Бидний тухай
Багш ажилтан
Энэхүү хичээлийг судалсанаар суралцагч төрөл бүрийн богино харилцан яриа, урт харилцан яриа, лекцийн нэг хэсгийг сонсож, сонсоод ойлгох чадваруудыг сурч эзэмшинэ. Хичээлийн агуулга нь суралцагчийг хэлний чадвараас гадна насан туршид суралцахуйд хөтлөх, хариуцлагатай иргэн байхуйд суралцахад чиглэнэ.
Уг хичээлийн зорилго нь оюутны англиар сонсох чадварыг сайжруулан дунд шатанд хүргэхэд оршино. Ингэснээр оюутан англиар сэдвийн хувьд огт шинэ биш, бүтцийн хувьд ойлгомжтой бөгөөд тодорхой, өөрийн сонирхол болон мэргэжлийн чиглэлд нийцсэн лекц, яриа зэргийг ойлгох, харилцан яриа, энгийн үг хэллэгтэй лекцийг сонсох явцад зохих хэмжээний тэмдэглэл хөтлөх, харилцан яриа, лекц сонсоод хэлэх гэсэн далд санааг зохих төвшинд олох, ойлгох, дүгнэх, шинэ мэдээлэлийг хураангуйлан нэгтгэх, харьцуулах, цуглуулах, бусадтай хуваалцах чадварт суралцах ач холбогдолтой.
Хэлмэрчлэхүй 2 хичээлээр суралцагч хэлмэрчлэхүйн суурь мэдлэг, практик чадвар эзэмшинэ. Оюутны сонсож ойлгох, задлан шинжлэх, тэмдэглэл хөтлөх, ой тогтоох, анхаарлаа төвлөрүүлэх, тогтоосноо өвөр хэл рүү эргээд хөрвүүлэх зэрэг хэлний болон холбогдол бүхий салбар шинжлэх ухааны идэвхтэй, идэвхгүй дадал, чадвараа хөгжүүлнэ. Энэхүү хичээлийг үзсэнээр суралцагсад нэг талаасаа, уулзалт, гэрээ хэлцэл, үг, тайлан, танилцуулга, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга г.м.-ийн онцлог, бэрхшээл, тэдгээрийг давж гарах арга, нөгөө талаас нь, хурал, чуулга, бага хурал, лекц, сургалт семинар, газар дээр нь салбарын байдал, тулгамдсан асуудал, ахуй амьдрал г.м.- тэй танилцах цуваа хэлмэрчлэхүйн тодорхой дадал чадвартай болно.
Хэлмэрчлэхүй, түүний ангилал, аргын талаарх үндсэн ойлголтыг өгч, сонсож ойлгох, тогтоох, утгыг задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх, өөр хэл рүү буулгах арга барил, дадал эзэмшүүлнэ. Мэргэжлийн хэлмэрчлэхүйн талаар үндсэн суурь ойлголт олгоно. Хэлмэрчлэх дадлыг англи- монгол, монгол-англи хэл рүү хийнэ.