МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Аат
Индекс: ANTH402
Багц цаг: 3

Товч агуулга

Суралцагч "Хэлний антропологи" хичээлээр хэл болон харилцааны мөн чанар, хэлний бүтэц, хэл бэлгэдэл, зан үйлийн холбоо хамаарлаас гадна хэлний харьцангуйн онол хийгээд хэл-сэтгэхүй, хэлний нийгмийн үүрэг, ялгараа, бичиг үсэг ба хэлний дохионы системийн талаар уламжлалт болон орчин үеийн онолын үндэстэй танилцана. Семинарын хичээлээр танилцсан онолын сэдвийн дагуу практик асуудал боловсруулах, холбогдох сэдвийг гадаад хэлнээс орчуулах тайлбарлах чадвар эзэмшинэ.

Зорилго

Энэхүү хичээлийн зорилго нь хүний нийгэм соёл, харилцааг антропологийн үүднээс судлах арга зүйг оюутанд ойлгуулах, хэлний антропологийн үндсэн салбаруудтай танилцуулж, голлох онолын баримжаа олгох, хэл- сэтгэхүй- нийгэм- соёл хэмээх бүтцийн хүрээнд судалгаа шинжилгээ хийх нөхцөлийг бүрдүүлэх, хэл ба харилцааны мөн чанар, өгүүлэх механизмын талаар үндсэн ойлголт өгөх юм. Оюутан энэ хичээлийг судалснаараа нийгэм соёлын хэлний холбогдол, онолын болон баримтын материалд задлан шинжилгээ хийх арга зүйг эзэмшинэ.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Аат
Индекс: ETNO100
Багц цаг: 3
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Аат
Индекс: ETNO201
Багц цаг: 3

Товч агуулга

(“Монголын угсаатны зүй” хичээлээр угсаатан үндэстэн бүрэлдэх үйл явцын талаарх онолын ойлголтод тулгуурлан Монголчуудын угсаатан болж төлөвшсөн онцлог, орчин үеийн үндэстэн хэмээх ойлголт, угсаатны үүсэл бүрэлдэлд угсаатны хэл, ахуй, соёл, улс төр, засаг захиргаа, хоол унд, шашин шүтлэг, билэг зүй, … зэрэг хүчин зүйлс ямар үүрэгтэй оролцдог ба угсаатны гадаад ба дотоод харилцааны мөн чанар, угсаатны сэтгэлгээ ухамсар, угсаатны зөрчлийн талаар авч үзнэ. Мөн Монгол улсын төрөөс явуулж байгаа угсаатан үндэстний бодлого, социализмын үед хийгдэж байсан угсаатны зүйн судалгаа, монголчуудын гарал үүслийн зэрэг маргаантай байгаа зарим асуудлыг шүүмжлэлт аргаар авч үзэх юм.

Зорилго

“Монголын угсаатны зүй” хичээл нь суралцагчдад угсаатны ижилсэл бүрэлдэх үйл явц, угсаатны ижилсэлд нөлөөлөх хүчин зүйлс, соёл, угсаатны орчин үеийн хөгжил хувьслын асуудал, угсаатны зөрчил, түүний шалтгаан зэргийг Монгол угсаатны бүрэлдлийн түүх, соёлын жишээгээр танилцуулж угсаатны тухай онолын болон практик мэдлэг эзэмшүүлж монголын соёл угсаатны зүйн судалгаа хийх чадамжтай мэргэжилтэн болгох ба суралцагчийг эх оронч сэтгэлгээтэй иргэн төлөвшүүлэх зорилготой.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Аат
Индекс: ETNO200
Багц цаг: 3

Товч агуулга

Угсаатан судлалын онол сэтгэлгээний мэдлэгийн цэгц мэдлэг эзэмшинэ. – Монгол угсаатныг бүрэлдэхүүнээр нь түүхэн хөгжлийн явцад нь судална.–Угсаатны талаар эрдэмтэн судлаачдын үзэл баримтлал зэрэгтэй бүтээлээр нь судална.

Зорилго

- Монгол угсаатны бүрдэл, хөгжил, хувьслын талаар шинжлэх ухааны үндэслэлтэй иж бүрэн, эмх цэгцтэй мэдлэг, бие даасан чадвартай болгох; - Угсаатан судлалын үндсэн ойлголтуудын талаар онолын нарийвчилсан ойлголттой болж, энэ үндсэн дээр шинжилгээ судалгаа болон нийтийн албаны ажилд ашиглах дадалтай болгох; - Угсаатан судлалын шинжлэх ухаан хийгээд Монгол угсаатны талаарх мэдлэгийг ямар ч түвшний сургалт эрхлэх чадвартай болгох.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Аат
Индекс: ANTH212
Багц цаг: 3

Товч агуулга

Уг хичээлээр шашныг антропологийн шинжлэх ухааны үүднээс авч үзэх арга зүй, шашин ба хүний үйл ажиллагаанд буюу нийгэм соёлын амьдралд үзүүлж байгаа шүтлэг, шашны нөлөө, шашин шүтлэгийн талаарх антропологичдын үзэл баримтлалыг тэдний тухайлсан сонгодог бүтээлүүдэд тулгаарлан авч үзэхээс гадна бэлгэдлийн антропологийн үүднээс шашныг тайлбарлах,шашны институтчилэл, хэл, домог зүйн үндэс, зан үйл зэргийн антропологийн үндэс орчин үед дэлхий нийтэд тулгарч буй шашны асуудлыг дэлхийн шашнуудын тодорхой баримтад тулгуурлан авч үзэх юм.

Зорилго

А Шашныг хүн судлал /антропологи/-н үүднээс судлах арга зүйд суралцуулж, шинжлэх ухааны ерөнхий ухагдахуун, онолын гол гол ойлголтуудтай танилцуулах Б. Шашин шүтлэг нь хүн төрөлхтөний соёлын нэгэн том хэлбэр, нийгэм соёлын хамгийн багаас хамгийн том орчинд ажилладаг механизм болох, түүнд хүний хүчин зүйл гол нөлөө үзүүлдэг болох талаар ойлгуулах

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Аат
Индекс: ANTH406
Багц цаг: 3

Товч агуулга

Энэхүү хичээлээр Дотоод Азийн шүтлэг, ертөнцийг үзэх үзэл, бэлгэдэл нь буддын урлагт хэрхэн туссан байдаг, энэтхэг болон дотоод азийн буддын соёлын хамаарал, төвд монголын шашин соёл, буддын урлаг, дэг сургууль, шүтээд бурхад, бурхадын дүрслэлд нууц тантрийн ёсны үзэл номлол хэрхэн туссан, хонх, очир, дамар, цац, суварга зэрэг шашны зан үйлийн эд хэрэглэл, шүтээний хэрэглээ болон бэлгэдэл, төрийн долоон эрдэнэ, өлзийт найман тахил зэрэг бэлгэдэлийн дүрсийн утга тайлалыг танин мэднэ.

Зорилго

Энэхүү Дотоод Азийн урлаг хичээлийг судлан үзсэнээрбуддын дүрслэх урлагийн бүтээл, бэлгэдэлээс дотоод азийн шашин, шүтлэг, соёлыг танин уншиж, түүх, шашин, соёлын үүднээс дүн шинжилгээ хийх, хээрийн судалгаа хийх явцад шүтлэг бишрэлийн эд зүйлстэй хэрхэн харьцах, орон нутаг, сүсэгтэний тухай мэдээллийг тэдгээрийн шүтэж буй шүтээн тахил, хэрэгсэлээс танин мэдэх, угсаатан зүйн болон археологийн олдворт шашин шүтлэг, соёлын талаас дүн шинжилгээ хийх, сүм хийд, музейд шүтэгдэн, хадгалагдаж буй шашины урлагийн бүтээлүүдийн утга бэлгэдэлийг тайлбарлах, тодорхойлолт бичих мэдлэг чадвар эзэмшинэ.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар