МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Аахазт
Индекс: ANTH206
Багц цаг: 3

Товч агуулга

Улс төрийн хамгийн бичил хэлбэр болох хоёр хүний захирах, захирагдах харьцаанаас эхлээд улс төрийн томоохон хэлбэрийн харилцаа болох ард түмэн төрийн харьцаа, хоёр улс үндэстний нийгмийн харилцааг антропологийн онолын үүднээс судална. Тус хичээл нь лекц, семинар гэсэн бүтэцтэй, 16 долоо хоног үргэлжлэн орно. Дээр дурдсан хамгийн бага ба хамгийн нүсэр хэлбэрийн хооронд орших улс төрийн харилцааны хэлбэрүүд, захирах захирагдах харилцааны төрөл зүйл, гол хүчин зүйлсийг танилцуулна. Багцалбал гол судлах үндсэн сэдвүүд нь улс төрийн тогтолцооны үүсэл хөгжил, төрөл зүйл, захирах, ноёрхлын хэлбэрүүд, төрийн тухай онолууд, хүч эрх мэдлийн нөлөө, бүрэн эрхийн мөн чанар түүний нийгэм дэх тусгал, хүчирхийлэл эдгээр болно.

Зорилго

Улс төрийн антропологийн суурь ойлголтууд болох хүч, эрх мэдэл, төр, тэдгээрийн харилцан хамаарал, уялдаа холбоо зэргийг орчин үеийн антропологийн онол, үзэл баримтлал, чиг хандлагын хүрээнд бакалаврын түвшинд мэргэшин судлах мэдлэг олгоно.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Аахазт
Индекс: ANTH219
Багц цаг: 3

Товч агуулга

Хөгжлийн антропологи хичээлийн 16-н долоо хоногт лекц, семинарын хүрээнд нь тус ухааны талаарх удиртгал, хөгжлийн тухай үндсэн онолууд болох орчин үежилт, хараат байдлын онол, пост-модерн онол, Зөвлөлт маягийн орчин үежилт монголд яаж өрнөсөн, даяаршил, либерализм, олон улсын хөгжлийн байгууллагууд, хөгжлийн тусламж, төсөл хөтөлбөр, иргэний нийгэм, жендер, хүрээлэн буй орчин хийгээд мал аж ахуй, ядуурал, тэгш бус байдал, Азийн бар улсуудын тухай, хүн төвт хөгжил, тогтвортой хөгжил, оролцооны хөгжил болоод тус ухааны ирээдүйн чиг хандлагын тухай дэлхийн тэргүүлэх их сургуулиадад уншиж буй сүүлийн үеийн судалгааг уншиж, сэдэв тус бүрийг задлан шинжлэх юм.

Зорилго

Энэхүү хичээл нь хөгжил, хөгжлийн антропологи, хөгжил судлал, хөгжлийн тухай үндсэн онол, хөгжлийг судлах судалгааны арга зэргийн үүсэл, хувирал өөрчлөлт, одоогийн голлох чиг хандлагын тухай мэдлэг өгөх зорилготой.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Аахазт
Индекс: ANTH100
Багц цаг: 3

Товч агуулга

Антропологийн шинжлэх ухааны үндсэн чиглэлүүдийн онолын үзэл баримтлал болон судалгааны арга зүй, судалгааны үр дүнтэй танилцаж хүний өвөг дээдэс захирагдаж байсан биологийн зүй тогтлоос нийгмийн зүй тогтол руу шилжих явц, хүн үүссэн цаг хугацаа, газар нутаг, төрхтний ангилал, орчин үеийн хүний бие бялдрын өсөлт хөгжил, түүний зүй тогтол, нөлөөлдөг хүчин зүйлс, биеийн бүтэц, хэлбэр, хэв шинжийн ангилал, биологийн нас, акселераци, хөгшрөлтийн тухай мэдлэгийг танилцуулна. Нийгэм, соёлын антропологи нь хүний нийгэм ба соёлыг судалдаг ухаан юм. Энэ хичээл нь соёлын антропологийн ухааны үндсэн судлах зүйлүүд, ухагдахуунууд, аргууд, өнөөгийн төлөв байдал, болон түүний хэрэглээний талаар ерөнхий мэдлэгийг олгоно. Тус хичээл нь антропологийн шинжлэх ухааны түүхэн тойм, бусад салбар шинжлэх ухаануудтай нэгдэх холбоо, cудалгааны арга зүй, дэлхий дахинд антропологийн хөгжил хийгээд дэд салбарууд гэсэн үндсэн хэсгээс бүтэх болно.

Зорилго

Антропологийн үндэс хичээл нь МУИС-ийн 1, 2-р ангийн оюутнуудад зориулагдсан. Хүний гарал үүсэл, эволюци хөгжил, угсаатны антропологи, төрхтний ангилал, хүн төрлөхтний зүйлийн нэгдмэл байдал, орчин үеийн хүний бие бялдрын биологи онцлог, хүний удамшил хувьслын тухай мөн хэрэглээний антропологийн талаар мэдлэг эзэмшүүлэх зорилготой. Антропологийн нэг салбар болох нийгэм, соёлын антропологийн түүх, судалгааны арга зүйн онцлог, онолын задлан шинжилгээг танилцуулж оюутнуудыг нийгэм, соёлын антропологийн ухааны анхан шатны мэдэгдэхүүнтэй болж цаашид энэ чиглэлээр суралцах бэлтгэл мэдлэг чадвар олгох зорилготой.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар