МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Аат
Индекс: ANTH206
Багц цаг: 3

Товч агуулга

Улс төрийн хамгийн бичил хэлбэр болох хоёр хүний захирах, захирагдах харьцаанаас эхлээд улс төрийн томоохон хэлбэрийн харилцаа болох ард түмэн төрийн харьцаа, хоёр улс үндэстний нийгмийн харилцааг антропологийн онолын үүднээс судална. Тус хичээл нь лекц, семинар гэсэн бүтэцтэй, 16 долоо хоног үргэлжлэн орно. Дээр дурдсан хамгийн бага ба хамгийн нүсэр хэлбэрийн хооронд орших улс төрийн харилцааны хэлбэрүүд, захирах захирагдах харилцааны төрөл зүйл, гол хүчин зүйлсийг танилцуулна. Багцалбал гол судлах үндсэн сэдвүүд нь улс төрийн тогтолцооны үүсэл хөгжил, төрөл зүйл, захирах, ноёрхлын хэлбэрүүд, төрийн тухай онолууд, хүч эрх мэдлийн нөлөө, бүрэн эрхийн мөн чанар түүний нийгэм дэх тусгал, хүчирхийлэл эдгээр болно.

Зорилго

Улс төрийн антропологийн суурь ойлголтууд болох хүч, эрх мэдэл, төр, тэдгээрийн харилцан хамаарал, уялдаа холбоо зэргийг орчин үеийн антропологийн онол, үзэл баримтлал, чиг хандлагын хүрээнд бакалаврын түвшинд мэргэшин судлах мэдлэг олгоно.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Аат
Индекс: ANTH306
Багц цаг: 3

Товч агуулга

Хөгжлийн антропологи нь антропологийн бусад салбар ухаанаас харьцангуй хожуу үед “гуравдагч орнууд” гэгдэж байсан улс орнууд болон жижиг үндэстэн угсаатнуудын хөгжил, орчин үежих үйл явцыг судлахтай уялдан гарсан шинэ салбар юм. Энэ хичээлээр хөгжил хэмээх ухагдахуун түүхийн явцад хэрхэн үүсэж, өөрчлөгдөж ирсэн, хөгжлийн тухай үндсэн онолууд болох орчин үежилт, хараат байдлын онол, пост-модерн онол, хөгжил хэмээх ухагдахуунтай уялдан хамаарах орчин үежилт, даяаршил, либерализм, тогтвортой хөгжил, байгал орчин, хүн ам, ядуурал, орон нутгийн оролцоо, оролцооны хөгжил, судалгаа, уугуул нутгийн иргэд, жендер, иргэний нийгэм зэрэг гол ойлголтууд, хөгжлийн төслүүд дэх антропологичдын оролцоо, шүүмж зэрэг сэдвүүдийг задлан шинжилнэ.

Зорилго

Энэхүү хичээлийг оюутнууд судлан үзсэнээр хөгжил хэмээх ухагдахуун түүхийн явцад хэрхэн үүсэж, өөрчлөгдөж ирсэн,хөгжлийн тухай үндсэн онолууд, хөгжлийн байгууллагууд, хөгжлийн төсөл, хөтөлбөрт антропологчидийн оролцоо, хөгжил хэмээх ухагдахуунтай уялдан хамаарах орчин үе, даяаршил, либерализм, тогтвортой хөгжил, байгал орчин, ядуурал, орон нутгийн оролцоо, оролцооны хөгжил, судалгаа, жендер, иргэний нийгэм зэрэг гол ойлголтуудын талаархи мэдлэгтэй болсоноор хөгжлийг олон өнцөгөөс шүүмжтэй харж чадах, монголд хэрэгжиж буй хөгжлийн төсөл хөтөлбөр нь өгөөжтэй, тогтвортой өөрчлөлт авчрахад антропологийн мэдлэг, арга зүй, чадварыг хэрхэн хэрэглэх тухай практик мэдлэг чадвар эзэмшинэ.Энэхүү хичээлийг оюутнууд судлан үзсэнээр хөгжил хэмээх ухагдахуун түүхийн явцад хэрхэн үүсэж, өөрчлөгдөж ирсэн,хөгжлийн тухай үндсэн онолууд, хөгжлийн байгууллагууд, хөгжлийн төсөл, хөтөлбөрт антропологчидийн оролцоо, хөгжил хэмээх ухагдахуунтай уялдан хамаарах орчин үе, даяаршил, либерализм, тогтвортой хөгжил, байгал орчин, ядуурал, орон нутгийн оролцоо, оролцооны хөгжил, судалгаа, жендер, иргэний нийгэм зэрэг гол ойлголтуудын талаархи мэдлэгтэй болсоноор хөгжлийг олон өнцөгөөс шүүмжтэй харж чадах, монголд хэрэгжиж буй хөгжлийн төсөл хөтөлбөр нь өгөөжтэй, тогтвортой өөрчлөлт авчрахад антропологийн мэдлэг, арга зүй, чадварыг хэрхэн хэрэглэх тухай практик мэдлэг чадвар эзэмшинэ.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар