Бидний тухай
Багш ажилтан
Эртний Грек, Ромын уран зохиолын уламжлалаас өнөө хүртэл өрнөдийн сонгодог уран зохиолын түүхэн хөгжлийг авч үзнэ. Дотор нь Эртний Грек, Ромын сонгодог уран зохиол, дундад зууны уран зохиол, сэргэн мандалтын уран зохиол, соён гэгээрүүлэх чиглэлийн уран зохиол, ХIХ зууны романтизм, реализмийн үүсэл хөгжилт, модернизмийн уран зохиол эдгээр чиглэлүүдийн урсгалуудыг гол гол эрин үеийнх нь онцлогтой уялдуулан гол төлөөлөгчдийн намтар, уран бүтээлээр нь төлөөлөл болгон, дэлхийн сонгодог болсон гол бүтээлүүдийг авч үзнэ.
Өрнө дахины сонгодог уран зохиолын түүхэн хөгжил хувьслыг гол төлөөлөгчдийн намтар, уран бүтээлийн жишээн дээр тулгуурлан авч үзнэ. Ингэснээр оюутнууд сонгодог уран зохиолын үнэ цэн, өрнө дахины уран сайхны сэтгэлгээний үүсэл, хөгжлийн явц, онцлог, утга учрыг зөвөөр ухаарч хувь бодьгалынхаа хувьд соёл, танин мэдэхүй, сэтгэлгээ нь хөгжин дэвшинэ.
Илтгэх урлагийн түүх бол хүний хөгжлийн түүх юм. Хүн хэчнээн их зүтгэл чармайлт гаргана, амжилт бүтээл төдий чинээ ойртож, хүнд аз жаргал баяр хөөр авчирдгийг энэ хичээлээр ойлгуулна. Ингэхдээ дэлхийн дахины болон монголын илтгэх урлагийн хөгжлийг судалж уран яруу илтгэгч, сэтгэгчдийн бүтээл туурвил, ажлын арга барил, нөр их хөдөлмөр зүтгэл уйгагүй оролдлого, өөрийгөө ялахын төлөө хийсэн тэмцэл зэргийг мэднэ. Илтгэх урлагийн шинжлэх ухааны онолын үндсийг судалж, практик ач холбогдлыг гүн гүнзгий ойлгуулна.
Илтгэх урлагийн тухай өөрийн урьд өмнө сонссон төсөөлөл таамаглалаа шинжлэх ухааны үндэстэй зөв чиг баримжаанд оруулан онолын үндэсийг судалж илтгэл гэж ямар эрхэм зүйл байдаг, түүнийг хэрхэн зөв ойлгож бэлтгэл хүндэтгэлтэй хандахын чухлыг ойлгоход энэ хичээлийнзорилго, ач холбогдол оршино.