МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Фт
Индекс: PHYS405
Багц цаг: 3

Товч агуулга

Хувьсал бол хаос үйлээр төөрөг төрх олох жам. Хаос үйлийг туулж төрөл төрх сүйрч салаалахын зүй. Энергиэ хадгалах болон гадагш өгөх дисспатив системийн хувьсал. Өөр өөр төрх бүхий хаос үйл найрах жамтай. Хаос үйл давтах зүйг илэрхийлэх математик буулгалт. Тооцоо дасгал хийж хувьслыг зураглан ойлгоно

Зорилго

Орчлонд тохиох аливаа хувьсал нь бүх талын нийт үйлдлээр өрнөх зуурдын эмх дэггүй төрх хувирлыг дамжин цэгцэрч төрөл олж, дэг эрэмбэ бүрэлддэг зүй тогтлын үндэстэй танилцуулна. Тийм тогтворгүй хувьсал математик хэлээр бол шугаман бус хамааралтай бөгөөд хувьслын язгуур зүй тогтлыг хүмүүнд атгуулаад байгааг харуулна.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Фт
Индекс: PHYS310
Багц цаг: 3

Товч агуулга

Энэ хичээлээр онолын физикийн үндсэн зарчимтай танилцана. Ньютоны механикийн товч үзсэний дараа бид Лагранж болон Гамильтоны зарчимтай танилцуулаж, төвт орон дахь хөдөлгөөн, гармоник хэлбэлзэл, сарнилын бодлого, хатуу биеийн хөдөлгөөн, инерциаль биш тооллын системийн хөдөлгөөн гэх мэт олон тооны хэрэглээг судална. Тензор анализид тулгуурлан физикийн хуулиудыг релятив инвариант хэлбэрээр томъёолох аргатай танилцана. Цахилгаан соронзон үйлчлэлийн үндсэн тэгшитгэлийг ковариант хэлбэрээр томъёолж, тэдгээрээс гарах зарим мөрдлөгүүдийг тодорхой жишээн дээр бодох аргатай танилцана.

Зорилго

Энэхүү хичээлээр ертөнцийг үзэх шинжлэх ухаанч төсөөллийг суралцагчдад бий болгох, Физикийн шинжлэх ухаанд суралцах хялбар бөгөөд үр дүнтэй, математикт суурилсан сурах аргыг суралцагчдад эзэмшүүлэх. Квант онол ба орны онол хичээлийг цаашид суралцах, ойлгох үндэс суурь бэлдэж өгнө. Цахилгаан соронзонгийн үзэгдэлийг илэрхийлэх ерөнхий зүй тогтолыг релятив механикийн үндсэн дээр Максвеллийн систем тэгшитгэлийн хүрээнд нэгтгэж авч үзнэ.

Харьяалах тэнхим: МУИС, Мтэс, Схмт
Индекс: MATH101
Багц цаг: 3

Товч агуулга

Олонлог, түүн дээр хийх үйлдлүүд, функц, тоон дараалал ба дарааллын хязгаар, функцийн хязгаар ба тасралтгүй чанар, функцийн уламжлал ба дифференциал,тэдгээрийн хэрэглээ, дифференциал тооллын үндсэн теоремууд, функцийн экстремум,функцийн асимптот, функцийг шинжилж графикийг байгуулах, эх функц, тодорхой биш интеграл ба түүний чанарууд, төрөл бүрийн тодорхой биш интегралыг бодох аргууд, тодорхой интегралын тодорхойлолт, тодорхой интегралыг бодох Ньютон-Лейбницийн томъёо, тодорхой интегралын хэрэглээ, тодорхой интегралыг ойролцоогоор бодох, тоон цуваа, математикийн бусад салбар дахь хэрэглээ

Зорилго

Энэхүү хичээл нь инженер, эдийн засаг болон хэрэглээний шинжлэх ухааны салбарт суралцаж амжилт гаргахад шаардагдах математикийн суурь мэдлэгийн үндсийг тавих, математик сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой. Хичээлээр ерөнхий боловсролын сургуульд товч, томъёогоор голдуу үздэг нэг хувьсагчийн функцийн дифференциал болон интеграл тооллын элемент, ойлголтуудыг илүү дэлгэрүүлж өргөтгөн, хоорондын уялдаа холбоог илүү тодруулж, онолын тодорхой түвшинд нарийвчилсан байдлаар, практикийн хэрэглээний олон жишээний хамтаар үзэх болно.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Фт
Индекс: PHYS801
Багц цаг: 3

Товч агуулга

Квант физик, классик физикийн зарчмын ялгаанууд, ЭПР парадокс, Далд параметрийн онол, Беллийн тэнцэтгэл бус, Калибровка онол. Релятив квант механикийн үндэс, Клейн-Гордоны ба Диракийн тэгшитгэл. Унитар тэгш хэм ба кварк SU(2), SU(3). Супер тэгш хэм, Квант хромодинамик, Квант физик ба космологи. Их тэсрэлт, хар матери, орчлонгийн ирээдүй. Квант физик ба философийн хөгжил, нийгмийн дэвшил. Квантын идеализм.

Зорилго

ХХ зуунд үүсч бий болсон шинэ /квантын / физикийн логик, түүний тайлалын үндсэн асуудлуудтай танилцуулна. Бодисын үлэмж гүнд явагдах үзэгдлүүдийг илэрхийлэх шинэ физик хуучин физик буюу сонгодог физикээс ямар ялгаатай болохыг, тэнд хэрэглэгдэх ойлголт хэрхэн хугарч шинэчлэгдэхийг тайлбарлана. Шинжлэх ухааны хөгжлийн зүй тогтлыг танилцуулах нь нэг зорилго болно. Ингэснээр ертөнцийг харах шинэ цонх нээгдэнэ. Квантын физикийн тусламжтайгаар атом цөм, молекулын физикт цоо шинэ үзэгдлүүдийг нээн илрүүлсэн төдийгүй орчлонт ертөнцийн үүсэл хөгжлийн талаар нилээд бодитой үнэлэлт дүгнэлт өгөх боломж нээгдэж байгааг олж мэднэ. Квантын физик үүссэн нь гүн ухааны сэтгэлгээнд ямар зүйлийг авч ирсэн болон нийгмийн хөгжил дэвшилд ямар үүрэг гүйцэтгэснийг тоймлох болно. Энэ хичээлийг үзсэнээр суралцагчдын ертөнцийг үзэх үзэлд дэвшил гарч судалгааны шинэ арга барилд суралцах юм





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар