Бидний тухай
Багш ажилтан
Философийн түүх судлал ба философийн рефлекс. Философийн түүх судлалын тухай үзэл баримтлалын үндсэн чиглэлүүд. Философийн түүх судлал ба соёлын түүх. Философийн түүхийн судалгааны зорилго, хэв маягууд. Философийн түүхийн баримт, түүнийг тодорхойлох арга, зарчмууд. Философийн үзэл санааг сэргээн загварчлах, утга тайлал хийх, тайлбарлах асуудлууд. Философийн түүхийн үечлэлийн асуудал. Философи сэтгэлгээний хэв маягууд. Философийн түүхийн судалгаанд ангилан судлах, харьцуулан шинжлэх аргууд, тэдгээрийг хэрэглэх асуудал.
Философийн мэдлэгийн системд философийн түүх судлалын эзлэх байр суурь, гүйцэтгэх үүрэг, ач холбогдол, философийн түүх судлалын судлагдахуун, философийн хөгжлийн түүхэн үйл явцын ерөнхий чиг хандлага, зүй тогтол, философийн түүх судлалын онол-арга зүйн зонхилох үзэл баримтлалуудын тухай мэдлэг эзэмших Арга зүйн семинарын болон бие даах ажлын сэдвүүд: 1. Философи ба философийн түүх судлал 2. Философийн түүх судлалын хөгжлийн түүхэн үе шатууд 3. Философийн түүхэн хөгжлийн зүй тогтлууд 4. Философи ба шинжлэх ухааны хөгжлийн харилцан хамаарал 5. Философийн үүслийн тухай үзэл баримтлалууд 6. Философийн түүх ба философийн түүх бичлэг 7. Философийн түүх бичлэгийн Грек, Ромын үеийн онцлог 8. Философийн түүх бичлэгийн дундад зууны үеийн онцлог 9. Шинэ үеийн философийн түүх бичлэгийн онцлог 10. Философийн түүх судлалын тухай Гегелийн үзэл баримтлал 11. Философийн түүх судлалын тухай марксист баримтлал 12. Философийн түүх судлалын тухай орчин үеийн баримтлалууд 13. Философийн түүх судлалын ерөнхий зарчмууд ба судалгааны аргууд 14. Философийн түүхийг үечлэх арга зүйн асуудал 15. Философийн сургаалуудыг ангилах арга зүйн асуудал 16. Философийн түүхийн судалгааны эх сурвалжуудыг тайлбарлах , утга тайлал хийх арга зүйн асуудал 17. Философийн түүхийн судалгаанд герменевтикийн арга зүйг хэрэглэх асуудал 18. Философийн түүх судлал ба структурализм 19. Философийн түүх судлал ба хэл шинжлэл 20. Философийн түүх ба соёл судлал 21. Философийн түүх ба шашин судлал 22. Философийн болон шинжлэх ухааны түүх судлалын харилцан холбоо 23. Философийн түүхийн судалгаанд реконструкцийн аргыг хэрэглэх асуудал