Бидний тухай
Багш ажилтан
динамик програмчлал, оновчлолын зарчим, Беллманы функционал тэгшитгэл, олон зорилготой оновчлол, стохастик динамик програмчлал, шатлан шинжлэх процесс, матрицан тоглоом, статистик тоглоом, бүхэл тоон програмчлалын бодлого, салаа мөчрийн арга, аялагчийн бодлого, эвристик арга, сүлжээний оновчлол, хамгийн богино замын бодлого, хамгийн бага үүсгэгч мод, хамгийн их урсгалын бодлого, хамгийн бага зардалтай урсгалын бодлого, эгзэгтэй замын арга, төслийн үнэлгээ болон хяналтын техник
Энэхүү хичээл нь оюутанд амьдрал практикт өргөн тааралдах янз бүрийн оновчлол хийх шаардлагатай процессуудын хялбар математик загварыг томъёолж, түүндээ таарсан аналитик болон тооцон бодох аргыг сонгон шийдэж сурах арга техникийг эзэмшүүлэх зорилготой.
Олонлог, түүн дээр хийх үйлдлүүд, функц, тоон дараалал ба дарааллын хязгаар, функцийн хязгаар ба тасралтгүй чанар, функцийн уламжлал ба дифференциал,тэдгээрийн хэрэглээ, дифференциал тооллын үндсэн теоремууд, функцийн экстремум,функцийн асимптот, функцийг шинжилж графикийг байгуулах, эх функц, тодорхой биш интеграл ба түүний чанарууд, төрөл бүрийн тодорхой биш интегралыг бодох аргууд, тодорхой интегралын тодорхойлолт, тодорхой интегралыг бодох Ньютон-Лейбницийн томъёо, тодорхой интегралын хэрэглээ, тодорхой интегралыг ойролцоогоор бодох, тоон цуваа, математикийн бусад салбар дахь хэрэглээ
Энэхүү хичээл нь инженер, эдийн засаг болон хэрэглээний шинжлэх ухааны салбарт суралцаж амжилт гаргахад шаардагдах математикийн суурь мэдлэгийн үндсийг тавих, математик сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой. Хичээлээр ерөнхий боловсролын сургуульд товч, томъёогоор голдуу үздэг нэг хувьсагчийн функцийн дифференциал болон интеграл тооллын элемент, ойлголтуудыг илүү дэлгэрүүлж өргөтгөн, хоорондын уялдаа холбоог илүү тодруулж, онолын тодорхой түвшинд нарийвчилсан байдлаар, практикийн хэрэглээний олон жишээний хамтаар үзэх болно.