Бидний тухай
Багш ажилтан
Энэ хичээлээр биостатистикийн үндсэн зарчим, арга техникийг биологи, анагаах ухаан, нийгмийн эрүүл мэнд зэрэг салбаруудад хэрэглэхэд зориулан үзнэ. Оюутнууд олон төрлийн биологийн судалгаануудтай холбоотой статистикийн үндсэн ойлголт, өгөгдөлд дүн шинжилгээ хийх арга, үр дүнг статистикийн хувьд тайлбарлахад суралцана. Мөн энэ хичээлд өгөгдөлд дүн шинжилгээ хийх, MS Excel, R хэл зэрэг статистикийн программуудыг ашиглах талаар тусгасан болно.
Биостатистикийн хичээлийн зорилго нь оюутнуудад биологи, биоанагаах, эрүүл мэнд зэрэг салбарын судалгаануудтай холбоотой статистикийн аргуудыг ойлгох, хэрэглэхэд шаардлагатай мэдлэг, ур чадварыг олгох юм. Мөн оюутнуудад статистикийн нотолгоонд тулгуурлан өгөгдөлд дүн шинжилгээ хийх, тайлбарлах, үндэслэлтэй дүгнэлт хийх, шийдвэр гаргах аргуудыг эзэмшүүлэх зорилготой.
:Биологийн мэдээллийн хувьсгал. Биоинформатик бусад шинжлэх ухаантай холбогдох нь. Нуклейн хүчил, амин хүчлийн физик химийн шинж чанарууд. Үндсэн компонентын анализ (Principal Component Analysis)-ыг хэрэглэх нь. Молекул эволюц, популяцийн генетик ба биоинформатик. Удмын мод, коалесенсийн үзэгдэл, хүний гарал үүсэл. Молекулын эволюцийн загварууд. Онооны матрицууд: PAM, BLOSUM, log-odd онооны матрицууд, харьцуулалтын оноо. Ген, уургийн мэдээллийн бааз, өгөгдлийн сангууд. Дарааллын харьцуулалтын алгоритмууд, хос болон олон дарааллын харьцуулалт, локаль ба глобаль харьцуулалт. Өгөгдлийн санд хайлт хийх. Филогенетикийн аргууд.
Биоинформатикийн үндсэн мэдлэг, боломж, хэрэглээ, өргөн хэрэглэгддэг арга техникийг молекул эволюцийн үндэстэй нь холбон заана. Дадлагын хичээл дээр амьдралын бодит жишээн дээр ажиллаж, дадал олгоно. Үр дүнд нь нуклейн хүчил, уургийн дараалал, уургийн 3 хэмжээст бүтцийн өгөгдөлд анализ хийх, хайлт болон харьцуулалт хийх, филогенетикийн анализ хийх, гаргаж авсан үр дүнг тайлбарлах, үр дүнд дүгнэлт хийх, цаашид биоиформатикийн чиглэлээр гүнзгийрүүлэн судлах чадвар эзэмшүүлнэ.
Уургийн ба эукариот организмын геном бүтэц, биоинформатикын салбарын арга зүй, Биологийн өгөгдлийн сантай ажиллах арга зүй, тооцоолол, уургийн ба генийн өгөгдөлийн сангууд, тэдгээрээс мэдээлэл олж авах, мэдээллийг харьцуулах, сайжруулах матриц ба бусад тооцоололыг хэрхэн гүйцэтгэх, геном, ген ба уургийн бүтэцийг хэрхэн таамаглах, 3D загварыг босгох, молекул филогенетик гэж юу болох, филогенезийн модыг хэрхэн байгуулах тухай мэдлэг олгоно.
Өдрөөс өдөрт шинжлэх ухааны мэдлэг, мэдээлэл нэмэгдэн олон мянган генийн ба уургийн дараалал төрөл бүрийн өгөгдлийн санд хадгалагдаж байна. Эдгээр өгөгдлийн сантай ажиллах, хэрэгтэй мэдээллийг олж авах, харьцуулах, дүрсжүүлэх, үр дүнг ашиглах нь биологийн салбарийн судлаачдийн хэрэглээ болжээ. Энэ хичээлээр биоинженерчлэлийн хөтөлбөрийн оююутнууд дээрх төрлийн арга ажиллагааг хэрхэн гүйцэтгэдэг талаар болон өгөгдөлийн санд байгаа үр дүнг хэрхэн ашиглах боломжтой талаар судална.
нэ хичээлийг судалсанаар дараах арга барилд суралцана: Судлаачийн судалгааны үр дүнг нэгтгэн дүгнэж тайлагнахад хэрэглэдэг шинжлэх ухааны аргазүйн нэг бол метрологийн үнэлгээ юм. Түүнчлэн сургалт, үйлдвэрлэлийн бүхий л салбарт тооцоолон бодох хэрэглээний программуудыг эрчимтэй хэрэглэх болсонтой холбогдуулан судалгаа шинжилгээний ажилд математик-статистикийн аргуудыг өргөн хэрэглэх болжээ. Эрдэм шинжилгээний цогц судалгаа нь дээжийг сонгон авах, цуглуулах, хадгалах, анализын үндсэн дээжийг бэлтгэх, туршилтын үе шатууд, тооцоо, үр дүнгийн боловсруулалт болон хэлэлцүүлэг, дүгнэлт гэсэн үндсэн үе шатуудааас иж бүрэл болно. Энэ үе шатуудаас дээжийг сонгон авах, цуглуулах, хадгалах зэрэг нь анализад нэн чухал байдаг. Түүнчлэн уламжлалт арга (жишээ нь туршилтын зохистой нөхцлийг тогтооход хэд хэдэн факторыг тооцох шаардлагатай байдаг ба үүнд нэг факторыг өөрчлөн бусад факторуудыг тогтмолоор тооцон туршилтыг ээлж дараалан явуулдаг) нь олон үе шат дараалсан, цаг хугацаа, эдийн засгийн хувьд үр ашиггүй нүсэр ажил болдог. Туршилтын загварчлалыг оновчтой төлөвлөн загварчилснаар хамгийн цөөн боломжит туршилтаар эдгээр бэрхшээлүүдийг даван туулах бүрэн боломжтой юм.
Сорил туршилтын үр дүнг боловсруулах математик-статистик боловсруулалтын үндсэн нэр томъёо болон метрологийн аргуудтай танилцан практикт хэрэглэх арга барил эзэмших; Метрологийн үндсэн нэр томъёоны цэгцтэй ойлголттой болно; Өөрийн судалгааны ажилд хэмжилтийн үр дүнгийн статистик үнэлгээг хэрэглэх аргад суралцана; Судалгааны ажлын явц дахь алдааг үнэлэх, дисперсийн анализын тусламжтайгаар туршилтыг төлөвлөн загварчлах чадвар эзэмшинэ; Шугаман хамаарлын статистикийн үндэстэй танилцана;
Байгалийн ухааны салбарын хими, биофизик хими, материал судлал, физик, геологи, геофизик, агаар мандал ба усан мандал судлал, хүрээлэн буй орчин зэрэг олон салбар дахь хэрэглээг судалсны үндсэн дээр өөрийн судалгааны шинэ талбар, хэрэглээг нээж илрүүлэх суурь чадварт суралцана. Магистрант, докторант оюутан өөрийн судалгааны ажлын чиглэлээ сонгох үүднээс эрдэм шинжилгээний өгүүлэл унших, судалгааны шинэ асуудлыг ялгах, арга зүйг шүүмжлэлтэйгээр задлан шинжлэх, гарган авсан судалгааны үр дүнгийн тайллыг хийж, үр дүн хэлэлцүүлэг хэсэгтэй жиших, өөр хувилбарт шинжилгээний аргыг санал болгох ур чадварт суралцана. Мөн онолын судалгаа, компьютер, хиймэл оюуныг туршилттай хослуулан хэрэглэхийн давуу талыг онцлох болно.
Суралцагчид өөрийн судалгааны чиглэлийг танилцуулах, бусад салбарт үйлчлэх олон шинэ боломжийг олж илрүүлэх, судалгааны арга аргачлалыг сонгох, туршилтын төлөвлөгөө гаргах, үр дүнг боловсруулах, судалгааны давуу ба сул талыг тодорхойлж, оновчтой шинэ арга зүй, шинжилгээний аргыг санал болгох чадвар, арга техник эзэмшүүлэх зорилготой.