МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Итс, Хбит
Индекс: CHTE201
Багц цаг: 3

Товч агуулга

Химийн технологийн үндсэн ойлголтууд, хүдрээс металл боловсруулах технологийн процессууд (гидрометаллурги, пирометаллурги)-ын ерөнхий ойлголт, аж үйлдвэрүүдийн ангилал, хүнс, нэхмэл ноос, мод, арьс шир, металл ба металл бус эрдэс түүхий эд боловсруулах үйлдвэрүүд, химийн үйлдвэрүүд, химийн үйлдвэрийн ангилал, химийн үндсэн үйлдвэрүүд, резин ба мяндасны үйлдвэр, электрохими, гальваникийн процесс, тэсрэх бодис үйлдвэрлэх технологи, металлын зэврэлтийн процесс, хөдөө аж ахуйд хэрэглэгдэх химийн бодисын үйлдвэрлэл, эмийн үйлдвэрлэл, цавуу болон бүрхэх материалын үйлдвэрлэл, саван болон цэвэрлэгээний бодисын үйлдвэрлэл, бусад химийн бодисын үйлдвэрлэл, химийн үйлдвэрийн хөгжлийн чиг хандлага

Зорилго

Химийн үйлдвэрүүд, тэдгээрийн ангилал, химийн процесс бүхий уул уурхайн болон боловсруулах аж үйлдвэрүүдийн түүхий эд, түүхий эдийг бэлтгэх, боловсруулалтын технологийн арга аргачлал, эх орны зарим үйлдвэрүүдийн болон эх орондоо байгуулах боломжтой зарим үйлдвэрүүдийн технологийн үндсэн ойлголтуудтай танилцах.

Харьяалах тэнхим: МУИС, Итс, Хбит
Индекс: CHTE708
Багц цаг: 3

Товч агуулга

Зорилго

Харьяалах тэнхим: МУИС, Итс, Хбит
Индекс: CHTE401
Багц цаг: 3

Товч агуулга

Өнгөт, үнэт металлууд болон ховор элементүүдийн түүхий эд, тэдгээрийг боловсруулж ирсэн түүхэн үе шатуудыг нарийвчлан авч үзнэ. Үнэт, өнгөт металл, ховор элементүүдийн үндсэн эрдэсүүд, тэдгээрийг баяжуулах, хүдрийг гүнзгий боловсруулах технологийн үндэс, түүний хөгжлийн хэтийн төлөвийг, ялангуяа сонгон уусгах технологийн термодинамикийн үндэс, механизм, кинетикиийн зүй тогтолыг нарийвчлан авч үзнэ. Зэсийг боловсруулах пирометаллургийн болон электролизын аргаар катодын зэс үйлдвэрлэх (SX-EW технологи), биошүлтгүйжүүлэлтийн аргаар боловсруулахад хэцүү төрлийн хүдрийг боловсруулах технологиудыг дэлгэрэнгүй үзэж судална.

Зорилго

Эх орны эрдсийн түүхий эдийн дотор онцгой ач холбогдолтой, алт, мөнгө зэс мэтийн үнэт, ховор, өнгөт металлуудын түүхий эдийн хими физикийн шинж чанар, тэдгээрийг боловсруулах технологийн онцлогийн талаар, тэдгээрийг агуулдаг эрдсийн түүхий эдийг олборлох, бүтээгдэхүүнийг цэвэрлэж эцсийн бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэхэд шаардлагатай хими-металлургийн, биометаллурги, электро-гидрометаллургийн онолын болон практикийн мэдлэг олгох

Харьяалах тэнхим: МУИС, Итс, Хбит
Индекс: CHTE701
Багц цаг: 3

Товч агуулга

Зорилго

Харьяалах тэнхим: МУИС, Итс, Хбит
Индекс: CHTE301
Багц цаг: 3

Товч агуулга

Химийн технологийн үндсэн ойлголтууд, химийн технологид физик-химийн гол хууль, зүй тогтлыг хэрэглэх, Химийн үйлдвэрт хэрэглэгдэх түүхий эд, ус түүнийг боловсруулах, бэлтгэх аргууд, үйлдвэрт хэрэглэгдэх процессууд түүний ангилал, хэрэглэгдэх багаж, тоног төхөөрөмж, тэдгээрийн бүтэц, ажиллах зарчим зэргийг судална.

Зорилго

Технологийн схемийг унших, технологийн процессуудыг таниж, ангилж ялгах, технологийн бүдүүвч схемийг боловсруулах, технологийн шат дамжлагуудыг хянах, бүтээгдэхүүний гарцыг сайжруулах арга замыг сонгох, технологийн зохистой горимыг тогтоох, технологийн балансыг тооцоолох, туршилт судалгааны үр дүнд дүгнэлт хийх чадварыг эзэмшүүлэх.

Харьяалах тэнхим: МУИС, Итс, Хбит
Индекс: CHTE801
Багц цаг: 3

Товч агуулга

Зорилго

Харьяалах тэнхим: МУИС, Итс, Хбит
Индекс: CHTE803
Багц цаг: 3

Товч агуулга

Зорилго

Харьяалах тэнхим: МУИС, Итс, Хбит
Индекс: CHTE309
Багц цаг: 3

Товч агуулга

Гравитацын баяжуулалтын аргууд, соронзон болон цахилгаан баяжуулалтын аргууд, флотацын баяжуулалтын аргуудын онолын болон баяжуулатын арга технологи, Гадаргын шинж, чанар, гидрофобжилт, хоёр болон гурван фазын хязгаар, тэнцвэр, хэрэглэгдэх урвалжууд, ангилал эрдэстэй харилцан үйлчлэл, хүдрийн бүтцийн онцлог, генетикийн нөлөлөл, баяжуулалтын аргын схемийг боловсруулах аргачилал, хүдрийг баяжуулах практикийн тойм зэрэг багтана.

Зорилго

Энэхүү хичээлийг судалж буй оюутнууд хүдрийн баяжуулалтын бүх аргуудтай нарийвчлан танилцах бөгөөд дэлхийд нөөцөөрөө томд тооцогдох манай орны зэс молибдений хүдрийн баяжмал үйлдвэрлэж буй Эрдэнэт үйлдвэрт хэрэглэж буй флотацын баяжуулалтын онолын болон технологийн нарийн мэдлэг эзэмших, баяжуулалтын чиглэлээр мэргэших





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар