МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай

Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл

Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Снат
Индекс: SOWO204
Багц цаг: 3

Товч агуулга

Хүний эрхэд суурилсан нийгмийн ажил хичээл нь нийгмийн ажлын бусад суурь хичээлүүдтэй уялдсан, хүний эрх, шударга ёс, нийгмийн ажлын ёс зүйг эрхэмлэх зарчимд суурилдаг. Тус хичээлээр оюутнууд хүний эрх, хүний эрхэм чанар, өнөөгийн Монголын хүний эрхийн тогтолцооны талаар мэдлэгтэй болохоос гадна нийгмийн ажлын үйлчилгээнд хүний эрхийг хамгаалах олон улсын туршлага, нийгмийн ажлын талбарт хүний эрхийг хамгаалах арга техникүүдээс суралцана. Нийгмийн ажлын үйлчилгээнд хүний эрхийг зөрчлийг таньж мэдэх, илрүүлэх, хариу арга хэмжээ авах суурь мэдлэгийг эзэмшинэ.

Зорилго

Хүний эрхэд суурилсан нийгмийн ажил хичээлийг судалснаар оюутан нийгмийн ажлын үйлчилгээнд хүний эрхийг хамгаалах, хүний эрхийн зөрчлийг таньж тодорхойлох, сэргийлэх суурь ур чадварыг эзэмшинэ. Мэргэжлийн талбарт хүний эрхийг хамгаалах чадвартай мэргэжилтэн болно.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Снат
Индекс: SOWO306
Багц цаг: 2

Индекс: SOWO101
Багц цаг: 3

Товч агуулга

Нийгмийн судалгаа гэж юу вэ? Нийгмийн судалгааны ёс зүй, тоон ба чанарын судалгааны онцлог, хэрэглээ, давуу ба сул тал, судалгааны дизайны хэлбэрүүд, судалгааны үйл ажиллагааг төлөвлөх, талбар дээр гүйцэтгэх, мэдээллийг боловсруулах зарим энгийн техник мөн шинжилгээ хийх, тайлан бичих, түүний үр дүнг танилцуулах зэргийг судалж шаардлагатай ур чадварыг эзэмшинэ.

Зорилго

Энэхүү хичээлийг үзсэнээр нийгмийн судалгааны үндсэн суурь, аргын талаарх мэдлэгийг олж авч үндсэн аргуудын талаар анхан шатны ур чадварыг эзэмшинэ. Мөн суралцах хугацаанд тоон ба чанарын мэдээ материал, тоо баримт, бичиг баримттай ажиллах, шинжилгээ хийх, дүгнэх анхан шатны ур чадварыг эзэмшүүлнэ. Энэхүү хичээл нь сонгосон мэргэжлийн хичээлээр бие даалтын ажил хийж гүйцэтгэх, курсын ажил хийх, эрдэм шинжилгээний хуралд оролцох судалгаа хийхэд зайлшгүй хэрэгцээтэй мэдлэг, ур чадварыг эзэмшүүлнэ. Мөн бакалаврын шатанд төгсөлтийн дипломын ажил бичих, суралцах явцдаа төсөл хөтөлбөр боловсруулах, төрөл бүрийн уралдаанд оролцох, мөн дадлагад гарахад тухайн байгууллагуудаас оюутнуудад өгдөг даалгаврыг хийж гүйцэтгэхэд чухал ач холбогдолтой болно.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Снат
Индекс: SOCI102
Багц цаг: 3

Товч агуулга

Энэхүү хичээлийн хүрээнд оролцогчид нийгмийн асуудлын тухай ойлголт, түүний үндсэн элементүүд, нийгмийн асуудлыг тайлбарлах социологийн хандлагуудыг авч үзэх болно. Түүнчлэн орчин үеийн нийгмийн асуудлын төрөл, хэлбэрүүдийг социаль бүтэц, харилцаа, институцүүдийн хүрээнд хэлэлцэх болно.

Зорилго

Энэ хичээлийн зорилго нь нийгмийн шинжлэх ухааны судлагдахууны салбар дундын орон зайд үлэмж чухал байр суурь эзэлж буй “социаль асуудлууд”-ын талаар суралцагчдад шинжлэх ухааны суурь мэдлэг олгох, цаашид гүнзгийрүүлэн судлах боломжийг нээж өгөх явдал юм. Түүнчлэн суралцагчид орчин үеийн нийгмийн асуудлуудын учир шалтгаан, тэдгээрийн бүрэлдэх үйл явц, төрөл, хэлбэрүүдийн талаар ойлголт эзэмших болно. Суралцагчид тус хичээлд хамрагдсанаар орчин үеийн нийгэм дэх социаль асуудлууд нь хүмүүсийн зан үйл болон институцийн хүчин зүйлсээр хэрхэн нөхцөлдөж байгаа талаар социологийн болон бусад нийгмийн шинжлэх ухааны ойлголт, үзэл баримтлалын үүднээс эргэцүүлэх, тайлбарлах боломжтой болж, цаашид нийгмийн шинжлэх ухааны аль нэг салбараар суралцахад шаардлагатай суурь мэдлэгийг бүтээх юм. Нийгмийн шинжлэх ухааны оюутнуудад нийгмийн асуудлууд төрөн гарахад хүргэж буй байгаа социаль тогтолцоо, институц, үйл явцад шүүмжлэлт байр сууринаас хандах, түүнчлэн тэдгээрийг нийгмийн хөгжил, сайн сайхан байдал, хүний эрхийн үүднээс тайлбарлах суурь мэдлэг, ойлголт олж авах нь чухал билээ.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар