МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Эзт
Индекс: STAT101
Багц цаг: 3

Товч агуулга

Энэ хичээлээр суралцагчдад нэн тэргүүнд шинжлэх ухааны үүсэл, хөгжил, практик хэрэгцээ, ач холбогдол, судлах зүйл, зорилго, үндсэн арга, ойлголтуудын талаар тоймлон танилцуулна. Ингэхдээ статистикийн практик үйл ажиллагаа болон статистикийн шинжлэх ухаан манай оронд үүсч хөгжсөн байдал, статистик мэдээллийн тогтолцоо, томоохон тооллого, судалгаануудын талаар танилцуулна. Улмаар статистик мэдээллийг цуглуулах арга хэлбэр, зохион байгуулалтын асуудал, байгаль нийгмийн ухааны салбарт статистик мэдээллийн онцлог хэрэгцээ, шаардлагыг дэлгэрэнгүй авч үзнэ. Статистик судалгааны асуулгын хуудас боловсруулах, түүнд тавигдах гол шаардлагуудын талаар авч үзнэ. Мөн цуглуулсан задгай тоо мэдээлэлд анхан шатны боловсруулалт хийх, тархалтын цувааг байгуулах, бүлэглэх, товчоолон нэгтгэх арга техникийн талаар заана. Авсолют, харьцангуй, дундаж хэмжигдэхүүний тухай удаах хэсэгт авч үзнэ.

Зорилго

Энэхүү хичээлийн зорилго нь статистикийн шинжлэх ухааны анхны суурь мэдлэгийг эзэмшүүлэх, статистикийн судалгаа шинжилгээний аргуудыг байгалийн шинжлэл, нийгмийн ухааны салбарт хэрхэн ашиглах талаар оюутнуудад танилцуулах, статистикийн мэдээлэл цуглуулах онол, арга зүйд сургах, цуглуулсан мэдээллээ нэгтгэх, түүнд боловсруулалт хийх анхан шатны арга техникийг эзэмшүүлэх, үүний дотор статистикийн мэдээллийг ашиглан хүснэгт, график байгуулах, дундаж үзүүлэлт тооцох чадавар олгоход оршино. Мөн түүнчлэн санамсаргүй үзэгдлийн магадлалыг үнэлэх, тархалтыг нь тодорхойлох, статистик дүгнэлт гаргхад шаардлагатай онолын суурь мэдлэг, чадварыг эзэмшүүлэх зорилготой.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус
Индекс: STUD300
Багц цаг: 4

Товч агуулга

Зорилго

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Снат
Индекс: STAT202
Багц цаг: 3

Товч агуулга

Энэхүү хичээлээр статистикийн үндсэн ойлголтууд, дескриптив статистикуудыг хэрхэн тооцох, тайлбарлах, төвийн хандлага, хэлбэлзлийн үзүүлэлтүүдийг хэрхэн тооцох, тайлбарлах, хэвийн тархалттай танилцаж, улмаар түүвэрлэлтийн тархалтын тухай судална. Эдгээр агуулгад тулгуурлан түүврийн мэдээлэлд үндэслэн эх олонлогийн параметрийг үнэлэх, таамаглал шалгах тухай судлаж, цаашлаад дисперсийн шинжилгээ, корреляцийн шинжилгээ, параметрийн бус аргуудыг авч үзнэ. Статистикийн аргуудыг нийгмийн салбарын датанд хэрэглэх практик дасгалуудыг Excel, SPSS программыг ашиглан ажиллана.

Зорилго

Магадлалын онол, математик статистикийн үндсэн ойлголттой танилцаж нийгмийн судалгаанд статистик аргуудыг хэрэглэх мэдлэгтэй болно. Нийгмийн үзэгдлүүдийн талаарх статистик үзүүлэлтүүдийг хэрхэн тооцдог, тэдгээр тоо мэдээллийг уншиж ойлгох, тоо баримттай ажиллах, баримтанд тулгуурлан статистик ач холбогдол бүхий дүгнэлт, тайлбар хийж, үр дүнгээ хэрэглэх чадварт суралцана.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Эзт
Индекс: STAT201
Багц цаг: 3

Товч агуулга

Энэ хичээлээр эн тэргүүнд магадлал, статистикийн онолын түүхэн хөгжил, үндсэн ухагдахуунуудын талаарх ойлголтыг суралцагсдад өгч, арга зүй, хэрэглээг тайлбарлана. Улмаар статистик гэж юу болох, статистикийн төрлүүдийг дүрслэн тодорхойлох статистик (descriptive statistics) болон шинжилгээний статистик (inferential statistics) хэмээн хуваан авч үзнэ. Мөн хувьсагч гэж юу болох, түүний төрлүүд, тоо мэдээний төрөл, номиналь, ординал, интервал, харьцаа (ratio) байдлаар өгөгдсөн тоо мэдээний төрлүүдийг дэлгэрэнгүй үзнэ. Цаашилбал статистик мэдээг цуглуулах арга ажиллагаа буюу статистик ажиглалтыг авч үзэх бөгөөд нэлэнхүй ажиглалт, түүвэр ажиглалт, түүний төрлүүдийг үзнэ. Статистик ажиглалтаар цуглуулсан анхдагч мэдээллийг бүлэглэх, товчоолох, статистик хүснэгт, график байгуулах арга зүйтэй танилцна. Дараагийн бүлэгт тоо мэдээг дүрслэх, тодорхойлох тоон аргуудтай танилцна. Энд судалж байгаа үзэгдлийн эх олонлог, түүвэр олонлогийн дундаж, мод, медиан, далайц, дисперс, стандарт хазайлт, вариацын коэффициентийг тодорхойлох тухай авч үзэх бөгөөд их тооны хууль, Чебышевын теорем, тэнцэтгэл биш зэргийн үзнэ. Цаашилбал тоон мэдээг тодорхойлогч үзүүлэлтүүдийн хүрээнд квартил, децил, персентиль (хувиар илэрхийлсэн үзүүлэлт), тэдгээрийн график дүрслэл (сахлан диаграмм, тархалтын тэгш хэмийн, эгч байдлын коэффициент)-ийг үзнэ. Дараагийн бүлэгт магадлал гэж юу болох, магадлалыг тодорхойлох аргууд, магадлалын нэмэх, үржүүлэх дүрэм, Бейесийн теорем зэргийг үзнэ. Цаашилбал, санамсаргүй хэмжигдэхүүн гэж юу болох, түүний төрлүүд, тасралттай санамсаргүй хэмжигдэхүүний тархалтын хууль, тасралтгүй санамсаргүй хэмжигдэхүүний тархалтын функц, нягтын функц, санамсаргүй хэмжигдэхүүний дундаж, дисперс, стандарт хэлбэлзлийг тодорхойлох тухай авч үзнэ. Улмаар Бином тархалт, Гипергеометр тархалт, Пуассон (Poisson) тархалт, Ижил тархалт, Хэвийн тархалт, Стандарт хэвийн тархалтыг үзнэ. Дараагийн бүлэгт түүврийн арга зүй болон төвийн хязгаарын теоремыг үзнэ. Энд түүврийн арга зүй, түүврийн төрөл, түүврийн алдаа, түүврийн дунджийг үнэлэх, төвийн хязгаарын теорем зэргийг дэлгэрэнгүй үзнэ. Үүнээс гадна статистик үнэлгээний төрлүүд болох цэгэн үнэлгээ, интервал үзэлгээг үзэх бөгөөд их түүвэр, бага түүвэр гэж юу болох, түүврийн оновчтой хэмжээг тодорхойлох, цэгэн болон интервал үнэлгээний арга зүйтэй танилцна. Дараагийн бүлэгт статистик таамаглалын тухай үзэх бөгөөд энд статистик таамаглал гэж юу болох, таамаглалын шинжүүр (тест), статистик таамаглалын шинжүүрийн алхамууд, нэг талт болон хоёр талт шинжүүр, таамаглалын шинжүүрийн p утга (p-value) зэргийг үзхээс гадна эх олонлог болон түүврийн дундаж, дисперсийн тухай таамаглалыг шалгах, нэг болон хоёрдугаар төрлийн алдаа зэргийг үзнэ. Дараагийн бүлэгт хоёр түүврийн шинжүүрийг хамааралгүй болон хамааралтай тохиолдолд авч үзнэ. Үүний дараа дисперсийн шинжилгээний арга зүйг авч үзэх бөгөөд энд хи-квадрат тархалт, F тархалт, хоёр эх олонлогийн дисперсийг жиших, дисперсийн шинжилгээний таамаглал, дисперсийн шинжүүр (тест)-үүдийг үзнэ. Дараагийн бүлэгт корреляци болон регрессийн шинжилгээг үзэх бөгөөд энд хоёр хүчин зүйлийн болон олон хүчин зүйлийн корреляцийн коэффициентийг тооцох, корреляцийн коэффициентийн ач холбогдлыг шалгах, регрессийн шинжилгээ, түүний параметр үзэлгээг хийх, регрессийн шулууныг байгуулах, детерминацийн коэффициентийн тухай үзнэ. Хичээлийн дараагийн бүлэгт индексийн шинжилгээний аргыг нийгэм, эдийн засгийн судалгаа шинжилгээнд хэрэглэх тухай авч үзнэ. Сүүлийн бүлэгт статистикийн чанарын хяналтын шинжилгээ хийх арга зүйг үзнэ.

Зорилго

Статистикийн үндсэн ойлголттой танилцаж, бизнесийн судалгаанд статистик аргыг хэрэглэх үндсэн мэдлэгтэй болно. Бизнес, нийгмийн үзэгдлүүдийн талаарх тоо баримтыг хэрхэн эмхлэн цэгцэлж, ойлгомжтойгоор бусдад харуулах, статистик үзүүлэлтүүдийг хэрхэн тооцох, тооцсон үзүүлэлтүүдийг уншиж ойлгох чадвартай болохын зэрэгцээ олон статистик аргуудыг судласны үнлдсэн дээр тоо мэдээ, баримтанд тулгуурлан статистик ач холбогдол бүхий дүгнэлт, тайлбар хийх чадварт суралцах болно.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар