Бидний тухай
Багш ажилтан
АНУ-ын улс төрийн бүтэц, улс төрийн намууд, гадаад харилцаа, холбооны болон муж улсуудын хууль тогтоох, шүүх, гүйцэтгэх засаглал, Конгресс, Ерөннхийлөгч, шүүх, сонгууль, ардчилалын тухай дэлгэрэнгүй үзнэ. Түүнчлэн засгийн газар, улс төрийн намуудын үүсэл, төлөвшил, үзэл бодлын талаар судална.
АНУ-ын улс төрийн тогтолцоо, улс төрийн намууд, дотоод болон гадаад бодлогын тухай онолын ерөнхий мэдлэг системтэйгээр эзэмшинэ. Энэхүү хичээлийг судалснаар дараах ач холбогдолтой. АНУ-ын төр, Холбооны ба мужуудын засгийн газар, үндсэн хуулийн үүсэл, хөгжил, үйл ажиллагаа, төрийн зохион байгуулалт, Холбооны ба муж улсуудын хууль тогтоох, шүүх болон гүйцэтгэх засаглалын гүнзгий ойлголттой болох АНУ-ын гадаад харилцааны түүхэн тойм, гол гол төлөөлөгчдийн улс төрийн үзэл баримтлалтай танилцах АНУ-ийн улс төрийн намууд, сонгуулийн тогтолцоо, Ерөнхийлөгчдийн тухай мэдлэг хуримтлуулах
Америкийн нийгэм, соёлын үнэт зүйлс, боловсролын тогтолцоо, засаглал, хэвлэл мэдээлэл, нийгмийн байдал, арьс өнгө, гэр бүл, аж төрөх хэв маяг, уламжлалт баяр наадам, харилцаа холбоо, нийгэм соёлын тулгамдсан асуудлыг соёлын антропологийн үүднээс судлана
Хичээлээр Америкийн нийгэм, соёлын тулгуур ойлголтууд, эрхэмлэн дээдэлдэг үнэт үнэт зүйлс, бодьгал үзэл баримтал, улс төрийн болон нийгэм, эдийн засаг, аж төрөх ёсон, гэр бүл, боловсрол, харилцааны хэм хэмжээ зэрэг олон талт ойлголтыг соёлын антропологийн үүднээс судлаж, Америкийн нийгэм, соёл судлалаар эрдэм шинжилгээ, судалгааны ажил бие даан хийх үндэс суурийг тавина.
Английн эрх зүйн тогтолцооны үндэс, хэм хэмжээ, үйл ажиллагаатай холбогдсон мэдээ, онол практикийн мэдээлэл, хууль, акт, дүрэм журмаас судалж, орчуулахаас гадна хоёр улсын ижил төстэй хууль, албан бичгийг харьцуулан судалж, Монголын холбогдох хууль тогтоомжоос англи хэлнээ орчуулна.
Англи Америкийн эрх зүйн тогтолцооны үндэс, хэм хэмжээ, үйл ажиллагаатай холбогдсон бичвэрийг уншиж ойлгох, монгол хэлнээ орчуулах, гэмт хэрэг, хууль шүүх, эрхзүйтэй холбоотой мэдээ мэдээллийг уншиж орчуулах, үг хэллэгийг сурах, олон улсын байгууллагын дүрэм шийдвэрийг орчуулж сурах, Монголын хууль, эрхзүй, тогтоол, албан бичиг, шийдвэрийг англи хэлнээ орчуулах арга барилаас эзмшинэ.
Англи хэлний бүтээвэрзүй, үг бүтэх арга, залгавар, бүтээвэр болон үг нийлэх аргаар үгсийн аймгийг шинээр үүсгэх, хэл шинжлэлийн бусад салбартай хэрхэн холбогдох талаарх ойлголтыг олгоно. Оюутнуудыг англи хэлний үгсийн үгзүйн задлан ялгал бие даан хийж сургах, мөн оюутнууд англи хэлний морфологийн үндсэн ойлголтууд, морфологийн үндсэн нэгжүүдийн талаархи онолын үндсэн таамаглалуудтай танилцах, англи хэл дээрх үг хэллэгийн янз бүрийн хэлбэрүүдийн дүрмийг бататгах, англи хэлний морфологи, түүний диахрон судлалын янз бүрийн арга барилыг ойлгох, морфологийн орчин үеийн онолын хандлагыг судлана.
Англи хэлний үг бүтэх ёс, үгийн бүтэц, тогтолцоо, залгаврын утга, үүрэг зэргийг судалж, орчуулгад зөв зохистой хэрэглэж сурна. Англи хэлний үгзүйн үндсэн нэгжүүд болон үг үүсгэх аргуудыг мэдэх, үгзүйн нэгжийн төрлийг тодорхойлох; инфлекцийн ба дериватив морфем, тэдгээрийн хоорондын ялгааг таних, орчин үеийн үг зүйн онолын ерөнхий чиглэлүүдтэй танилцана.
Хичээлийн явцад оюутан англи хэлнээс монгол хэл рүү бичгийн орчуулга хийх арга барилд суралцана. Ингэхдээ өдөр тутмын сонин хэвлэл, сэтгүүл, ном сурах бичигт нийтлэгдсэн улс төр, газар зүй, нийгэм эдийн засаг, соёл урлаг, шашин шүтлэг, түүх соёл, уламжлалт ахуй, ёс заншил гэх мэт олон төрлийн сэдвийн хүрээнд орчуулга хийнэ.
Уг хичээлийн зорилго нь оюутанд орчуулгын онол дээр тулгуурлан англи хэлнээс монгол хэл рүү орчуулах арга барил, дадлыг оюутанд олгох явдал юм. Түүнчлэн орчуулгын явцад тулгардаг бэрхшээлтэй асуудлуудыг шийдвэрлэх арга замыг хамтдаа боловсруулж шийдсэнээр оюутан цаашид орчуулгын суурь мэдлэгтээ тулгуурлан бие даан орчуулах чадварт суралцахаараа ач холбогдолтой.
Хичээлийн явцад оюутан англи хэлнээс монгол хэл рүү бичгийн орчуулга хийх арга барилд суралцана. Ингэхдээ өдөр тутмын сонин хэвлэл, сэтгүүл, ном сурах бичигт нийтлэгдсэн улс төр, газар зүй, нийгэм эдийн засаг, соёл урлаг, шашин шүтлэг, түүх соёл, уламжлалт ахуй, ёс заншил гэх мэт олон төрлийн сэдвийн хүрээнд орчуулга хийнэ.
Уг хичээлийн зорилго нь оюутанд орчуулгын онол дээр тулгуурлан англи хэлнээс монгол хэл рүү орчуулах арга барил, дадлыг оюутанд олгох явдал юм. Түүнчлэн орчуулгын явцад тулгардаг бэрхшээлтэй асуудлуудыг шийдвэрлэх арга замыг хамтдаа боловсруулж шийдсэнээр оюутан цаашид орчуулгын суурь мэдлэгтээ тулгуурлан бие даан орчуулах чадварт суралцахаараа ач холбогдолтой.
АНУ-ын боловсролын тогтолцооны үүсэл, хөгжил, түүнд нөлөөлсөн голлох хүчин зүйлүүд, төрийн оролцоо, боловсролын талаарх хууль тогтоомжууд, сурган хүмүүжүүлэх шинэчлэл хөдөлгөөн, боловсролын талаарх шинэ гарсан онол, маргаантай болон хурц асуудлыг хэрхэн шийдэж ирсэн туршлага, мөн боловсролын талаарх бодлого, сургуулийн аюулгүй байдал, суралцагчийн эрх, шашин зэрэг өнөө үед АНУ-ийн боловсролын тогтолцоонд тулгарч буй асуудлыг судлана. Америкийн боловсролын үүсэл, хөгжил, анхны сургуулууд, ном сурах бичиг. Америкийн боловсролын хөгжлийн 5 үе шат, түүний онцлог Америкийн түүхэн дэх гол нөлөө бүхий сурган хүмүүжүүлэгчид, тэдгээрийн онол сургаалиуд АНУ-ийн боловсролын салбарт явагдсан шинэчлэл, хөгжил, холбогдох байгуулагуудын үйл ажиллагаа боловсролын салбарт хэрхэн нөлөөлснийг судлана.
Хичээлээр сурган хүмүүжүүлэх онол, ухааныг удирдлага болгон колонын үеэс өнөө үеийг хүртэлх АНУ-ын боловсролын түүхийн үе шат, онцлог түүхэн үйл явдал, бодлого, тогтолцооны талаарх мэдлэг, мэдээллийг олгоно. АНУ-ын боловсролын тогтолцоог гүнзгийрүүлэн судалж, хөгжлийн үе шат, гол төлөөлөгч, шинэчлэл, шинэ онолтой танилцана.
Америкийн газар зүй, улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан, боловсролын тогтолцоо, америкчуудын аж төрөх ёс, зан заншил, эрхэмлэн дээдэлдэг зүйлс, шашин шүтлэг, хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүй, ажил, ястан үндэстний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах болно.
Хичээлээр АНУ-ын түүх, нийгэм, эдийн засаг, улс төр, хэвлэл мэдээлэл, соёл гэх мэт “Америк гэж ямар орон бэ?” гэсэн асуултанд хариулт болохуйц АНУ-ын нийгэм, улс төр, эдийн засаг, боловсрол, спорт, шашин, соёлын талаар ерөнхий мэдлэг олгоно. АНУ болон америкчуудын тухай үнэн зөв ойлголттой болно.