэхүү сургалтад хамрагдсанаар англи хэлний унших, бичих, ярих, сонсох дадлыг богино хугацаанд сайжруулах давуу талтай юм.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хс, Гхст
Индекс: AENG124
Багц цаг: 3

Товч агуулга

Энэхүү ахисан шатны хөтөлбөр нь суралцагчдын унших, бичих, харилцах, сонсох чадварыг суурь шинжлэх ухааны салбарын мэргэжлийн англи хэлний бичвэрүүдэд тулгуурлан сайжруулна. Суралцагчид сонгосон сэдвээ гүнзгийрүүлэн, эх сурвалжаас мэдээлэл цуглуулж, судалгаа хийж, төрөл бүрийн академик бичвэрүүдийг оршил, суурь мэдээлэл, үндсэн хэсэг, дүгнэлт зэрэг бүтцийн түвшинд бичих, унших, харилцах арга барилыг эзэмшинэ. Суралцах явцад тулгардаг академик түвшний сорилтуудыг тодорхойлон, тэдгээрийг хэрхэн гүйцэтгэх талаар танилцуулж, дадлагажуулна. Мөн академик лекцүүдийг харилцах ур чадварын түвшинд тэмдэглэл хөтлөх, үзэл бодлоо чөлөөтэй, өөрийн үгээр тайлбарлах, дүгнэлт хийх, тоймлох зэрэг академик чадварыг эзэмших нь уг хичээлийн гол ач холбогдол юм.

Зорилго

Энэхүү хичээл нь суралцагчдыг Европын олон хэлний суурь хөтөлбөр (CEFR)-ийн C1 ахисан түвшний академик англи хэлний мэдлэг, ур чадваруудыг эзэмшиж, үр дүнтэй хэрэглэж сурахад чиглэнэ. Суралцагчид академик англи хэлний суурь ойлголт, бүтэц, нэр томьёо, найруулгын хэв маяг, логик уялдаа холбоог ойлгож, тэдгээрийг унших, бичих, сонсох, ярих үйл ажиллагаанд хэрэглэх чадвартай болж, академик орчны харилцаанд бие даан оролцох чадамжтай болно.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хс, Гхст
Индекс: AENG123
Багц цаг: 3

Товч агуулга

Энэхүү ахисан шатны хичээл нь: (i) Унших ба Бичих чадвар (receptive skills), (ii) Сонсох ба Ярих (Productive skills) гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдэнэ. Унших ба Бичих чадварын хичээл нь найман төрлийн салбар шинжлэх ухааны тэргүүлэх сэдвүүдийн хүрээнд оюутнуудын академик эх сурвалжуудтай (видео, текст г.м.) ажиллах, бусад эх сурвалжаас мэдээлэл цуглуулж, бүтцийн түвшинд анализ хийж унших, төрөл бүрийн бичвэрийн онцлог, ялгааг ойлгож судалгаа хийж, төлөвлөн бичих академик чадварыг хөгжүүлэхийн зэрэгцээ англи хэлний хэл зүй, үгсийн сан, өгүүлбэрийн бүтэц, утга зүйг оновчтойгоор хэрэглэж сургахад чиглэсэн цогц хичээлүүдээс бүрдэнэ. (ii) Сонсох ба Ярих (Productive skills) хичээл нь мөн адил найман салбар шинжлэх ухааныг тойрсон хамгийн сүүлийн үеийн асуудлуудын талаарх лекц, видео сонсох, анализ, дүгнэлт хийх, асуудлыг тодорхойлох, үнэлэх, шийдэл санал болгох академик чадварыг хөгжүүлэхэд чиглэх төдийгүй эдгээрт хэрэгтэй үгсийн сан, хэл зүй, өгүүлбэрийн бүтэц зэрэг хэлний чадварыг олгоход чиглэсэн агуулгатай.

Зорилго

Энэхүү хичээлийн ерөнхий зорилго нь англи хэлний дунд шатны мэдлэгтэй оюутнуудад их дээд сургуульд амжилттай суралцахад шаардлагатай академик англи хэлний мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэхэд оршино. Энэ хичээлийн зорилгуудыг Унших, Бичих, Ярих болон Сонсох чадвараар задалвал: • Бичих чадварын хүрээнд: Академик үгсийн санг өргөжүүлэх, өгүүлбэрт оновчтой хэрэглэх, хэл зүйн дүрмүүдийг ашиглан зөв өгүүлбэр бичих, эссэний төрөл, бүтцийг зөв төлөвлөн бичих, эх сурвалжийг зөв ишлэх, бүтээлийн хулгайгаас зайлсхийж сурах. • Унших чадварын хүрээнд: Академик текстүүдийн бүтцийг таних, анализ хийх, гол санаа болон дэмжих санааг ялган таних, зохиогчийн байр суурийг ухаж ойлгох, эх сурвалжийн найдвартай байдал, холбогдлыг нягтлах, үнэлэх, нэр томъёо, шинэ үг хэллэгийн санг өргөжүүлэх. • Ярих чадварын хүрээнд: Академик илтгэл тавих, семинар хэлэлцүүлэгт үр дүнтэй оролцож, өөрийгөө илэрхийлэх, оновчтой асуулт асуух, хариулах, баримт нотолгоогоор дэмжих, дохио үгүүдийг яриандаа зөв ашиглах, англи хэлний дуудлага, өргөлтийг зөв хэрэглэх. • Сонсох чадварын хүрээнд: лекц, семинарын үеэр тэмдэглэл хөтлөх, гол санаа, дэмжих санааг ялган ойлгох, лекцээр авсан мэдээлэлдээ анализ хийх, дүгнэлт гаргах, дохио үгүүдийг зөв ойлгох, ярианы өнгө аяс, хандлагыг таних.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хс, Гхст
Индекс: AENG121
Багц цаг: 3

Товч агуулга

Анхан дунд шатны хөтөлбөр нь суралцагчдын унших, бичих, сонсох, ярих чадварыг суурь шинжлэх ухааны салбарын академик англи хэлний бичвэрүүдэд тулгуурлан сайжруулна. Суралцагчид тодорхой сэдвүүдийн хүрээнд өгөгдсөн академик бичвэрүүдээс хэрэгтэй мэдээлэл хайж олох, гол санааг тодорхойлох, эх сурвалжуудаас авсан мэдээллийг харьцуулах, эсрэгцүүлэх, задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх, өөрийн туршлагатай холбох, баримт болон үзэл бодол илэрхийлсэн санааг ялган тодорхойлох, хэлэлцүүлэг хийх, тэмдэглэл хөтлөх зэрэг бичвэрийн ойлголтоо бататгах дасгалуудыг хийж гүйцэтгэнэ. Бичих чадварт зайлшгүй шаардлагатай англи хэлний өгүүлбэрийн үндсэн бүтэц, бичих үе шатууд, цогцолбор, түүний бүтэц, зохион байгуулалт, бичихэд тавигдах стандарт болон шаардлагатай хэлзүйн дүрмийн талаар суурь мэдлэг олгоно. Бүлэг сэдвүүдийн хүрээнд бичлэг үзэн тэмдэглэл хийх, хэлэлцүүлэг, лекц, ярилцлага сонсож гол санаа, туслах мэдээллийг ялгах, түлхүүр үгсийг таних, танилцуулга, илтгэл тавих, харилцан ярилцах зэргээр суралцагсдын сонсох, ярих чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн дасгалууд, мөн сэдвийн хүрээнд өргөн хэрэглэгддэг академик үгсийг зөв дуудаж, хэрэглээнд хэвшүүлэх дасгалуудыг хийж гүйцэтгэнэ.

Зорилго

Энэхүү хичээл нь англи хэлний анхан дунд түвшний мэдлэгтэй оюутнуудад суурь шинжлэх ухааны академик бичвэрт түгээмэл хэрэглэгддэг англи хэлний үг хэллэг, нэр томьёог эзэмшүүлэх, үгсийн санг баяжуулах, мэдээлэл олж авах зорилготой. Мөн судалгааны ажил, мэргэжлийн ном, сэтгүүл, интернэтээс англи хэл дээр мэдээлэл унших, ойлгох, ашиглах чадварыг хөгжүүлнэ. Үүний үр дүнд оюутнууд унших, бичих, сонсох, ярих гэсэн цогц чадвараа хөгжүүлж, академик орчинд англи хэлийг үр дүнтэй ашиглах чадвартай болно.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар