Бидний тухай
Багш ажилтан
Эдийн засгийн бодлогын шинжилгээ хичээлийн хүрээнд (1) төрөөс эдийн засагт оролцох, аливаа бодлого хэрэгжүүлэх үндэслэлийг тодорхойлох, ингэхдээ микро эдийн засгийн онолыг үндэс болгон, бодлогын тодорхой жишээн дээр хэрэглэх; (2) бодлогын санаачлага бүрийн хувьд үр ашиг болон тэгш байдалд үзүүлэх нөлөө, тэдгээдийн хоорондын trade-off буюу сонголтын талаар сайтар ойлгох; (3) бодлого хэрэгжүүлэх улс төрийн орчин, оролцогч талууд, тэдгээрийн ашиг сонирхол зэргийг бодитоор үнэлэх, бодлогыг амжилттай хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох; (4) бодлогын шинжилгээ хийх тоон болон чанарын аргуудыг судлаж эзэмших зорилго тавина. Энэхүү хичээл нь магистр болон докторын түвшний оюутнууд эдийн засгийн төлөвлөлт, бодлогын хөтөлбөрт шинжилгээ хийхэд илүү анхаарах бөгөөд ингэхдээ хөтөлбөрийн үндсэн элементүүд болох бодлогын шинжилгээний загвар, сонирхогч талуудын шинжилгээ, тоон болон чанарын өгөгдлийг цуглуулах болон шинжлэх, бодлогын хөтөлбөрийн дизайныг гаргах, хөтөлбөрийн үр дүнг шинжлэх, зардал болон үр өгөөжийг тооцох, бодлогын зөвлөмж боловсруулах арга техникийг эзэмшиж, олон улсын болон Монгол улсын тодорхой хөтөлбөр, кейс дээр бие даан ажиллана.
Уг хичээл нь оюутнуудад эдийн засгийн бодлого төлөвлөлт, бодлогын шинжилгээний түүхэн хандлага болон бодлогын процессын онолын мэдлэг, бодлогын рационал байдал ба шийдвэр гаргалтын үйл явцыг ойлгох, улмаар эдийн засгийн бодлогыг боловсруулах арга текник, стандартыг эзэмшихэд туслах зорилготой юм.
Хөгжлийн Бодлогын Шинжилгээ (ХБШ) хичээлийн хүрээнд (1) бодлогын шинжилгээний түүхэн хандлага болон бодлогын процессын онол; (2) бодлогын рациональ байдал ба шийдвэр шийдэл; (3) харьцуулсан бодлогын шинжилгээ; (4) бодлогын шинжилгээн дэх тоон аргууд; (5) бодлогын шинжилгээн дэх чанарын аргууд; (6) бодлогын шийдэл гаргах техник зэргийг судлах болно. ХБШ хичээл нь магистр болон докторын түвшний оюутнууд хөгжлийн бодлогын хөтөлбөрт шинжилгээ хийхэд илүү анхаарах бөгөөд ингэхдээ хөтөлбөрийн үндсэн элементүүд болох бодлогын шинжилгээний загвар, сонирхогч талуудын шинжилгээ, тоон болон чанарын өгөгдлийг цуглуулах болон шинжлэх, бодлогын хөтөлбөрийн дизайныг гаргах, хэрэгжүүлэх, улмаар хөтөлбөрт мониторинг болон үнэлгээ хийх, хөтөлбөрийн үр дүнг шинжлэх, зардал болон үр ашгийг тооцох, бодлогын зөвлөмж боловсруулах арга техникийг эзэмшиж тодорхой хөтөлбөр, кейс дээр бие даан ажиллана.
Уг хичээл нь оюутнуудад бодлогын шинжилгээний түүхэн хандлага болон бодлогын процессын онолын мэдлэг, бодлогын рационал байдал ба шийдвэр гаргалтын үйл явцыг ойлгох, улмаар эдийн засгийн бодлогыг боловсруулах арга текник, стандартыг эзэмшихэд туслах зорилготой юм.
Энэ хичээл нь шинэ сонгодог экономиксийн суурь болох рационал сонголтын зарчимд суурилсан институцийн онолыг судална. Институци гэж юу болох, албан ба албан бус институци, нийгэм эдийн засгийн хөгжилд институцийг яагаад чухалчилдаг, институцийг хэрхэн хэмжих зэрэг суурь ойлголтуудыг өгнө. Институцийн онолын суурь ойлголт болох эзэн төлөөлөгчийн онол, өмчийн эрхийн асуудал, трансакцийн зардал, гэрээ хэлцэл болон түүний хэрэгжилт зэрэг асуудлаар онолын болон практикийн мэдлэгтэй болж, эдгээр ойлголтуудыг өөрийн болон бусад улсын нийгмийн болон эдийн засгийн үйл явц, үзэгдлийг тайлбарахад ашиглана. Институцийг зах зээлийг дэмжих институци, засаглалын институци, нийгмийн институци гэж ангилдаг бөгөөд тус бүрийн талаар нарийн ойлголттой болно.
Экономиксийн зонхилох номлол болох шинэ сонгодог эдийн засгийн онолын үзэл баримтлалыг өргөжүүлж, нийгмийн илүү өргөн хүрээтэй асуудлуудыг хөндөн, нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг цэвэр эдийн засгийн бус өөр өнцөгөөс харах онолын болон практик мэдлэг олгоход энэ хичээлийн зорилго оршино.
Энэ хичээл нь шинэ сонгодог экономиксийн суурь болох рационал сонголтын зарчимд суурилсан институцийн онолыг судална. Институц гэж юу болох, албан ба албан бус институц, нийгэм эдийн засгийн хөгжилд институцийг яагаад чухалчилдаг, институцийг хэрхэн хэмжих зэрэг суурь ойлголтуудыг өгнө. Институцийн онолын суурь ойлголт болох хэлцэл, хэлцлийн зардал, хэлцлийн засаглал, өмчийн эрхийн асуудал, гэрээ болон түүний хэрэгжилт зэрэг асуудлаар онолын болон практикийн мэдлэгтэй болж, эдгээр ойлголтуудыг өөрийн болон бусад улсын эдийн засаг болон нийгмийн үйл явц, үзэгдлийг тайлбарлахад ашиглана. Хэлцлийг зохицуулах хувийн арга хэрэгсэл болох зах зээл ба пүүс, холимог засаглалын хэлбэрүүд, түүнчлэн нийтийн арга хэрэгсэл болох хууль эрх зүй, улс төрийн институц, төрийн зохицуулалт, итгэлцэл ба нийгмийн капитал зэрэг асуудлын талаар нарийн ойлголттой болно. Хичээлийн төгсгөлд институцийн хувьсал, өөрчлөлт хэрхэн явагддаг, яагаад сайн институцийг амар хялбар аргаар бий болгох боломжгүй байдаг, буурай хөгжилтэй орнуудад тулгарч буй институцийн бэрхшээлийн талаар судална.
Экономиксийн зонхилох номлол болох шинэ сонгодог эдийн засгийн онолын үзэл баримтлалыг өргөжүүлж, нийгмийн илүү өргөн хүрээтэй асуудлуудыг хөндөн, нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг цэвэр эдийн засгийн бус өөр өнцгөөс харах онолын ойлголт болон практик мэдлэг олгоход энэ хичээлийн зорилго оршино.
Хичээл үндсэн 3 хэсгээс бүрдэнэ. Эхний (буюу онолын) хэсэгт төрөөс эдийн засагт оролцох үндэслэлийг зах зээлийн сул талыг (market failure) даван туулах болон тэгш байдлыг хангах зорилгын хүрээнд тайлбарлана. Тодруулбал, төгс бус өрсөлдөөн, дам нөлөө, нийтийн бараа, мэдээллийн тэгш бус байдал нь үр ашгийн алдагдалд яагаад хүргэдэг, улмаар төр оролцсоноор үр ашгийг хэрхэн хангах боломжтойг авч үзнэ. Дараагийн хэсэгт нийгмийн зарлага, төрөөс хэрэгжүүлж буй боловсрол, эрүүл мэнд, нийгмийн даатгал болон нийгмийн халамжийн хөтөлбөрүүд, тэдгээрийн үр нөлөөг олон улсын болон Монгол улсын жишээн дээр тайлбарлана. Хичээлийн сүүлийн хэсэгт татварын дарамт, татварын төрөл ба бодлого, оптимал татварын тогтолцоо, улмаар төсвийн тэнцэл, засгийн газрын өрийн асуудлыг хамарна. Төсвийн зарлагын хөтөлбөрүүд болон татварын бодлогыг задлан шинжлэхдээ үр ашиг болон тэгш байдалд үзүүлэх нөлөө, энэ хоёрын харилцан хамаарлыг (efficiency and equity trade-off) чухалчилна. Бүх асуудлыг Монгол улсын жишээн дээр үндэслэж тайлбарлана.
Зах зээлийн нөхцөлд төрөөс эдийн засагт оролцох үндэслэл, төрийн оролцооны арга хэрэгсэл, хүрэх үр дүнг тодорхойлж, Монгол улсын төсвийн орлого, зарлагын тогтолцоо, манай улсын нийтийн секторын тулгамдсан асуудлуудын талаар гүнзгий ойлголттой болно
Хичээлийн эхний хэсэгт экономиксийн зарчмууд, макро эдийн засгийн судлах зүйл, судалгааны арга болон онолын гол урсгалуудын тухай ойлголт өгнө. Хоёрдугаар хэсэг буюу үндэсний тооцооны систем гэсэн бүлгээр үндэсний орлогыг хэмждэг үзүүлэлтүүд болох дотоодын нийт бүтээгдэхүүн, үндэсний нийт бүтээгдэхүүн гэж юу болох, тэдгээрийг тооцоолдог аргуудтай энгийн түвшинд танилцана. Тухайн улсын үндэсний орлогыг хэмждэг үзүүлэлтүүдээс гадна амьжиргааны түвшинг хэмждэг хэрэглээний үнийн индекс болон ДНБ-ий дефлятор, тэдгээрийн ялгаа зэрэг ойлголтуудыг тайлбарлана. Хичээлийн гурав, дөрөв болон тавдугаар хэсэгт макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн урт хугацааны төлөв байдлыг судална. Үүнд: эдийн засгийн бодит өсөлт, түүнд нөлөөлөгч хүчин зүйлс, хадгаламж, хөрөнгө оруулалт, ажилгүйдэл, мөнгө, мөнгөний үүрэг, төв банк, инфляц, инфляцын шалтгаан, инфляцын зардал болон нээлттэй эдийн засаг дахь макро эдийн засгийн үзүүлэлтүүдтэй танилцана. Макро эдийн засгийн урт хугацаанд судална гэдэг нь эдийн засаг тэнцвэртэй буюу хэвийн байдалд байгаа үеийг судлахыг хэлж байна. Үүнд: нийт эрэлт болон нийлүүлэлтийн загвар, эдийн засгийн хэлбэлзэл, түүний шалтгаан, макро эдийн засгийн тогтворжилт болон тогтворжуулах бодлогуудын тухай судална.
Энэ хичээлээр оюутан макро эдийн засгийн онолын урсгалууд, үндсэн ойлголтууд болон макро эдийн засгийн үзүүлэлтүүдтэй танилцана. Мөн түүнчлэн макро эдийн засгийн үзүүлэлтүүдийн хоорондын уялдаа холбоо, тэдгээрт нөлөөлөгч хүчин зүйлсүүдтэй танилцана.