Бидний тухай
Багш ажилтан
Энэ хичээлээр аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд учирч болзошгүй эрсдэлийг тодорхойлох, ангилах, үнэлэх, урьдчилан сэргийлэх аргыг судлана. Мөн эрсдэлийн үнэлгээний түгээмэл загвар болон хөгжилтэй орны нөхцөлд зохиосон санхүүгийн эрсдэлийн үнэлгээний загварыг өөрийн орны нөхцөлд турших, загвар зохиох аргачлалыг судлана. Санхүүгийн эрсдэлийн үнэлгээний VAR, САРМ загвар, багц сонголтын онол, Rickmetrics зарим аргын онолын үндсийг судлаж өөрийн орны бодит тоон өгөгдөл ашиглан симплексарга, матрицаар тооцох аргачлалыг судлана. Түүнчлэн, эрсдэлийн удирдлагын бодлого, загвар, удирдлагын бүтэц, зохион байгуулалт, онол, арга зүйн үндсийг судлана. Байгууллагын болон үйлдвэрийн газрын эрсдэлийн ангилал, санхүүгийн байгууллагын эрсдэлийн ангилал, эрсдэлийн муж, болзошгүй алдагдал, эрсдэлийн загвар зохиох аргыг авч үзнэ.
Эрсдэлийн удирдлага хичээлийн зорилго нь эрсдэлийн удирдлагын онол арга зүйг судлах, аж ахуйн нэгжийн болзошгүй эрсдэлийг ангилах, үнэлэх, удирдах аргыг эзэмших, аж ахуйн нэгжийн тайлан тэнцэлд үндэслэн эрсдэлийн шинжилгээ хийх, эрсдэлээс сэргийлэх арга хэмжээ авах, эрсдэлийн загвар зохиох арга зүйг эзэмшихэд оршино.
Санхүүгийн эконометрик гэж юу вэ? Сонгодог шугаман регрессийн загвар (СШРЗ)- ынтойм, санхүүгийн онолуудын хүрээнд; СШРЗ-ын өргөтгөл: Олон хэмжээст регрессийн загвар; СШРЗ-ын нөхцлүүд ба шинжүүр шалгуурууд; Нэг хувьсагчит хугацаан цуваан загварууд бол урьдчилан таамаглал; Олон хувьсагчит загварууд; Санхүүд урт хугацааны, тэнцвэрт хамаарлыг загварчлах нь
Уг хичээлээр Санхүүгийн Эконометрикийн суурь ойлголтууд болон үндсэн зарчмуудтай оюутнуудыг танилцуулна. Оюутнууд ахисан түвшний эконометрикийн техникүүдээс суралцаж тэдгээрийн санхүү дэх эмпирик хэрэглээтэй танилцана.
Энэхүү хичээлээр санхүүгийн дериватив, тухайлбал опцион, фьючерс, своп хэлцлүүдийн талаар судална. Хичээлийн явцад үндсэн гурван асуултыг хөндөнө: Эдгээр деривативын хэрэгслүүд нь хэрхэн ажилладаг вэ? Эдгээрийг эрсдэлээс хамгаалах зорилгоор эсвэл арилжааны стратегийн нэг хэсэг болгон хэрхэн ашиглах вэ? Эдгээрийн үнэлгээ ямар байх вэ? Хичээлийн сэдвүүд нь тоон шинжилгээний арга техникийг ашиглах учраас оюутнууд математик статистикийн чиглэлээр сайн мэдлэгтэй байвал хэрэгтэй.
Энэхүү хичээлийн гол зорилго нь оюутнуудад фьючерс, опцион, своп болон бусад деривативын талаарх ерөнхий ойлголт болон тэдгээртэй хамаралтай тооцон бодох аргуудын талаар мэдлэгийг олгох явдал юм. Сүүлийн 50 жилийн хугацаанд деривативын зах зээл нь асар их хэмжээгээр өссөн бөгөөд одоо тэдгээрийг томоохон корпораци болон багцын менежерүүд шийдвэр гаргалтандаа өргөнөөр ашиглаж байна. Хичээлээр оюутнууд практикт олон төрлийн деривативын хэрэгслүүдийг хэрхэн шинжлэх, деривативын зах зээл дэх арбитражийн хязгаарлалтын талаарх ойлголт, мөн фьючерс, опционы гэрээг ашиглан эрсдэлээ хэрхэн удирдах аргачлалуудыг үзнэ. Оюутнууд эдгээр мэдлэг, чавдараа лекц, гэрийн даалгавар, хоёр шалгалтаар дамжуулан хөгжүүлнэ.