Бидний тухай
Багш ажилтан
Хүний хөгжил дэх сэтгэцийн болон физиологийн бүрэлдэхүүний харьцааны асуудал, тэдгээрийг тайлбарлах оно үзэл баримтлал, хандлага. Р.Декартын дуалист үзэл баримтлал, психофизиологийн параллелизмийн онол, тархи сэтгэцийн хамаарлын асуудлыг шийдвэрлэхэд рефлексийн онолын гүйцэтгэх үүрэг. Хүний зан үйлийн идэвхтэй хариу үйлдлийн харьцааны асуудал. Тархи-сэтгэцийн асуудлыг шийдвэрлэхэд тогтолцооны онолыг ашиглах нь. Сэтгэц нь тархины эмерджент шинж. Эмерджент шалтгаант төлөв. Сэтгэц-физиологийн асуудлыг шийдвэрлэх мэдээллийн хандлага. Системт сэтгэц-физиологи. Сэтгэц-физиологийн бичилт. Нейрон болон булчин нь сэтгэц-физиологийн бичилтийн объект болох нь. Сэтгэц-физиологийн бичилт хийх төхөөрөмжийн төрөл зүйл. Сэтгэц-физиологийн лабораторын аюулгүй ажиллагаа, ёсзүйн асуудал. Тархины ЭЭГ бичлэг болон имидж. Электромиографи. Папиллографи. Электроокулографи. Амьсгалын тогтолцоо. Электрогастрофи. Зүрх судасны тогтолцоо. Арьс болон Электродермал идэвхжилт. Цочроол.
Хүний сэтгэц, практик үйл ажиллагааг тайлбарладаг рефлексийн онолын давуу болон сул тал, функциональ үйл ажиллагаа болон сэтгэцийн үндсэн үйл, үйл хөдөлгөөний зохион байгуулалтын сэтгэц-физиологи, сэтгэц-физиологийн үндсэн аргуудыг ашиглан сэтгэц-физиологийн асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай онолын болон арга зүйн мэдлэг, чадвар эзэмшүүлнэ.
Сэтгэл зүйн зөвлөгөөний судлагдахуун нь сэтгэл зүйн зөвлөгөөний үндэс, сэтгэл зүйн зөвлөгөөний онол арга зүй, сэтгэл зүйн зөвлөгөөн дэхь орчин цагийн асуудлууд, сэтгэл зүйн гэмтэл траума ба хямрал, сэтгэл зүйн зөвлөгөөний үндсэн техник, сэтгэл зүйн зөвлөгөөний ёс зүй ба зөвлөхийн үүрэг, үйлчлүүлэгч төвт сэтгэл зүйн зөвлөгөө, экзистенциал сэтгэл зүйн зөвлөгөө, зан үйлийн сэтгэл зүйн зөвлөгөө, танин мэдэхүйн сэтгэл зүйн зөвлөгөө, психоаналитик сэтгэл зүйн зөвлөгөө, танин мэдэхүйн бүлгийн сэтгэл зүйн зөвлөгөө, гэр бүлийн сэтгэл зүйн зөвлөгөө, бага болон өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн зөвлөгөө, донтолтын сэтгэл зүйн зөвлөгөө зэргийг авч үзнэ.
Сэтгэл зүйн хувьд асуудалтай тулгарсан хувь хүн, хүүхэд, гэр бүлийн хүмүүст эерэгээр нөлөөлөх, асуудлаа шийдвэрлэхэд туслах, зөв шийдвэр гаргахад чиглүүлэх, амьдралын зөв дадал зуршилтай болоход сэтгэл зүйн зөвлөгөөний арга техник, зарчмуудыг оновчтой хэрэглэх ур чадварт суралцах нь хичээлийн гол зорилго юм. Мөн сэтгэл зүйн зөвлөгөөний арга техникийг танин мэдсэнээр онолын мэдлэгээ хэрхэн ашиглах талаар олон талын мэдлэгийг өөртөө бий болгоно. Хичээл нь дараах асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэнэ. Үүнд: 1. Хувь хүний болон гэр бүлийн асуудлаа хэрхэн шийдвэрлэх, зөв оновчтой арга замыг олоход хэрхэн туслах вэ? 2. Хувь хүний асуудалд сэтгэл зүйн зөвлөгөө хэрхэн нөлөөлөх вэ? 3. Хувь хүний асуудлыг зан үйлийн аргаар хэрхэн өөрчлөх вэ? 4. Сэтгэл зүйн зөвлөгөөнд хэрхэн сэтгэл судлалын судалгааны арга, оношилгоо, туршилтыг хэрэглэх вэ? 5. Сэтгэцийн эмгэг болон сэтгэл зүйн төрөл бүрийн өвчнүүдийг хэрхэн оношлох вэ? 6. Психоаналитик, гештальт, хүмүүнлэг сэтгэл судлалын аргуудаар хэрхэн хэрхэн сэтгэл зүйн зөвлөгөөг явуулах вэ?
Жэндэр нь биологийн хүйс болох эрэгтэй ба эмэгтэй хүйстэй холбоотой иж бүрдэл шинжүүдээр тодорхойлогддог ойлголт юм. Эдгээр шинжүүдийг эрэгтэй, эмэгтэй эсвэл бусад хүйсийн шинж гэж нэрлэдэг. Хүйсийн төлөвшил нь шинжлэх ухааны олон салбарууд түүний дотор сэтгэл судлалын хүрээнд маргаантэй асуудлын нэг байдаг. Жендэрийн сэтгэл судлалын шинжлэх ухаанд жендэрийн ялгааг байгалийн, нийгмийн зэрэг шалтгаантай холбоотойгоор эрэгтэй, эмэгтэйчүүдийн болон бусад хүйсийн онцлог шинжүүд болон ялгаа нийгэмшил, өөрийгөө хүйсийн хувьд тодорхойлох зэрэг талаас судалдаг
Сэтгэл судлалын орчин үеийн нэг салбар болох жендэрийн сэтгэл судлалын үүсэл, хөгжил, зорилт, судалгааны аргуудын талаар мэдлэгтэй болохын зэрэгцээгээр жендэрийн ялгааг хүн судлах үйл явц болон сэтгэл зүйн зөвлөгөө, сэтгэц засал, хүнтэй ажиллахад харгалзах дадал чадвартай болоход оршино.
Ерөнхий сэтгэл судлал 201 нь сэтгэл судлалын шинжлэх ухааны удиртгал асуудлууд болон хүний зан үйлийг судлах судалгааны аргуудын талаар мэдлэг эзэмшихэд чиглэгдэнэ. Хүний зан үйлийн илрэлүүд болох сурах, сэрэл ба хүртэхүй, анхаарал, ой тогтоолт, сэтгэхүй, хэл яриа, сэтгэлийн хөдөлгөөн, стресс, сэтгэлийн тэнхээ ба хандлага, сэтгэцэд нөлөөт бодис, хүний хөгжил, бие хүний хөгжил ба хүмүүсийн сэтгэл зүйн бодгал хувийн ялгааг зэрэг асуудлуудыг судална.
Суралцагчид сэтгэл судлалын шинжлэх ухааны судлагдахуун, судлах асуудлыг дэлгэрүүлэн, танин мэдэхүйн процессыг судалсан судалгааны үр дүн, тэдгээрийн өдөр тутмын хэрэглээг судалснаар сэтгэл судлалын мэдлэгээ улам гүнзгийрүүлэхэд хичээлийн зорилго, ач холбогдол оршино.