МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Англи нэр: MJEED - Functional materials based on Mongolian natural minerals for environmental engineering, cementitious and flotation processes
Бүртгэлийн дугаар: P2024-4642
Санхүүжүүлэгч: Japan International Cooperation Agency - JICA
Мөнгөн дүн: 1.6 сая ₮
Хугацаа: 2024.05.23 - 2024.09.06
Захиалагч: JIACA
Төлөв: Хэрэгжиж байгаа

Хураангуй

1. Хүрээлэн буй орчны инженерчлэлийг хөгжүүлэх нь: Энэ чиглэлд бохир ус, хог хаягдал, агаарын бохирдол, хөрс-хурдас-ус нөхөн сэргээлт, байгаль орчны эрсдэл гэсэн 5 дэд сэдвүүд орно. Манай орны байгаль орчин хот, хөдөөгүй бохирдож улмаар хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх түвшинд хүрээд байна. Улаанбаатар хотын агаарын бохирдол хүн амын төвлөрөл, хотжилт, тээврийн хэрэгслээс, мөн газар зүйн байрлал зэргээс улбаалан доройтож байгаа. Мөн хотжилтоос үүдэлтэй хөрс-хурдасны элэгдэл, ил задгай хаях хог хаягдлын улмаас хөрсөнд агуулагдах хүнд металл болон бусад бохирдуулагчдын агуулга зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан. Улаанбаатар хотыг ундны усаар хангадаг Туул голын сав газар гүйцэт цэвэрлэгдээгүй хаягдал усны улмаас доройтож, гүний усны түвшин буурч, ундны усны нөөцгүй болоход хүрээд байна. Мөн эдийн засгийн хувьд ач холбогдол бүхий уул уурхайн үйл ажиллагааны улмаас бусад Сэлэнгэ, Хараа голуудын сав газрууд эвдэрч, уул уурхайн олборлолт явуулж байгаа газар бүр хөрсний элэгдлээс гадна их хэмжээний үлдэгдэл шороон овоолго болон ахуйн хаягдлуудын асуудлууд тулгараад байна. Тиймээс эдгээр асуудлуудыг шийдвэрлэхийн тулд байгаль орчны эрсдэл, хүрээлэн буй орчны инженерчлэлийн чиглэлийг дээр дурдсан 5 судалгааны чиглэлээр хэрэгжүүлнэ. 2. Эрчим хүч бага зарцуулж цемент үйлдвэрлэхэд ашиглах нэмэлт бодис гаргах нь: Хотжих үйл явцтай уялдаад бүтээн байгуулалт – барилгажилт нэмэгдэж байна. Үүнтэй уялдаад дотоодод портланд цементийн эрэлт эрс нэмэгдэж байна. Портланд цемент үйлдвэрлэхэд их хэмжээний эрчим хүч зарцуулдаг учраас бага эрчим хүч зарцуулж үйлдвэрлэх, мөн түүний бат бэх болон бусад шинж чанарыг сайжруулах нэмэлт бодисыг оновчтой болгох талын асуудлууд өнөөг хүртэл шийдвэрлэгдээгүй байна. Цемент үйлдвэрлэх явцад эрчим хүчний хэрэглээг бууруулах аргуудын нэг нь портланд цементийн клинкерийн үед эрдэсжүүлж шатаах арга юм. 3. Эрдэс баялгийг баяжуулах флотацийн процессыг сайжруулах нь: Аж үйлдвэр хурдацтай хөгжиж байгаатай холбогдуулан хүн амын өсөлт, хүний идэвхжил нэмэгдэхийн хэрээр ялангуяа хөгжиж буй орнуудад усны нөөцөд хүнд металлын бохирдол ноцтой болж байна. Хүнд металлууд нь үйлдвэрийн бүсээс шууд болон шууд бус замаар тархан хүрээлэн буй орчин болон хүний эрүүл мэндэд нөлөөлдөг бөгөөд эдгээр нь хавдар, холера, суулгалт болон гэдэсний өвчин зэрэг өвчлөлийг үүсгэх боломжтой юм (Hoseinian et al., 2015; Islam et al., 2015; World Health Organization, 2015). Үүнээс гадна зэс, молибден зэрэг байгалийн эрдэс бодисын үнэт металлын хэрэглээ сүүлийн 10 жилийн хугацаанд нэмэгдсээр байна. Улмаар зэс, молибден гэх мэт байгалийн эрдэс бодисын хангалттай тооны бүрэлдэхүүн хэсгийг зохих ёсоор нөхөн сэргээх боломжгүй болж, ихэнх нь ялангуяа хөгжиж буй орнуудын бохир ус, овоолгын хаягдалд алдагдаж байна. Зэс, молибдений хэт их алдагдлыг аюултай бүрэлдэхүүн хэсэг гэж үзэж, байгаль орчин, амьд организмд сөргөөр нөлөөлж болзошгүй тул экспортын гол бүтээгдэхүүн болох зэс, молибдений үйлдвэрлэлээс олсон үйлдвэрлэлийн ашигтай ажиллагаатай холбоотой зарим асуудал үүсч болно. Иймд, хүнд металлаас гадна үйлдвэрлэлийн явцад алдагдаж буй зэс, молибдений компонентүүдийг бага өртгөөр, богино хугацаанд, шинэ төрлийн флотацийн сурфактант ашиглан хялбар технологиор үйлдвэрийн хаягдалаас ялгах боломжийг судалснаар байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахаас гадна экспортын бүтээгдэхүүнээс олох орлогыг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ.

Abstract

1. To develop environmental engineering: One of the most urgent issues in Mongolia is environmental pollution. Last several decades analysis and determination of pollutants in water, soil and air have been performed by several researchers from research institutes and universities. It is now necessary to develop treatment or rehabilitation technologies to preserve environment, minimize waste for safety of our future generations when mining industry rapidly expanding and the environmental regulations getting stricter. Most of our country population and vehicles are in Ulaanbaatar. Ulaanbaatar city is on Tuul river valley between Chingeltei, Bayansurkh, Songino khairkhan and Bogd mountains. So inverse of temperature is grown up around Tuul river valley at winter. Air pollutant concentration such as sulfur dioxide, carbon dioxide, nitric dioxide is related to inverse of temperature, air pollution source such as ger district, vehicles, and coal power plants. Air pollution affects adverse to human health. So we have preferred to select Ulaanbaatar city and its surrounding rather than other areas by research area. Many researches have being performed about reducing pollutant concentration in plant wastewater using zeolite material. Furthermore, research has being performed for inventing zeolite using coal ash. 2. To make cement additives: Recently, along with the expansion of Mongolia construction sector, the demand of construction materials, especially cement demand is increasing. Portland is one of the most modern building materials. Huge amount of energy is used to produce portland cement and research to take out clinker of portland cement with energy saving method and research of additional substance to improve its characteristic not resolved currently. This is the issue in the spotlight of scientist of this field. There are a lot of ways to save energy in the production of Portland cement at the present stage, is dominated by the use of mineralizing during firing of Portland cement clinker. Using mineralizer on firing clinker improves the reactivity of the cement raw meal. 3. To improve flotation process: Erdenet Mining Corporation is one of the biggest copper mining company of Mongolia using the method of flotation, and the highest concentration molybdenum recovery is 80.6% and copper recovery is 50.2%. The reason for lowering the metal recovery of copper concentrates at the concentrator plant, the Erdenet is to enrich started using primary sulfide ore. In recent years, some problems are forming that reduces copper content due to the deepened to primary sulfide ores in open pit mining. In this regard, even if studied electrochemical interaction between sulfide ores and reagents of depressants and collectors that improves copper recovery, currently, studying the effect of pyrite, which is associated in copper ore, on the mechanism of flotation of sulphide minerals (chalcopyrite) has been insufficiently studied. As is known, chalcopyrite and pyrite flotability is identical that are the most common sulfide minerals. These minerals have semiconducting properties and usually arises electrochemical reactions on the surface of minerals in flotation process. Furthermore, hydrophobic surface and flotability of pyrite and chalcopyrite are in direct proportion of its redox behavior. All this complex problems facing our researchers and engineers and we all need to work with Japanese scientists to solve these problems.

Түлхүүр үгс:
цемент-бэхжүүлэгч
Англи нэр: STUDY ON THE REDUCTION OF HEAVY METAL POLLUTION IN SOIL USING ELECTROKINETIC METHODS
Бүртгэлийн дугаар: P2023-4482
Санхүүжүүлэгч: Шинжлэх Ухаан Технологийн сан
Мөнгөн дүн: 38.5 сая ₮
Хугацаа: 2018.05.17 - 2023.05.02
Захиалагч: Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам
Төлөв: Хэрэгжиж байгаа

Хураангуй

Хот суурин газрын хөрс нь химийн хор, үйлдвэрийн хог хаягдал, нефтийн бүтээгдэхүүнээр, ялангуяа хүнд металлаар их хэмжээгээр бохирддог. Хөрсөн дэх хүнд металлын бохирдол нь хүрээлэн буй орчны тулгамдсан асуудлуудын нэг бөгөөд салхиар зөөгдөн агаарыг бохирдуулж, усны эргэлтээр дамжин гүний усыг бохирдуулж, улмаар хүнсний хэлхээнд орж хүн амьтан ургамал зэрэг амьд организмыг бүхэлд нь хордуулж, өвчлөл үүсгэх аюултай [5]. Хөрсний хүнд металлууд нь органик бохирдуулагч болон бусад бохирдуулагч бодисуудыг бодвол задарч саармагжих, цэвэрших процесст ордоггүй, удаан хугацаагаар хуримтлагдаж хөрс, агаар, усыг бохирдуулах нөхцөлийг бүрдүүлдэг. Ялангуяа арьс ширний үйлдвэрүүдээс гарч буй хаягдлуудад хром их хэмжээтэй агуулагдаж байгаа нь хөрсөнд шингэж хүний биед орж өвчлөл үүсгэх аюултай [6]. Электрокинетик нөхөн сэргээлтийн арга нь хөрсөнд явагдах физик, хими, биологийн процессыг идэвхжүүлж, улмаар хөрсний унаган бүтцийг нөхөн сэргээдэг бөгөөд хөрсний органик ба органик бус нэгдлүүдийн бохирдлыг арилгахад аль алинд нь хэрэглэж болох үр дүнтэй арга юм. Мөн энэхүү арга нь аюулгүй бөгөөд эдийн засгийн хувьд хэмнэлттэй, энгийн арга юм. Энэхүү судалгаагаар Улаанбаатар хотын ХУД-ийн 20-р хороонд байрлах УСУГ-ын харьяа “Харгиа” цэвэрлэх байгууламжийн эргэн тойрны хөрснөөс дээж авсан ба уг байгууламжид арьс шир, ноос ноолуурын 27 орчим үйлдвэр бохироо нийлүүлдэг байна. Тиймээс цэвэрлэх байгууламжийн ойр орчимын хөрсөн дэх хромын агуулгыг тодорхойлоход 2589,85мг/кг агуулагдаж байгаа нь Монгол улсын хөрсний чанарын стандарт (MNS5850:2019)-д зааснаар хортой болон аюултай агууламжид тооцогдож байгаа учир хөрсөн дэх хромын бохирдлыг бууруулах, нөхөн сэргээх судалгааг хийх шаардлагатай байна.

Abstract

Soils in urban areas are heavily polluted by chemical toxins, industrial wastes, and petroleum products, especially heavy metals. Heavy metal pollution in the soil is one of the pressing problems of the environment. It is carried by the wind and pollutes the air, pollutes the groundwater through the water cycle, and then enters the food chain, poisoning all living organisms such as humans, animals, and plants, and is dangerous to cause disease [5]. Compared to organic pollutants and other pollutants, heavy metals in the soil do not undergo neutralization and purification processes, and accumulate for a long time, creating conditions for soil, air, and water pollution. In particular, the wastes from leather factories contain a large amount of chromium, which can be absorbed into the soil and enter the human body, causing disease [6]. The electrokinetic remediation method activates the physical, chemical, and biological processes in the soil, thereby restoring the original structure of the soil, and is an effective method that can be used for both organic and inorganic soil pollution removal. Also, this method is safe, economical and simple. In this study, samples were taken from the surrounding soil of the "Khargia" treatment plant belonging to USUG, which is located in the 20th district of Ulaanbaatar city, and about 27 leather and cashmere factories supply sewage to the facility. Therefore, when determining the content of chromium in the soil near the treatment plant, 2589.85mg/kg is considered harmful and dangerous according to the Mongolian soil quality standard (MNS5850:2019), so it is necessary to conduct research to reduce and rehabilitate chromium pollution in the soil. .

Түлхүүр үгс:
хөрсний-бохирдол
үелсэн-давхар-гидроксид
XRD
Электрокинетик
идэвхжүүлсэн-нүүрс
хүнд-металын-бохирдол




Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар