МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Мтэс, Эхит
Индекс: ECEN208
Багц цаг: 3

Товч агуулга

Тоон холбооны системийн бүтэц, энтропи, харилцан мэдээлэл, мэдээллийн эхийн кодлол, холбооны систем ба дохионы онол, AWGN суваг, оптимал хүлээн авагч ба түүний алдааны магадлал, сувгийн багтаамж, Шанноны шугиант сувгийн кодлолын теорем, төгсгөлөг талбар дээрх блок код, конволюцэн код, Витерби алгоритм, олон замын тархалтат суваг, эквлайзерууд (шугаман, decision-feedback), сувгийн үнэлгээ, OFDM модуляци, замхралт сувгийн загварчлал ба түүний адаптив үнэлгээ.

Зорилго

Энэхүү хичээлээр инженерийн математикийн (шугаман алгебр, магадлал г.м.) мэдлэгээ ашиглан тоон мэдээлэл дамжуулах онолын үндсийг судалж, орчин үеийн холбооны системийг анализ, дизайн хийх, алгоритм зохиох чадварыг оюутнуудад олгоно. Лабораторийн ажлаар өөрсдийн ойлгосон болон зохиосон алгоримтмууд, тоон холбооны системээ Матлаб орчинд анализ хийж, хардвар (FPGA, USRP) болон софтвар (C++) хэрэгжүүлэлт хийх дадлага олж авна.

Харьяалах тэнхим: МУИС, Мтэс, Эхит
Индекс: ECEN332
Багц цаг: 3

Товч агуулга

Астерискийн диалплан, Интерактив диалплан, Дуут шуудан, Өгөгдлийн сангийн холболт ба тохиргоо, Телефоны сүлжээ, Үүрэн сүлжээний үндэс, Телехолбооны сүлжээ, Телефон утасны дугаарлалт, Дамжууллын төхөөрөмжүүд, Дохиоллын үндэс, Дохиоллын системүүдийн стандартууд, Хэрэглэгчийн дохиолол, Эксченж дэх дохиоллын төхөөрөмжүүд, DTMF дохиоллын хэрэглээ, Channel-Associated Interexchange Signaling, Common-Channel Signaling, Дохиоллын сүлжээ, дохиоллын шугам, нэгж, Access Network Signaling, Signaling System No.7, SS7-ийн бүтэц, Транкыг таних, SS7 Message Transfer Part, Алдаа илрүүлэх, засах, Дохиоллын шугамын менежмент, Telephone User Part, DSSN1, ISDN User part, SCCP, Signaling in Cellular Mobile Telecommunications.

Зорилго

Энэ хичээл нь телехолбооны инженер чиглэлээр суралцаж буй сурагчдад телехолбооны сүлжээний загвар гаргах, зохион байгуулах, аюулгүй байдлыг хангах, эвдрэл гэмтлийг тодорхойлох, засварлах мэдлэг болон чадвар олгох зорилготой. Телехолбооны дохиолол нь телехолбооны системийн үндсэн суурь нь бөгөөд энэхүү хичээл нь телехолбооны салбарт ажиллах чадвартай боловсон хүчин бэлтгэх ач холбогдолтой. Түүнчлэн телехолбооны төдийгүй бусад сүлжээний дохиоллын ерөнхий хандлага, ажиллага, үүргийг ойлгох ач холбогдолтой.

Харьяалах тэнхим: МУИС, Мтэс, Эхит
Индекс: ECEN471
Багц цаг: 3

Товч агуулга

Видео кодлолын үндэс, видео форматууд, видео дохионуудын фурье анализ, видео самплинг, дискрет Вэйвлет хувиргалт, Вэйвлет цуваа, predictive кодлол, дифференциал пуль код модулятор, adaptive пульс код модулятор, JPEG, JPEG2000 стандарт, Вэйвлет домэйн дээрх шахалт, DWT энкодрын дизайн, видео шахалтын үндэс, MPEG-1 кодлолын үндэс, энкодер болон декодерын загвар, MPEG-2, видео дамжуулалт, MPEG-4 стандарт, дүрсийн сегментчлэл, H.263, H.264 стандарт, түүний хэрэглээ, аудио кодлолын үндэс, speech production model буюу яриа үүсгэх процесс, яриа кодлол.

Зорилго

Мультимедиагийн бүрэлдэхүүн хэсгүүд болох яриа, дуу, зураг, видео форматууд, стандартуудын талаарх мэдлэг олгох зорилготой. Мультимедиа шахалт болон холбооны алгоритмуудын ололтууд өндөр чанартай мультимедиаг төрөл бүрийн сүлжээгээр дамжих боломжийг олгож байна. Энэ хичээлээр мультимедиа холбоо, кодлол, боловсруулалтын орчин үеийн ололт амжилтуудыг танилцуулж, мультимедиа өгөгдлийг хэрхэн тохиромжтой байдлаар дүрсэлж, олон төрлийн сүлжээгээр дамжуулах талаар үзэж судална. Кодлолын хувьд, орчин үеийн өргөн хэрэглэгдэж байгаа олон төрлийн шахалтуудыг судална. Энэ хичээлээр мультимедиа кодлолуудыг нарийвчилж судлахаас илүүгээр кодлолын гол зарчмууд тэдгээр нь шахалтыг хэрхэн сайжруулж байгаа талаар тайлбарлана.

Харьяалах тэнхим: МУИС, Мтэс, Эхит
Индекс: ECEN201
Багц цаг: 3

Товч агуулга

Дохио. Дохионы ангилал. Дохионы энерги ба чадал. Үл хамаарах хувьсагчийн хувиргалт. Үндсэн дохионууд. Тасралтгүй-хугацаат ба тасралттай-хугацаат систем. Системийн үндсэн шинж чанарууд. Шугаман хугацаа-инвариант (ШХИ) систем. ШХИ Системийн импульсийн тодорхойлогч. Конволюц нийлбэр ба интеграл. ШХИ системийн шинж чанарууд. ШХИ системийн ялгаврын ба дифференциал тэгшитгэл. Тасралтгүй-хугацаат Фурье цуваа. Тасралттай-хугацаат Фурье цуваа. Тасралтгүй-хугацаат Фурье хувиргалт. Тасралтгүй-хугацаат Фурье хувиргалтын шинж чанарууд. Тасралттай-хугацаат Фурье хувиргалт. ШХИ системийн давтамжийн тодорхойлогч. Идеал ба бодит шүүлтүүр. Нэг ба хоёрдугаар эрэмбийн систем. Түүвэрлэлт. Лаплас хувиргалт. z-Хувиргалт.

Зорилго

Энэ хичээл нь дохио ба системийн анализын үндсийг тасралтгүй ба тасралттай-хугацаат дохиог дүрслэх (онцгой функцүүд, комплекс экпоненциаль, Фурье хувиргалт, Лаплас хувиргалт, z хувиргалтын) болон шугаман хугацаа-инвариант системийг илэрхийлэх (дифференциал ба ялгаврын тэгшитгэл, блок диаграмм, системийн функц, конволюц, импульсийн ба шилжилтийн тодорхойлолт, давтамжийн тодорхойлолтуудын) аргуудад тулгуурлан үзэж судална. Эдгээрийн хэрэглээ нь дохио боловсруулалт, автомат удирдлага, холбоо, электроник зэрэг инженерчлэлийн салбаруудад өргөн тохиолддог.

Харьяалах тэнхим: МУИС, Мтэс, Эхит
Индекс: ECEN435
Багц цаг: 3

Товч агуулга

Програман радио, SDR системийн архитектур, Хугацаа болон Давтамжийн домэйн дээрх дохионууд, Фурье хувиргалт, Түүвэрлэлтийн теорем, Пульсээр хэлбэржүүлэлт, Шүүлтүүрүүд, Зэт хувиргалт, Аналог болон тоон холбооны системүүд, Бит алдах магадлал, Грам-Шмитийн процедур, Оптимал хүлээн авагч, Matched шүүлтүүр, Коррелятор, USRP платформууд, ML декодер, Фрем синхронизаци, Олон зөөгчтэй модуляц, Дисперслэгддэг суваг, Олон-оролт олон-гаралттай систем, Чадлын спектр нягт, Спектрийн илрүүлэгч болон ангилагч, USRP хэрэгжүүлэлт, Когнитив радио, Ухаалаг болон адаптив утасгүй холбооны систем, Тээврийн хэрэгслүүд хоорондын холбооны систем

Зорилго

Энэхүү хичээлээр аналог болон тоон холбооны системүүдийг программын замаар SDR платформ дээр бодитоор хэрэгжүүлж, хэмжилт хийхэд суралцана. Мөн утасгүй болон хөдөлгөөнт холбоо зэрэг хичээлүүдийн онолын мэдлэгийг зарим тохиолдолд шаардана.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар