Бидний тухай
Багш ажилтан
Энэ хичээлээр аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд учирч болзошгүй эрсдэлийг тодорхойлох, ангилах, үнэлэх, урьдчилан сэргийлэх аргыг судлана. Мөн эрсдэлийн үнэлгээний түгээмэл загвар болон хөгжилтэй орны нөхцөлд зохиосон санхүүгийн эрсдэлийн үнэлгээний загварыг өөрийн орны нөхцөлд турших, загвар зохиох аргачлалыг судлана. Санхүүгийн эрсдэлийн үнэлгээний VAR, САРМ загвар, багц сонголтын онол, Rickmetrics зарим аргын онолын үндсийг судлаж өөрийн орны бодит тоон өгөгдөл ашиглан симплексарга, матрицаар тооцох аргачлалыг судлана. Түүнчлэн, эрсдэлийн удирдлагын бодлого, загвар, удирдлагын бүтэц, зохион байгуулалт, онол, арга зүйн үндсийг судлана. Байгууллагын болон үйлдвэрийн газрын эрсдэлийн ангилал, санхүүгийн байгууллагын эрсдэлийн ангилал, эрсдэлийн муж, болзошгүй алдагдал, эрсдэлийн загвар зохиох аргыг авч үзнэ.
Эрсдэлийн удирдлага хичээлийн зорилго нь эрсдэлийн удирдлагын онол арга зүйг судлах, аж ахуйн нэгжийн болзошгүй эрсдэлийг ангилах, үнэлэх, удирдах аргыг эзэмших, аж ахуйн нэгжийн тайлан тэнцэлд үндэслэн эрсдэлийн шинжилгээ хийх, эрсдэлээс сэргийлэх арга хэмжээ авах, эрсдэлийн загвар зохиох арга зүйг эзэмшихэд оршино.
Тухайн хичээлээр Даатгалын эрх зүйн, үүсэл хөгжил; даатгалын гэрээний эрх зүйн үндэс; гэрээний онцлог ялгаа; даатгагдах ашиг сонирхол; даатгуулагчийг тодорхойлох; даатгагчийн үйл ажиллагааны хэм хэмжээ; даатгалын хяналт зохицуулалт гэсэн үндсэн агуулгын хүрээнд судална.
Санхүү, банк болон даатгалын чиглэлээр мэргэжил эзэмшиж байгаа оюутнуудад даатгалын эрх зүйн суурь мэдлэг олгох Даатгалын эрх зүйн актууд, журамтай танилцах Даатгуулагч болон даатгагчийн үүрэг хариуцлагыг судлах Даатгалын гэрээ болон нэхэмжллийн талаар судлах Даатгалын зах зээлийн болоод гэрээний хяналтын талаар судлах Даатгалын эрх зүйн асуудлыг олон улс болоод Монгол орны түвшинд судлах
Даатгалын агуулга, зорилго, үүсэл хөгжил, үндсэн элементүүд, даатгалын зах зээл, түүний бүтэц, оролцогч субъектууд, арилжааны даатгалын тогтолцоо, үйл ажиллагааны зарчмууд, амьдралын ба амьдралын бус даатгалын агуулга, зорилго,гэрээний хэлбэрүүд, даатгалын хураамж болон нөхөн төлбөр тооцох аргууд, давхар даатгалын үйл ажиллагааны онцлог, гэрээний хэлбэрүүд, гэрээ байгуулах аргууд, нийгмийн даатгалын тогтолцоо, нийгмийн даатгалын сангуудын бүрдэлт, хуваарилалтын асуудлуудыг судална.
Санхүү, банкны мэргэжил эзэмшиж байгаа оюутнуудад даатгалын суурь мэдлэг олгох Арилжааны болон нийгмийн даатгалын үйл ажиллагаа, тэдгээрийн удирдлага, зохион байгуулалттай танилцах Даатгалын зах зээлийн асуудлыг олон улсын болон өөрийн орны түвшинд судлах
Энэ хичээлийн эхний хэсэгт даатгалын актуар тооцоонд өргөн хэрэглэдэг энгийн, нийлмэл, тасралтгүй хүүний тооцооны аргачлал болон жигд мөнгөн урсгал, жигд бус мөнгөн урсгалын тооцооны онцлог, санхүүгийн хэрэглээ, хүүний тооцооны бусад үзүүлэлтийг тодорхойлох математик аргачлалыг судлана. Түүнчлэн даатгалын үйл ажиллагаанд үүсч болзошгүй эрсдэлийн мөн чанар, тодорхойлолт, ангилал, ялгаатай тал, тооцооны аргачлалыг авч үзнэ. Манай орны тэтгэвэрийн даатгалыг боловсронгуй болгох талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүн, хуучин даатгалын тогтолцоонд актуар тооцоо хэрэглээгүйн улмаас үүсч болзошгүй эрсдэл, сул талыг авч үзнэ. Манай орны даатгалын үйл ажиллагааны гол хэсэг тэтгэвэрийн даатгал, амьдралын даатгал, эрүүл мэндийн даатгалын үйлчилгээнд актуар тооцоо хэрэглэх боломж болон тооцооны аргачлалын төсөөтэй болон ялгаатай талыг судлана.
Энэ хичээлээр санхүүгийн хүүний тооцооны аргачлалын математик үндэслэл, даатгалын актуар тооцооны ерөнхий ойлголт, даатгалын үйл ажиллагаанд актуар тооцоог хэрэглэх аргачлалыг судлана. Амьдралын даатгалын тооцоонд өргөн хэрэглэдэг насжилтийн хүснэгтийн математик тооцооны аргачлал, даатгалын төлбөр, хураамжийг магадлалын тооцооны үндсэнд тодорхойлох, даатгалын загвар зохиох аргачлал эзэмших, хөгжилтэй орны актуар тооцооны аргачлалыг өөрийн орны даатгалын үйл ажиллагаанд хэрэглэх онол, арга зүйг эзэмшихэд оршино.
Бизнесийн үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжийн санхүүгийн үйл ажиллагаанд учирч болзошгүй эрсдэлийг тодорхойлох, ангилах, үнэлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, эрсдэлийн загвар зохиох, санхүүгийн бусад загварыг судлах, эрсдэлийн үнэлгээний загвар зохиох арга аргачлалд суралцах. Эрсдэлийн удирдлагын хичээлийг эрсдэлийн ангилал, үнэлгээ, эрсдэлийг удирдах гэсэн гурван бүлэгт хуваан судална. Байгууллагын болон санхүүгийн эрсдэлийн ангилал, үйлдвэрийн газар болон санхүүгийн байгууллагын эрсдэлийн ангилал, эрсдэлийн муж, болзошгүй алдагдал, эрсдэлийн үнэлгээ хийх математик загварчлал, эрсдэлийн үнэлгээний бусад аргыг судлана. Эрсдэлийг абсолют, хэсэгчилсэн тодорхой, бүрэн тодорхой бус гэж ангилан тус бүрд нь эрсдэлийг үнэлэх аргачлал, санхүүгийн эрсдэлийг удирдах аргыг судлана.
Эрсдэлийн удирдлага хичээлийн зорилго нь эрсдэлийн удирдлагын онол арга зүйг судлах, аж ахуйн нэгжийн болзошгүй эрсдэлийг ангилах, үнэлэх, удирдах аргыг эзэмших, аж ахуйн нэгжийн тайлан тэнцэлд үндэслэн эрсдэлийн шинжилгээ хийх, эрсдэлээс сэргийлэх арга хэмжээ авах, эрсдэлийн загвар зохиох арга, зүйг эзэмшихэд оршино. Академик конпетенц: • Эрсдэлийн үнэлгээг өгөгдлөөс хамааруулан үнэлдэх, хэсэгчилсэн тодорхой, бүрэн тодорхой бус тохиолдолд үнэлэх магадлал, статистик, экспертийн аргыг эзэмшүүлэх. • Аж ахуйн нэгжийн санхүүгийн үйл ажиллагаанд учирч болзошгүй эрсдэлийг тодорхойлох, ангилах, үнэлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийн удирдлагын бодлого, загвар, бүтэц, зохион байгуулалт, удирдлагын онол, арга зүйн үндсийг эзэмшүүлэх. • Өргөн хэрэглээний программ ашиглан эрсдэлийн энгийн болон нарийвчилсан үнэлгээ хийх арга, VAR, багц сонголт, CAPM зэрэг арга, эрсдэлийн муж тогтоох, болзошгүй алдагдал, эрсдэлийн загвар зохиох чадвар эзэмших. Судалгааны компетенц: • Эрсдэлийн үнэлгээний энгийн болон нарийвчилсан арга, эрсдэлийн мужийг тогтоох, болзошгүй алдагдал, эрсдэлийн математик загвар зохиох чадвар. • Санхүүгийн үйл ажиллагаанд учирч болзошгүй эрсдэлийг тодорхойлох, ангилах, үнэлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга, эрсдэлийн удирдлагын бодлого, загвар, удирдлагын технологи, удирдлагын бүтэц, зохион байгуулалт, удирдлагын онол, арга зүйг эзэмших. Ерөнхий компетенц: • Санхүүгийн эрсдэлийг тодорхойлохдоо мэргэжлийн болон онолын мэдлэгт тулгуурлан үнэн зөв шийдвэр гаргах чадвартай байх • Өөрийн орны болон гадаадын их дээд сургуулийн түвшинд судалдаг онол арга зүйг бие даан судлах чадвартай байх • Өөрийн эзэмшсэн мэдлэг ур чадварыг бусад хүнд үнэн зөвөөр онол арга зүйн үндэслэлтэй тайлбарлах чадварыг эзэмшсэн байх