МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Бс, Мхт
Индекс: MRKG316
Багц цаг: 3

Товч агуулга

Тус хичээлийн агуулгад дараах сэдвүүд багтана. Үүнд : cоёлын бүтээлч үйлдвэрлэлийн онолын үзэл баримтлал, хөгжлийн чиг хандлага, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын нийгэм эдийн засагт оруулах хувь нэмэр, салбарын зах зээлийн онцлог, соёл бүтээлч үйлдвэрлэлийн маркетингийн онцлог(театр, хөгжим, музей-галерей, дүрслэх урлаг, кино, хувцас загвар, фестиваль-арга хэмжээ), сан бүрдүүлэлт, урлагийн хэрэглэгчийн боловсрол, урлагийн менежерийн үүрэг, ур чадвар, онцлог.

Зорилго

Соёл бүтээлч үйлдвэрлэл, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үзэл баримтал, хөгжлийн чиг хандлага, соёл бүтээлч үйлдвэрлэлийн маркетингийн онцлогийн талаар онол, практикийн мэдлэг эзэмшиж, салбарын зах зээл, зорилтот хэрэглэгчийн онцлогт нийцүүлэн маркетингийн шийдвэр гаргах чадвар эзэмшүүлэхэд энэ хичээлийн зорилго оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Бс, Мхт
Индекс: MRKG201
Багц цаг: 3

Товч агуулга

Маркетингийн үндэс хичээлийн агуулга нь бизнесийн удирдлагаар суралцагч оюутнуудын заавал үзэх суурь хичээл учраас маркетингийн үндсэн ойлголт, ухагдахуунууд болон маркетингийн орчин,маркетингийн судалгаа, төлөвлөгөөг боловсруулах арга аргачлал, зорилтот зах зээлийн сегментчилэл, хэрэглэгчийн болон байгууллагын зан төлөв, маркетингийниж бүрдэл, (бүтээгдэхүүн, үнэ, хуваарилалтын суваг, сурталчилгаа, урамшуулал) зэрэг бүлэг сэдвүүдийн хүрээнд багтаана

Зорилго

Маркетингийн үндэс хичээл нь оюутанд хувь хэрэглэгч /Business to Consumer/, байгууллага /Business to Вusiness/ аль алиных нь хувьд олон янзын бараа, үйлчилгээний маркетинг, борлуулалтын асуудлын талаар гүнзгий ойлголт өгөхөд оршино. Байгууллагад маркетингийн соёлыг төлөвшүүлэх арга барилыг эзэмших нь хичээлийн нэг том зорилго байх болно Маркетингийн холбогдох онол болон ойлголтуудыг судлах нь онол, практикийн хоорондын уялдааг хангаж, онолын загвар, аргачлалуудыг практикт хэрэгжүүлэх боломжийг эрж хайх чадварыг суралцагчдад олгох ач холбогдолтой.

Харьяалах тэнхим: МУИС, Бс, Мхт
Индекс: MRKG302
Багц цаг: 3

Товч агуулга

Шинэ зууны маркетингийн хандлага; маркетингийн орчин, стратегийн болон удирдлага зохион байгуулалтын харилцан хамааралтай өөрчлөлт; байгууллагын ерөнхий төлөвлөгөө болон бизнес нэгж, бүтээгдэхүүний маркетингийн төлөвлөгөөний бүтэц, агуулга, хэлбэрүүд; боломжит зах зээлийн урьдчилсан таамаглалын эдийнзасаг, статистикийн аргууд, тэдгээрийн давуу ба сул талууд, мөн зах зээлийн өрсөлдөөнийг судлах аргуудыг судлана. Хэрэглэгчийн зах зээлийн хэсэгчлэл, зорилтот зах зээлийн сонголт, хоногшуулалтын онол, арга зүйн мэдлэгийг олгох нь маркетингийн удирдлага хичээлийн чухал хэсэг байна. Мөн зах зээлийн хэсэгчлэлийн шийдвэрт тохирсон бүтээгдэхүүн, брэндийн бодлого, тэдгээрт нөлөөлөх хүчин зүйлүүд, бүтээгдэхүүний сав боодол болон үнийн шийдвэр гаргалт, хуваарилалтын сувгийн тактик, идэвхжүүлэлтийн шийд зэрэг маркетингийн хольцын асуудлуудыг хэрхэн төлөвлөхийг цогцоор нь авч үзнэ.

Зорилго

Маркетингийн удирдлага хичээлийг судалснаар бизнесийн болон бизнесийн бус байгууллагын үйл ажиллагааг маркетингаар удирдах талаар мэдлэг, дадал, ур чадварыг оюутанд эзэмшүүлж, маркетингийн аливаа үйл явцыг судлах, төлөвлөх, гүйцэтгэх, хянах дадлага олгоход оршино. Энэхүү хичээлийг судалснаар маркетингийн удирдлагын шийдвэр гаргах арга барилд сургах, бизнесийн байгууллагын нөхцөл байдлын судалгаа хийх арга барил олгох, маркетингийн удирдлагын стратегийн болон тактикийн бодлого, шийдвэр гаргахад сургах, багаар ажиллах чадварыг тус тус олгоно.

Харьяалах тэнхим: МУИС, Бс, Мхт
Индекс: MRKG317
Багц цаг: 3

Товч агуулга

Уг хичээл нь Аялал жуулчлалын маркетингийн удирдлага, маркетингийнтөлөвлөлт, орчин, мэдээлэл, судалгаа, зах зээлийн сегментчлэл, идэвхжүүлэлт, үйлчилгээний иж бүрдэл, хуваарилалтын суваг, үнэ бүрдүүлэлт, маркетингийн хяналт, маркетингийн шийдвэр гаргах онол арга зүйн мэдлэгийг оюутант эзэмшүүлнэ. Мөн түүнчлэн аялал жуулчлалын маркетингийн стратегийн болон маркетингийн төлөвлөгөө боловсруулах, судалгаа хийх, маркетингийн орчин, өрсөлдөөнийг тодорхойлох, компанийг оновчтой хувилбараар удирдах чадвар, дадал эзэмшүүлэхэд уг хичээлийн агуулга оршин

Зорилго

Аялал жуулчлалын маркетинг хичээлийн зорилго нь аялал жуулчлалын арга зүйг цэгцлэж оюутанд мэдлэг олгоход чиглэгдэнэ. Аялал жуулчлалын маркетингийн сэдэв бүр нь оюутанд аялал жуулчлалын байгууллагын үйл ажиллагаанд шинжилгээ хийж, оновчтой шийдвэр гаргах арга барил дадал зүй, чадвар эзэмшүүлэх ач холбогдолтой.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар