МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Англи нэр: Development of motion estimation methods for image sequences from single camera
Бүртгэлийн дугаар: P2019-3714
Санхүүжүүлэгч: Монгол Улсын Их Сургууль
Мөнгөн дүн: 27.1 сая ₮
Хугацаа: 2019.12.31 - 2021.11.30
Захиалагч: МУИС
Төлөв: Хэрэгжиж дууссан

Хураангуй

Энэхүү судалгааны төслийн хүрээнд бид энгийн нэг төхөөрөмжийн камерыг ашиглан хөдөлж буй объектын видео зургийн дарааллыг авч уг объектын хөдөлгөөнийг бодит хугацаанд тооцоолох арга, техникийг хөгжүүлэх юм. Орчин үед хэрэглэгчийн электрон хэрэгсэлүүдэд (ухаалаг гар утас, гурван хэмжээст орчны тоглоомууд, ханан дэлгэц, телевизор, автомашин) нэг камерын хэрэглээ эрчимтэйгээр өсөн нэмэгдэж байна. Нөгөө талаас хөдөлгөөн тооцооллын үр дүн болох 3Х(Гурван хэмжээст) шилжилт болон эргэлтийн параметрүүд нь 3Х хэрэглэгчийн интерфэйст аппликэйшнүүдийн оролт байдлаар ашиглагддаг. Орчин үед том ханан дэлгэцүүд нь олон нийтийн үйлчилгээний газруудад үйлчлүүлэгчдэд мэдээлэл түгээх зорилгоор өргөн хэрэглэгдэж байна. Эдгээр дэлгэцүүдийг компьютерийн уламжлалт гар, хулганыг ашиглан удирдах боломжгүй юм. Тиймээс хэрэглэгчийн гар болон гартаа барьсан ямар нэгэн объект эсвэл төхөөрөмжийн хөдөлгөөнийг тооцоолон, уг тооцоололын үр дүнг дэлгэцийг удирдах оролт болгон ашиглаж байна. Ухаалаг гар утас, таблет, зөөврийн компьютерүүдийн камерт суурилсан 3Х аппликэйшний хөгжүүлэлт олон салбарт ашиглагдаж байна. Жишээлбэл аугментэд реалити (AR) аппликэйшнүүд боловсрол танин мэдэхүй, аж үйлдвэр, аялал жуулчлалын салбарт өргөнөөр хэрэглэгдэж байна. Эдгээр аппликэйшнүүд нь тухайн объект болон камерын байршлыг тооцоолон, тооцоололын үр дүн болох хөдөлгөөний параметрүүдийг оролтоор ашигладаг. Ихэнхи 3Х хэрэглэгчийн интерфэйст аппликэйшнүүд нь нэмэлт соронзон мэдрэгч төхөөрөмжүүдийг (байршил тогтоогч систем буюу GPS, акселерометр, гироскоп) 3Х шилжилт болон эргэлтийн мэдээллийг тооцоолохын тулд ашигладаг. Эдгээр соронзон мэдрэгч төхөөрөмжүүдийг ашиглан хөдөлгөөн тооцоолох нь нэг камерыг ашиглан хөдөлгөөн тооцоолохтой харьцуулахад тусгай үнэтэй, нэмэлт тохируулга шаарддаг. Эдгээр соронзон мэдрэгч төхөөрөмжүүд нь зарим тохиолдолд орчны нөлөөллөөс (цаг агаарын байдал, өндөр барилгын нөлөөлөл) хамааран тооцоололын алдаатай байх зэрэг сул талуудтай юм.

Abstract

The three-dimensional (3D) spatial context is becoming an integral part of 3D user interfaces in everyday life, such as modeling applications, virtual and augmented reality, and gaming systems. The 3D user interfaces are all characterized by a user input that involves 3D position (x, y, z) or orientation (yaw, pitch, roll), and 3D tracking is a key technology to recovering the 3D position and orientation of an object relative to the camera or, equivalently, the 3D position and orientation of the camera relative to the object in physical 3D space. The aim of this study is to investigate the approaches to determining the 3D motion of a moving object in real-time image sequences taken by a monocular camera. First, we will determine a novel automatic technique to perform motion estimations with a single camera. The use of a single camera in consumer electronics has enormously increased,even though most 3D user interfaces require additional devices to sense 3D motion for their input. We try to use a web camera instead of other specialized devices, such as accelerometers, gyroscopes, and global positioning systems (GPS), to sense 3D motion, as the web camera is cheap and widely available. Furthermore, we believe a single camera is more suitable for real-time computation, because we can maintain one processing chain.

Түлхүүр үгс:
хөдөлгөөн-тооцоолол
нэг-камер
объектыг-даган-таних
Англи нэр: Practical use and implementation of augmented reality through multi-object pose estimation
Бүртгэлийн дугаар: P2017-2469
Санхүүжүүлэгч: National University of Mongolia
Мөнгөн дүн: 10.0 сая ₮
Хугацаа: 2018.01.01 - 2018.12.31
Захиалагч: National University of Mongolia
Төлөв: Хэрэгжиж дууссан

Хураангуй

Augmented reality (AR) гэдэг нь ухаалаг утас, таблет, компьютер зэрэг төхөөрөмжид бүртгэж авсан бодит орчинг компьютерийн програм хангамжийн тусламжтайгаар байгуулсан виртуал орчинтой хослуулан харуулах технологийг хэлдэг. AR аппликейшнийг хөгжүүлэх гол шийдэл нь тухайн видео зураг дахь элементийн байрлалыг тодорхойлох эсвэл үүнтэй эквивалент байдлаар камерын байрлалыг тодорхойлох юм. Энэ нь видео зураг дахь элементийн хөдөлгөөнийг даган тодорхойлох асуудал руу шилжих юм. Бидний санал болгож байгаа AR-ийн шинэ технологи боловсруулах төслийн хүрээнд дараах судалгаанууд хийгдэнэ. Үүнд: 1. Өгөгдсөн төхөөрөмжөөр авсан бодит орчны зургийг бодит хугацаанд боловсруулалт хийж, хүссэн объектуудын дүрсийг ялгаж авах. Ялгаж авсан объектуудын нарийвчилсан байрлалыг тогтоох математик тооцооллыг хийнэ. 2. Ялгаж авсан, байршлыг нь нарийвчлан тогтоосон бодит орчны объектуудаас хамааруулан урьдчилан бэлдсэн виртуал объектуудыг бодит хугацаанд өөрчлөх алгоритм боловсруулна.

Abstract

AR is a rendering technology that combines virtual objects and real objects in the scene acquired from smart phone, tablet and PC cameras. The key solution to develop AR application is to determine motion estimation of object, or equivalently, motion estimation of camera. In other words, this leads to an object tracking problem in image sequences. The following research will be carried out within the framework of our proposed AR technology project. These include: 1. Pre-process image sequences and detect the desired objects in real time. Determine accurate poses of detected objects using mathematical computation. 2. Develop an algorithm to position virtual objects on the real objects in image sequences based on estimated motion parameters. In addition, all algorithms will be developed in Visual Studio programming tools.

Түлхүүр үгс:
Augmented-reality
pose-estimation
multi-object-tracking




Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар