МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Мтэс, Мкут
Индекс: ICSI312
Багц цаг: 3

Товч агуулга

Системийн шинжилгээ зохиомжийн удиртгал, Төслийг үндэслэх, Шаардлага тодорхойлох, Функцийн загварчлал, Бүтцийн загварчлал, Зан байдлын загварчлал, Зохиомжийн шатанд шилжих, Класс болон аргын зохиомж, Өгөгдөл удирдах давхаргын зохиомж, Хэрэглэгчтэй харилцах хэсгийн зохиомж, Архитектурын зохиомж, Системийг бүтээх, Суурилуулах болон ашиглах, Жишээ, Дүгнэлт

Зорилго

Компьютерийн ухааны нэг мэргэжих чиглэл нь хэрэглэгчийн шаардлагад нийцсэн, өндөр чанартай, бүтээгдхүүнийг инженерийн тохирсон арга техник, технологи, аргачлал, процессийг ашиглан бүтээхээс гадна системийн зохиомж болон түүний үнэлгээнд анхаарах шаардлагатай. 80-иад оны сүүл хүртэл бүтцийн зохиомжийн арга өргөн хэрэглэгдэж байсан бөгөөд 90 оны эхээс объект хандлагат зохиомжийн арга техник практикт өргөнөөр нэвтэрч, одоог хүртэл хэрэглэгдэж байна. Иймд компьютерийн ухааны мэргэжилтэн объект хандлагат зохиомжийн аргыг систем хөгжүүлэлт хийхдээ ашиглаж сурах нь зайлшгүй. Энэ хичээлээр компьютерийн ухааны мэргэжилтэний мэдвэл зохих системийн зохиомж хийх үндсэн ойлголтыг авч үзэхийн зэрэгцээ түүнтэй, ялангуяа объект хандлагат зохиомжийн үед нягт уялдах шинжилгээний үе шатыг товч тоймлон оруулсанаас гадна түүнийг програм хангамжийн төслийн үед хэрхэн хэрэглэх талаар судална.

Харьяалах тэнхим: МУИС, Мтэс, Мкут
Индекс: ICSI215
Багц цаг: 3

Товч агуулга

Агуулгын хувьд үндсэн 3 бүлэг сэдвийг хамрах ба технологи, стратеги ба менежмент зэрэг байна. Технологийн бүлэгт мэдээллийн технологийн суурь онол, өгөгдлийн бүтэц, алгоритм, техник хангамж, өгөгдлийн сан, компьютерийн сүлжээ, аюулгүй байдлын талаар үзнэ. Стратеги болон менежментийн бүлэг байгууллагын стратеги менежменттэй холбоотой асуудал, түүнийг мэдээллийн технологиор дэмжлэгэтэйгээр шийдэх, хялбарчлах талаар үзнэ.

Зорилго

Энэ хичээлийн хүрээнд оюутан мэдээллийн технологийн үндсэн ойлголт, мөн мэдээллийн технологийн бусад салбартай хамааралтай сэдвүүд, бусад салбарт асуудал шийдвэрлэхэд туслах сэдвүүдийг судална.

Харьяалах тэнхим: МУИС, Мтэс, Мкут
Индекс: ICSI334
Багц цаг: 3

Товч агуулга

Компьютерт мэдээллийг дүрслэх хэлбэр, тооллын системийн тухай тэдгээр хооронд хувиргалт хийх аргууд, тооллын систем дээр хийгдэх үйлдлүүд, хоёртын кодын тухай. Микропроцессорт суурилсан компьютерийн бүтэц зохион байгуулалт, тэдгээрийн дотоод үйл ажиллагаа хэрхэн явагдаг талаар судална. Компьютерийн дотоод бүтэц, эх хавтангийн бүрэлдэхүүн хэсэг, микропроцессорын бүтэц зохион байгуулалт, үндсэн болон туслах ойн зохион байгуулалт, архитектур, үйлдлийн системийн хадгалуур дээр мэдээллийг хэрхэн логикоор зохион байгуулах тухай тус тус үзнэ. Компьютерийн системийн гол шинж хэрхэн хурдтай өөрчлөгдөж байгаа болон компьютерийн хурдад технологиос гадна компьютерийн зохион байгуулалт, архитектур хэрхэн нөлөөлж байгаа талаарх мэдлэгийг олж авна. Системийн тохируулгын технологи, системийн гүйцэтгэл ба найдвартай байдлыг тооцоолж сурна.

Зорилго

Компьютерт хэрэглэдэг логикийн үндсэн ойлголтыг үзсэнээр компьютерийн далд ажиллагаа, түүнд ашиглах техникийн талаарх мэдлэгийг оюутанд эзэмшүүлнэ. Компьютерийн бүтцийг судалж, ажиллах зарчим болон компьютерийн систем, архитектур гэж юу болох тэдгээрт ашигладаг функцүүд, системийн найдвартай ажиллагааг хэрхэн хангахыг нь авч үзнэ.

Харьяалах тэнхим: МУИС, Мтэс, Мкут
Индекс: COMP100
Багц цаг: 3

Товч агуулга

Уг хичээлээр оюутнууд мэдээлэл холбооны технологийн хөгжил, үндсэн ойлголт ухагдахуун, нийгэмд гүйцэтгэх үүрэг, цахим үйлчилгээний талаарх ойлголтой болно. Мэдээллийн системийн үндсэн ухагдахуун, төрөл зүйл, компьютерийн системийн үндсэн бүрэлдэхүүн хэсэг болох техник хангамж, програм хангамж, компьютерийн ажиллах үндсэн зарчим, компьютерт мэдээлэлийг дүрслэх аргын талаарх мэдлэгийг олж авна. Үйлдлийн системийн удирдлагийн програмуудын ажиллагаатай танилцах, системийн тохируулгын технологи, системийн гүйцэтгэл ба найдвартай байдлыг тооцолж сурна. Програм хангамжийн ангилал, тэдгээрийн зориулалт, бүрэлдэхүүн, үйлдлийн системийн гүйцэтгэх үүрэг, Windows үйлдлийн системтэй ажиллах, системийн техникийн үзлэг үйлчилгээ вирусийн эсрэг програмууд, тэдний төрөл, ашиглалтыг судалж, ашиглах дадлагыг эзэмшинэ. Дижитал зураг, дүрс боловсруулалтын үндэс, зураг засварлах хэрэгслүүд ба технологи, зураг дүрс боловсруулалтын үндэс ойлголт, чадварыг эзэмшинэ. Өгөгдлийн сангийн үндсэн ойлголт, бүтэц зохион байгуулалтыг судалж мэдээллийн баазтай ажиллах чадвартай болно. Компьютерийн сүлжээний үндэс бүрэлдэхүүн хэсгүүд, тоног төхөөрөмжийн тухай, дотоод сүлжээнд ажиллах, интернэтийн үйлчилгээнүүд, цахим шуудан, хайлтын системүүд, интернэт ба вэб орчины ойлголтуудыг эзэмшиж компьютерийн сүлжээгээр мэдээллийг солилцох чадвартай болно.

Зорилго

Энэ хичээллийн зорилго нь компьютерийн ухааны үндсэн ойлголтыг оюутанд өгч цааш тухай чиглэлээр гүнзгийрүүлсэн судлах суурь мэдлэгийг олгоно. Компьютерийн бүтцийг судалж, ажиллах зарчим тэдгээрт ашигладаг функцүүд, системийн найдвартай ажиллагааг хэрхэн хангахыг нь авч үзэх болон түгээмэл хэрэглээний програм хангамжийг эзэмшүүлнэ.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар