Бидний тухай
Багш ажилтан
Энэ хичээлээр шингэн, шингэн кристалл ба хатуу бие дэх соронзон резонансын спектроскопийн (цөмийн ба электроны соронзон резонанс) тухай анхны ухагдахуун ойлголтыг өгнө. Тухайн хичээл нь Блохын тэгшитгэлийн хүрээн дэх классик ойлголтоор эхэлж химийн шилжилт болон 2 хэмжээст шилжилтийн спектроскоп, нэг ба хоёр хэмжээст Фурье спектроскоп, “дохионы онол”-ыг танилцуулна. Соронзон резонансын квант механик ойлголтыг өгөхийн сацуу спин Хамильтоныг тайлбарлана. Химийн шилжилтийн терм, түүний скаляр, диполяр, квадруполяр тохиолдлыг авч үзнэ. “Бүтээгдэхүүн-оператор”-ын томъёолол болон туйлшралын шилжилт гэх мэтийн янз бүрийн туршилтуудыг тайлбарлана. Хими, биологи, физик, анагаах ухаан дахь хэрэглээ, уусмал молекулын 3D бүтцийг тодорхойлох, радикалууд болон парасоронзон шилжилтийн металлын электрон бүтэц, дүрслэлийн тухай авч үзнэ. Электроны соронзон резонансын техник нь янз бүрийн парасоронзон органик ба органик биш системийн бүтцийн тухай нарийвчилсан мэдээллийг өгнө.Энэ хичээлээр электрон спин резонансын маш олон жишээ болон хэрэглээг үзүүлнэ. Тухайн хичээл нь математик техник хангалттай материалыг өгөхөөс гадна элементар квант механик, ялангуяа өнцөг момент, спин операторууд, матрицууд гэх мэт ойлголтуудыг жишээгээр үзүүлэх энгийн маягаар тайлбарласан.
Соронзон резонансын үзэгдэл, түүний физик, химийн онолын үндсэн ухагдахуунууд, математик гаргалгаа ба туршлагын баримтууд, хэрэглээний тухай мэдлэг олгох.
Физикийн судлах зүйл, судалгааны арга, Физикийн судалгааны салбарууд ба бусад шинжлэх ухааны хоорондын холбоо, Физикийн салбарууд, Физик ойлголт ба хэмжигдэхүүн, Вектор ба скаляр хэмжигдэхүүн, Хэмжилт ба харьцуулалт, хэмжигдэхүүний нэгж, хэмжээс, Нэгжийн системүүд, Координатын систем, Тооллын систем, Хөдөлгөөн, хөдөлгөөний төрлүүд, хөдөлгөөний хуулиуд, Харилцан үйлчлэл, хүч, хүчний төрлүүд, Галилейн харьцангуйн зарчим, инерцийн хүч, Ажил, чадал, Энерги, Импульс, хадгалагдах хуулиуд, мөргөлдөөн, Эргэлдэх хөдөлгөөн, инерцийн момент, хүчний момент, импульсийн момент, Таталцлын хууль, Бодисын төлөв, төлөвийн шинж чанар, төлөвийн параметрүүүд, Бодисын бүтэц, молекул кинетик онолын үндэслэлүүд, Хатуу биеийн деформац, Хий,шингэний шинж чанар, Нягт ба ба даралт, Хий ба шингэний өргөх хүч, Хий шингэн дэх хөдөлгөөн, Дулааны физик, Дулааны процесс, Термодинамикийн хуулиуд, Хэлбэлзэл ба долгион, Дуу, Цахилгаан орон ба хүч, цахилгаан орны энерги, багтаамж, Гүйдэл ба эсэргүүцэл, Тогтмол гүйдлийн хэлхээ, Омын хуулийн хэлбэрүүд, Дамжууллын электрон онол, Соронзон орон, Индукцийн үзэгдэл, Хувьсах гүйдэл, цахилгаан соронзон долгион, Геометр оптикийн хуулиуд, Гэрэл ойх ба хугарах, Толь ба линз, Призм, гэрлийн дисперс, Интерференц, дифракц, туйлшрал, гэрлийн сарнил, Оптик багаж, гэрлийн хурд, Эйнштейны харьцангуйн зарчим, Масс энергийн холбоо, Абсолют хар биеийн цацаргалт, Фотоэффект, Гэрлийн хоёрдмол шинж чанар, Тодорхойгүйн зарчим, Атомын загвар, Атомын спектр, Борын онол, Устөрөгчийн атом, Атомын цацаргалт, сектр, Лазер, Цөмийн бүтэц, шинж чанар, холбоосын энерги, Радиоидэвхит чанар, Цөмийн урвал, хэрэглээ, Цөмийн задрах ба нэгдэх урвал, Эгэл бөөмс ба үндсэн харилцан үйлчлэлүүд.
Энэ хичээл нь дунд сургуульд үзсэн физикийн хичээлийг давтан гүнзгийрүүлж физик ба байгаль шинжлэлийн холбоо, шүтэлцээг тогтооход болон байгалийн шинжлэлийн бусад салбарууд, хавсарга судлал, инженерийн мэргэжилд өргөн хэрэглэгддэг физикийн хууль зүй тогтол, арга зарчмуудыг судалж эзэмшихэд зориулагдсан.
Материалын төрөл, түүний хэрэглээний тухай үндсэн ойлголт, Атомын бүтэц болон холбоосын тухай ойлголт, Хатуу биеийн кристалл бүтэц, Материалын бүтэц (металл, керамик, полимер), Материалын шинж чанар (механик, дулаан, цахилгаан, соронзон)
Материалын төрөл, ангилал, бүтэц шинж чанарын талаархи ойлголтой болох Материалын боловсоруулалт, бүтэц, шинж чанар, сайжруулалтын пирамидын талаархи ойлголтыг металл, керамик, полимер, композит материалуудын хувьд авч үзэх Материалыг хэрэглээнээс нь хамааруулан шинж чанарыгнь харьцуулан судлаж, сонгох чадвар эзэмшүүлэх
Физикийн судлагдахуун: одон гаригаас эгэл бөөмс хүртэл. Кинематикийн үндсэн ойлголтууд. Энерги, ажил, чадал. Хадгалагдах хуулиуд. Бүх ертөнцийн таталцалын хууль. Шингэний механик. Механик хэлбэлзэл ба долгион. Дулааны физикийн үндсэн ойлголтууд. Хийн кинетик онол. Дулааны хөдөлгүүр ба термодинамикийн хоёрдугаар эхлэл. Цахилгаан цэнэг, орон, гүйдэл. Соронзон орон. Хувьсах гүйдэл. Гэрлийн долгиолог ба бөөмлөг мөн чанар. Цацрагийн дөхөлтөөр толь, линзэд оптик дүрс үүсэхийг тайлбарлах нь. Гэрлийн дисперс, интерференц, дифракц. Гэрлийн туйлшрал, шингээлт, сарнил, хос хугарал. Харьцангуйн тусгай онол. Бөөмийн долгиолог чанар ба тодорхойгүйн зарчим. Шредингерийн тэгшитгэл. Атомын квант механик загвар. Үелэх систем. Лазер. Цөмийн бүтэц ба холбоос энерги. Цөмийн соронзон резонансын дүрслүүр
Энэхүү хичээл нь МУИС-ийн ХШУИС-д элсэн суралцагчдад зориулсан МУИС-ийн ерөнхий суурь хичээл бөгөөд оюутанд: • байгалийн ухаанд суурилсан инженерчлэл, технологийн аль нэг салбарт нарийн мэргэшихэд зайлшгүй шаардлагатай физикийн ухааны суурь мэдлэг олгох, • физикийн үндсэн хуулиуд, гол чухал үзэгдлүүдийг лабораторийн хичээлээр таниулж, физикийн багажит хэмжилтийн анхдагч дадал дүй олгох, • физикийн ухааны суурь мэдлэгийг алгебр, геометр, функцийн анализ зэрэг математик аргуудтай хослуулан хэрэглэж байгалийн юмс үзэгдэл, техник, технологийн асуудлыг онолын хувьд загварчлан тооцоолж шийдэх суурь чадвар олгоход чиглэсэн болно.
- Физикийн үндсэн бүлэг болох молекул физикийн онол, хууль зүй тогтол, зарчим, ухагдахуун ойлголтуудыг батжуулах, - тодорхой физик туршилтуудыг лабораторийн нөхцөлд явуулж, физик хэмжилт хийх, хэмжилтийн алдааг тооцож сурах нь цаашид шинжлэх ухааны суурь судалгаа хийх эхний алхам нь болох юм. - Мөн хэмжилтээр олж авсан хамаарах болон үл хамаарах утгуудаар график байгуулан, математик ойлголтуудын тусламжтайгаар боловсруулалт хийж, физик хууль зүй тогтолоо үндэслэн дүгнэлт гаргах, - хичээлээр олж авсан мэдлэг, чадвар дээрээ тулгуурлан хэрэглээний физик, инженерийн практик дахь хялбар жишээний физик үндсийг ойлгох, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх,
Физикийн тулгуур бүлэг молекул физикийн онол, хууль зүй тогтол, ухагдахуун ойлголтууд дээрээ тулгуурлан тодорхой туршилтуудыг явуулж, физик хэмжилт хийх, хэмжилтийн алдааг тооцож сурах нь цаашид шинжлэх ухааны суурь судалгаа хийх эхний алхам нь болох юм. Мөн хэмжилтийн хамаарах болон үл хамаарах утгуудаар график байгуулан, математик ойлголтуудын тусламжтайгаар боловсруулалт хийж, физик хууль зүй тогтолууд дээрээ үндэслэн дүгнэлт гаргаж сурах юм
Шингэний статик ба динамик, Кинетик онол, хийн үндсэн хуулиуд, молекулууд хурдаараа хувиарлагдах хууль. Термодинамикын хуулиуд. Энтропи өсөх хууль. Адиaбат, политроп, цикл процесс. Карногийн цикл, түүний а.ү.к. Бодит хий. Ван-дер-ваальсын тэгшитгэл. Джоуль-Томсоны үзэгдэл. Инверсийн цэг. Гадаргуугын таталт. Лапласын даралт, капиллярын үзэгдэл. Кристалл ба аморф бие. Холбоосын хүч. Кристаллын симметр чанар. Миллерийн индекс, оронт тор. Кристаллын эвдрэл, дислокаци. Фазын хувирал, төлвийн диаграмм. Хайлш ба хатуу уусмал
Аливаа физик үзэгдлийг тайлбарлахад кинетик онолыг хэрэглэж чанарын тайлбар өгч чадахаас гадна хялбар тооцоо хийж сурах, тархалтын функцыг ашиглан дундаж хэмжигдэхүүнийг тодорхойлох, дундажаас хазайх хазайлтыг үнэлж сурна. Термодинамикийн хуулиудыг хэрэглэж зарим процессын явагдах зааж сурахын хамт хялбар циклийн тооцоог хийж а.ү.к-ыг тодорхойлох чадвартай болно. Мөн шингэн , хатуу биеийн физик шинж чанарыг молекул-кинетик онол ба термодинамикыг хэрэглэн тайлбарлах анхны дадлага чадвартай болохын хамт бусад үзэгдэлд энэ онолыг хэрэглэж сурна
Дэлхий ертөнц хурдацтай хувьсан өөрчлөгдөж байгаа өнөө үед асуудал шийдвэрлэх чадвартай иргэн бэлтгэх нэг арга нь туршилт, лаборатори, дадлага ажилд тэднийг татан оролцуулж, тэдний шинжлэх ухааны ерөнхий төсөөлөл, асуудал шийдвэрлэх чадварыг дээшлүүлж, аливаад шинжлэх ухаанчаар хандах хандлагыг төлөвшүүлэхэд оршиж байна. Энэ хичээл нь атомын физикийн хичээлийн агуулгад багтах лабораторийн багаж хэрэгсэлтэй харьцаж сонгох, хэмжилт хийн үр дүнг боловсруулах, дүгнэлт гаргах зэрэг үйл ажиллагаа хийх замаар оюутны сэтгэн бодох, бүтээлч чадварыг хөгжүүлэх зорилгыг агуулна.
Физикийн øèíæëýõ óõààíûã òàíèí ìýäýõ ¿íäñýí àðãà áîëîõ òóðøèëòаар ñóðàã÷äàä ýçýìø¿¿ëýõ àðãà áàðèëûã ôèçèêèéí îíîë, ñóäàëãààíû àðãàä òóëãóóðëàí ñóäëàõ, физикч болох оþóòнуудад туршилт төлөвлөх, гүйцэтгэх, багажтай аюулгүй харьцах, хэмжилтийн үр дүнг нягтлан шалгах, дүгнэлт гаргах чадвар эзэмшүүлэхэд ÷èãëýíý. Оюутанд судалгааны ажил бие даан хийж сурах, шинжлэх ухааны эрэл хайгуул хийх, тухайн чиглэлээр хийгдсэн судалгааны орчин үеийн ажлууд, тэдгээрийн аргачлалтай танилцаж, давтан хийх, үр дүнг нарийн боловсруулж, зарим талаар шинэ үр дүнг гаргаж авахад шаардлагатай суурь арга барилыг эзэмшүүлэхэд оршино.
Атомын цацаргалтын спектрийн зүй тогтоц, спектр шугамын эрчим, өргөсөлт, задаргаа. Плазмын цацаргалтын механизм. Өдөөлтийн бүс дэх зөөлтийн үзэгдлүүд, химийн хувирлууд. Ломакин – Шейбе ба Бугер-Ламберт-Берийн томъёо. Атомын цацаргалт, шингээлтийн спектрийн шинжилгээний хэрэглээний аргууд. Молекулын квант механик онолын үндсүүд. Молекулын спектрийн төрлүүд. Шингээлт ба цацаргалтын шилжилтийн магадлалууд ба эрчмүүд. Раман сарнил. Молекулын цэгэн тэгш хэмийн групп. Хоёр атомт молекулын эргэлдэх-хэлбэлзэх спектр. Олон атомт молекулын нормаль хэлбэлзлийн модууд. Хэлбэлзлийн спектр дэх сонголтын дүрмүүд. Олон атомт энгийн молекулуудын хэлбэлзлийн спектр. Молекулын электрон төлөв байдал ба химийн холбоо. Электрон шилжилтийн хэлбэлзэлт бүтэц. Франк-Кондоны зарчим. Олон атомт молекулын электрон спектр. Оптик спектр судлалын багажуудын ангилал, үндсэн үзүүлэлтүүд.Спектрийн багажийг гэрэлтүүлэх системүүд. Цацаргалтын спектрийг бүртгэх призмт ба дифракцийн торт багажууд. Спектр үүсгэгчүүд. Фабри-Перогийн, СИСАМ, Фурье, Растр, Адамар хувиргалттай спектрометрүүд. Атом ба молекул шингээлтийн спектрометрүүд.Раман спектрометр. Спектрийг бүртгэх арга хэрэгслүүд.
Атомын цацаргалт, шингээлтийн спектрийн зүй тогтоц, атомын спектр шинжилгээний аргын онолын суурь мэдлэгийг эзэмшүүлэх, шинжилгээний орчин үеийн аргуудтай танилцуулах, шинжилгээний анхдагч дадал дүй олгох, Молекулын гэрэл шингээлт, сарнилын спектрийн гарал үүсэл, зүй тогтцийн талаар онолын суурь мэдлэг олгох, молекулын спектр шинжилгээний анхдагч дадал дүй эзэмшүүлэх, Спектрограф, раман спектрометр, атом ба молекул шингээлтийн спектрометр зэрэг багаж дээр дадлагын ажил хийснээр ийм төрлийн багажийг тохируулах, ажиллуулах, гарган авсан спектр дээр хэмжилт хийх анхны дадал дүй эзэмшүүлнэ.