Бидний тухай
Багш ажилтан
Химийн үйлдвэрлэлийн ялгах болон зөөвөрлөх процессуудын хүрээнд механик, гидромеханик процессуудын онолын үндэс, тухайн технологийн процессд хэрэглэгдэх аппарат тоног төхөөрөмжүүдийн ажиллах зарчим, сонгох тооцоо, технологийн схемтэй танилцана.
Химийн үйлдвэрлэлийн ялгах болон зөөвөрлөх процессуудын онолын үндэс, тэдгээр процессуудад хэрэглэгдэх аппарат тоног төхөөрөмжийн ажиллах зарчмыг тодорхойлсоноор тухайн процессын үнэлгээг хийж, тоног төхөөрөмжийн зөв сонголт хийх чадвар, улмаар сонгосон процесс ба аппаратын тооцоог нарийвчлан хийх онолын мэдлэгийг эзэмшүүлэх зорилго агуулна.
Шингэний (fliud) үндсэн шинж чанар, гидростатик болон гидродинамикийн онолын үндэс, шингэний урсгалын хэлбэр, шингэний хөдөлгөөний шалгуурууд, урсгалын масс болон энерги хадгалагдах, тооцох хэлбэрүүд, хэмжээст анализын аргуудын онолын үндэс, тооцоололтой танилцана.
Шингэний үндсэн шинж чанарын талаарх физик болон химийн суурьтай онолын мэдлэг эзэмших, шингэний хөдөлгөөн түүнтэй холбогдох энергийн болон массын зарцуулалт, урсгалын хэлбэрийн загварчлал анализ хийх чадвар эзэмшүүлэх зорилго агуулна.
Химийн урвалын механизм, кинетикийн процесс, урвалын хурдад нөлөөлөх параметрүүд хоорондын хамаарал, реактор дах химийн урвалын хурдны тооцоолол, реакторуудын ангилал, тооцоолол, каталитик процессын кинетик, идеал болон идеал бус шингэний хөдөлгөөн, загварчлал, реактор дах гетероген процессийн тооцоололтой танилцана.
Физик химийн хичээлээр өмнө нь олгогдсон химийн кинетик, урвалын процессын шинж чанарын талаарх онолын мэдлэгийг гүнзгийрүүлэн судлаж, химийн реакторт химийн урвалын шинж чанар, кинетикийн тооцоо хэрхэн өөрчлөгдөх, химийн урвалын шинж чанар, тооцоололд суурилан реакторыг сонгох, загварчлах мэдлэг эзэмшүүлэх зорилго агуулна.
Үйлдвэрийн үндсэн процессууд (механик процесс, гидродинамик процесс, дулаан солилцооны процесс, масс солилцооны процесс, химийн процесс) тэдгээрт хэрэглэгдэх тоног төхөөрөмжүүдийн ангилал, бүтэц, ажиллах зарчим, тэдгээрийг сонгох үндсэн хэмжээсийн тооцоололууд зэргийг судална.
Химийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж хичээл нь химийн үйлдвэрт хэрэглэгддэг төрөл бүрийн тоног төхөөрөмжтэй үр дүнтэй, аюулгүй ажиллахад шаардлагатай мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэхэд чиглэгдэнэ. Химийн үйлдвэрт явагдах үндсэн процессууд, тэдгээрт хэрэглэгдэх тоног төхөөрөмжийн ажиллах зарчим, тэдгээрийн үндсэн техник үзүүлэлтүүдийг тооцох чадвартай болгох зорилготой.
Химийн инженерчлэлийн тооцооллын үндэс, үндсэн хэмжигдэхүүнүүд, хувиргалтууд, масс зарцуулалт, эзлэхүүн зарцуулалтын тодорхойлолтууд, Материалын баланс болон энергийн химийн урвал явагдаагүй үеийн энгийн ба олон компонетийн системд тооцоолох, Материалын баланс болон энергийн химийн урвал явагдаж байх үеийн статик ба динамиз системд тооцоолох; дахин боловсруулах процессын үеийн материалын болон энергийн балансыг тооцоолох, дан болон олон фазын системд материалын болон энергийн балансыг тооцоолох, дээрх тооцоололд ашиглагдах математикийн аналик болон тоон тооцооллын аргууд, туршилт төлөвлөх, үр дүнг боловсруулах арга аргачлалд суралцах гэсэн агуулгуудыг тус хичээлийн хүрээнд үзнэ.
Химийн инженерчлэлийн мэргэжлийг сонгон суралцаж буй оюутнуудын хувьд тухайн мэргэжлийн талаарх суурь ойлголтуудыг цэгцтэйгээр авахын тулд химийн үйлдвэрэлийн процессын онолын үндэстэй танилцахаас эхлэнэ. Химийн инженерчлэлийн салбарт хэрэглэгдэх тооцооллын үндэс, заалшгүй шаардагдах математик арга аргачлалыг эзэмшүүлэх зорилготой. Түүнчлэн үйлдвэрлэлийн процессын эдийн засгийн гол үзүүлэлтийг тооцоход шаардагдах процессуудын бүтээмж, шаардагдах чадлыг тооцоход ашиглагдах онолын үндэс нь Материалын баланс, Энергийн баланс юм. Материалын баланс, энергийн балансыг химийн урвал явагдаж байх болон явагдахгүй байх, энгийн ба олон компонентийн системд статик, динамик тохиолдлуудад тооцоолох үндсийг эзэмшүүлэх ач холбогдолтой. Эцэст нь инженер хүний ёс зүй, этиктэй холбогдох хүрээлэн буй орчны асуудал, ногоон үйлдвэрлэлийн ойлголтыг тухайн хичээл олгох юм.
Химийн үйлдвэрлэлийн механик, гидромеханикийн процессуудад хэрэглэгдэх зарим тоног төхөрөмжийг угсрах, уг процесст нөлөөлөх хүчин зүйлүүдийг тооцолох туршилтуудыг гүйцэтгэж , үр дүнг боловсруулах аргачлалуудтай танилцана.
Химийн үйлдвэрлэлийн үндсэн процессууд болох механик болон гидромеханикийн процессуудын онолын үндэс, тэдгээр процессуудад хэрэглэгдэх аппарат тоног төхөөрөмжийн ажиллах зарчмыг тодорхойлж, тоног төхөөрөмжийн зөв сонголт хийх чадвар, улмаар сонгосон процесс ба аппаратын тооцоог нарийвчлан хийх, туршилтийн үр дүнг боловсруулах практик мэдлэгийг эзэмшүүлэх зорилго агуулна.
Тухайн хичээл агуулга нь үндсэн гурван хэсгээс тогтоно. Үүнд: 1.Инженерийн мэргэжлийн философи ба ёс зүйн тодорхой асуудлуудыг шийдвэрлэх инженерийн ёс зүйн аргуудыг судлана. 2.Инженерийн ёс зүйтэй холбоотой судалгааны түүхэн үйл явдлуудтай танилцах 3.Дээрхи түүхэн явлууд дээр үндэслэн задлан шинжилгээ, дүгнэлт хийх
Тухайн хичээлээр инженерийн мэргэжил эзэмших гэж буй оюутнуудад инженерийн мэргэжлийн ёс зүйн ерөнхий болон суурь зарчмууд болон инженерийн ёс суртахууны үнэт зүйлсийн талаар ойлголт өгч, инженерийн мэргэжлийн нэр хүндийг дээдэлж, тогтвортой хөгжлийг хангаж чадахуйц мэргэжлийн үүргээ биелүүлдэг инженерийн ёс зүйн мэдлэг чадварыг олгох
Химийн үйлдвэрлэлийн дулааны болон масс шилжих процессуудын физик-химийн онолын үндэс, тухайн технологийн процессд хэрэглэгдэх аппарат тоног төхөөрөмжүүдийн ажиллах зарчим, сонгох тооцоо, технологийн схемтэй танилцана.
Химийн үйлдвэрлэлийн дулааны болон масс шилжих процессууд, тэдгээр процессуудад хэрэглэгдэх аппарат тоног төхөөрөмжийн ажиллах зарчим, онолын үндсийг тодорхойлсноор тухайн нэг технологийн процессд хэрэглэгдэх оновчтой процесс, тоног төхөөрөмжийн зөв сонголт хийх чадвар, улмаар сонгосон процесс ба аппаратын тооцоог нарийвчлан хийх онолын мэдлэгийг эзэмшүүлэх зорилго агуулна.