МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Мтэс, Эхит
Индекс: ECEN324
Багц цаг: 3

Товч агуулга

Мэдээллийн аюулгүй байдлын үндсэн ойлголтууд, нууцлал, бүрэн бүтэн байдал, хүртээмж г.м. аюулгүй байдлын түлхүүр шаардлагууд, OSI загварын X.800 аюулгүй байдлын архитектур, криптологийн хоёр салбар болох криптографийн алгоритмууд ба криптанализийн аргуудын талаарх ойлголтууд, криптографийн симметрик түлхүүрт классик алгоритмууд, DES, AES алгоритмууд болон ассиметрик түлхүүрт RSA, ElGamal, Elliptic Curve алгоритмууд, тэдгээрийн зохион байгуулалт, кодлох ба кодыг тайлах процесс, тэдгээрийн аюулгүй байдалтай холбоотой асуудлууд, мэдээллийн бүрэн бүтэн байдал ба баталгааг хангахад хэрэглэгддэг хэш функц, мэдээлэл бататгах код, тоон гарын үсэг ба тоон гарын үсгийн стандартын талаар, мөн TCP/IP-ийн аюулгүй байдлын протоколууд, хөнөөлтэй програм, халдлага дайралт, илрүүлэх үндсэн техникүүд.

Зорилго

Энэ хичээлээр мэдээллийн аюулгүй байдлын үндсэн гурван зорилго болох мэдээллийн нууцлал, бүрэн бүтэн байдал, хүртээмжтэй байдлын талаарх үндсэн ойлголтуудыг авахаас гадна тэдгээрийг хангах аюулгүй байдлын үйлчилгээ, түүний механизмуудын талаарх онолын болон практик асуудлуудыг судлах зорилготой.

Харьяалах тэнхим: МУИС, Мтэс, Эхит
Индекс: ECEN326
Багц цаг: 3

Товч агуулга

Энэхүү сургалтаар Юникс болон Линукс үйлдлийн системийн удирдлага тохиргоог сайжруулах, автоматжуулах, найдвартай ажиллагаа болон аюулгүй байдлыг хангахад суурь мэдлэг, ур чадвар олгоно. Мөн бүлэг бүрийн лаборторийн гүйцэтгэлээр дамжуулан Линукс үйлдлийн системийн үйл ажиллагаанд шинжилгээ хийх, асуудлыг тодорхойлох, шийдвэрлэх, аюулгүй байдлыг сайжруулах, хяналт удирдлага зэрэг сэдвүүдийг үзнэ.

Зорилго

Юникс болон Линукс үйлдлийн системийн ойлголттой болж, анхан шатны үйлдлийн систем удирдах ур чадварыг эзэмшүүлэх, түгээмэл командын ашиглалтын талаар системтэй мэдлэг олгох зорилготой болно.

Харьяалах тэнхим: МУИС, Мтэс, Эхит
Индекс: ECEN322
Багц цаг: 3

Товч агуулга

Компьютерийн сүлжээний төхөөрөмж хичээлийг үзсэнээр оюутан: Салаалагч төхөөрөмжийн ажиллагааны зарчим, үндсэн тохиргоо, чиглүүлэгч төхөөрөмжийн ажиллагааны зарчим, үндсэн тохиргоо, статик, динамик чиглүүлэлтийн протоколууд тэдгээрийн ажиллагааны зарчим, тохиргоо, чиглүүлэлтийн хүснэгтийн нууцлаг функцууд, хуурмаг дотоод сүлжээ үүсгэх, хуурмаг дотоод сүлжээний дамжуулалтын протоколын тохиргоо, хоёрдугаар түвшний асуудлаас сэргийлэхийн тулд spanning tree protocol ашиглаж сурах, хуурмаг сүлжээ хооронд чиглүүлэлт хийх аргачлалуудыг сурах мөн дунд буюу томоохон сүлжээний хувьд дизайн гаргах чадвартай болно. Мөн шинээр гарч ирж буй технологийн талаар болон тэдгээрийн тохиргоог хийх ур чадвар, мэдлэгтэй болно.

Зорилго

IP суурьт сүлжээний үндсэн төхөөрөмжүүд болох салаалагч (switch), чиглүүлэгч (router)-ийн ажиллагаатай дэлгэрэнгүй танилцаж жижиг дунд түвшний байгууллагын сүлжээний тохиргоог хийж сурах үндсэн зорилготой. Хичээлийн практик дадлагыг Cisco болон бусад үйлдвэрлэгчийн төхөөрөмж болон виртуал орчинд гүйцэтгэх бөгөөд ингэснээр ажлын орчноос үл хамааран сурсан тохиргоог хийх чадварт суралцах ач холбогдолтой.

Харьяалах тэнхим: МУИС, Мтэс, Эхит
Индекс: ECEN327
Багц цаг: 3

Товч агуулга

Энэхүү хичээлийг оюутан судалсанаар сүлжээний аюулгүй байдлын үндсэн зарчмуудыг ойлгож шатласан загвар бүхий дизайн гаргах чадвартай болох төдийгүй сүлжээний төхөөрөмжүүд болох router, switch-ийн аюулгүй байдлыг хангаж сурах, Linux систем болон router ашиглан authorization, authentication, accounting зэрэг систем, серверийг зохион байгуулах мөн стандарт, өргөтгөсөн, хугацааны тохируулгатай, рефлекст гэх мэт access control list тохируулж сурах, халдлага илрүүлэх болон эсэргүүцэх системийн тохиргоо сайжруулалт, ажиллагааны зарчим зэргийг судлахаас гадна сүлжээний урсгалд аюулгүй байдлын шинжилгээ хийж сурна. Мөн хувийн хуурмаг сүлжээ ашиглан нууцлалтай мэдээлэл дамжуулах чадварыг эзэмшинэ. Үүнээс гадна шинэ технологиуд аюулгүй байдлын шийдэлд хэрхэн нөлөөлж буй талаарх ойлголтыг авах болно.

Зорилго

Компьютерын сүлжээний аюулгүй байдлыг хангах галт хана, шифрлэлт зэрэг аюулгүй байдлын шийдлүүдийг мэддэг, бодит орчинд хэрэглэж чаддаг болох, сүлжээний олон түвшинт загварын аюулгүй байдлыг хангах, мэдээллийн аюулгүй байдлын үндсэн ойлголт болох CIA-ийн талаар мэдлэгтэй болоход энэхүү хичээлийн зорилго оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Мтэс, Эхит
Индекс: ECEN213
Багц цаг: 3

Товч агуулга

Энэхүү хичээлээр дараах агуулгуудыг үзнэ. Үүнд: Интернэт сүлжээний архитектур, аюулгүй байдал, клиент-сервер ажиллагааны зарчим, TCP/IP архитектур, түүний түвшингүүд болон тэдгээрт ажиллах протоколуудын тухай үзнэ. Аппликейшн түвшин: Клиент-сервер протоколын стандарт ба HTTP, FTP, E-Mail, DNS. Тээвэрлэлтийн түвшин: UDP, TCP. Сүлжээний түвшин: packet switching, IPv4 болон IPv6 хаяглалт болон ICMP, mobile IP, чиглүүлэтийн алгоритм, чиглүүлэлтийн протоколууд. Төхөөрөмжүүд ба VLAN: switch, router, VLAN. Утасгүй сүлжээний хувьд Wi-Fi, 4G, 5G, хиймэл дагуулын холбоо.

Зорилго

Компьютерын сүлжээний суурь ухагдахуун, архитектур зохион байгуулалт, Интернэт холболтын технологийн талаар ойлголттой болж, сүлжээний протоколуудтай танилцан, сүлжээний энгийн функцүүдийн тохиргоог хийх чадвартай болох зорилготой.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар