МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Бс, Нббт
Индекс: ACCN402
Багц цаг: 3

Товч агуулга

Аж ахуйн үйл ажиллагааны бүртгэл хөтлөлт, санхүүгийн тайлан гаргалтыг дэлхий нийтэд нэгдсэн нэг стандартад оруулах зүй тогтол, үндэслэл, шаардлага. Иж бүрэн СТОУС болон ЖДААН-ийн СТОУС-ын үндсэн агуулгыг судалж, бүртгэл хөтлөлт, санхүүгийн тайлан гаргалтад нэвтрүүлж хэрэгжүүлэх талаарх ойлголттой болно.

Зорилго

Дэлхий дахинд бүртгэл тооцоо үүссэн ба манай улсад нягтлан бодох бүртгэлийн орчин үеийн арга нэвтэрсэн байдал. Бүртгэл, тайлагнал ба стандартын агуулга, зорилго, ач холбогдол. Санхүүгийн бүртгэл, тайлагналын стандартыг олон улсын хэмжээгээр нэвтрүүлж хэрэгжүүлэх үндэслэл ба шаардлага, стандартын агуулга, түүнийг хэрэглэх арга хандлага зэргийг ойлгож эзэмшин, стандартыг хэрэглэж сургахад энэ хичээлийн зорилго оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Бс, Нббт
Индекс: ACCN202
Багц цаг: 3

Товч агуулга

Энэ хичээлээр санхүүгийн тайланг бэлтгэх үзэл баримтлал, санхүүгийн байдлын тайлан ба орлогын тайлан, санхүүгийн тайлангийн нэмэлт тодруулга; мөнгөн хөрөнгийн тухай ойлголт, ангилал ба бүртгэл, мөнгөний цаг хугацааны үнэ цэнэ; авлага ба урьдчилж гарсан зардал, урьдчилж төлсөн төлбөрийн бүртгэл; бараа материалын тухай ойлголт, ангилал ба бүртгэл; биет үндсэн хөрөнгийн тухай ойлголт, ангилал ба бүртгэл; биет бус хөрөнгө ба байгалийн нөөцийн тухай ойлголт, ангилал, бүртгэл; богино хугацаатай өр төлбөрийн тухай ойлголт, ангилал ба бүртгэл; урт хугацаатай өр төлбөрийн тухай ойлголт, ангилал ба бүртгэл; бизнесийн нэгжийн зохион байгуулалтын хэлбэрүүд, хувьцаат капитал ба хуримтлагдсан ашгийн бүртгэл; хөрөнгө оруулалтын тухай ойлголт, ангилал ба бүртгэл; мөнгөн гүйлгээний ба өмчийн өөрчлөлтийн тайлангийн зорилго, бүтэц, агуулга ба ач холбогдол; мөнгөн гүйлгээний тайланг бэлтгэх шууд ба шууд бус арга; дээрх үзүүлэлтүүд ба санхүүгийн тайлангийн бүрэлдэхүүн хэсгүүдийг удирдлагын шийдвэр гаргалтанд хэрхэн хэрэглэх талаар судална.

Зорилго

Бизнесийн байгууллагын аж ахуйн олон талт үйл ажиллагааны талаарх ажил гүйлгээний мэдээллийг эдийн засгийн агуулгаар нь ангилан боловсруулж, нягтлан бодох бүртгэлд нэгтгэн тусгаснаар санхүүгийн тайланг хэрэглээний зориулалтын төрөл, хэлбэрээр нь, холбогдох тайлбар тодруулгатайгаар, тогтоосон хугацаанд нь бэлтгэн гаргах, бизнесийн үйл ажиллагааны бүртгэл, тооцооллын ажилд сургаж төлөвшүүлэх зорилготой.

Харьяалах тэнхим: МУИС, Бс, Нббт
Индекс: ACCN201
Багц цаг: 3

Товч агуулга

Нягтлан бодох бүртгэлийн тухай ойлголт, түүхэн хөгжлийн үе шат, өнөөгийн хандлага, нягтлан бодох бүртгэлийн төрөл, тэдгээрийн судлах зүйлс, хамрах хүрээ,баримтлах үндсэн зарчмуудын талаарх ерөнхий мэдлэгийг олгоно. Мөн ажил гүйлгээний баримтжуулалт, хөрөнгийн тооллого, дансны давхар бичилт зэрэг нягтлан бодох бүртгэлийн аргыг ашиглан аж ахуйн нэгж, байгууллагын ажил гүйлгээг бүртгэлд тусгаж (баримтжуулах, ерөнхий ба туслах журнал хөтлөх, ерөнхий болон туслах дэвтэр хөтлөх, тохируулах бичилт хийх, хаалтын бичилтийн өмнөх ба дараах шалгах баланс бэлтгэх, ажлын хүснэгт бэлтгэх), санхүүгийн тайлан бэлтгэн гаргахарга зүйг судална

Зорилго

Энэхүү хичээл нь аж ахуйн нэгж, байгууллагын эдийн засгийн үйл явцыг илэрхийлсэн олон тооны ажил гүйлгээг үнэлэн ангилж, нэгтгэн дүгнэх, үр дүнг нь тодорхойлох, улмаар санхүүгийн тайлан бэлтгэх ерөнхий зарчим, арга зүйг оюутанд эзэмшүүлэх зорилготой. Мөн бизнесийн байгууллагын санхүүгийн тайланг унших, үнэлэлт дүгнэлт өгөх анхан шатны чадварыг эзэмшүүлэх, бусад хичээлийн онолын суурь мэдлэг олгох зорилготой.

Харьяалах тэнхим: МУИС, Бс, Нббт
Индекс: ACCN203
Багц цаг: 3

Товч агуулга

Энэ хичээл нь НББ-ийн үндэс, Санхүүгийн бүртгэл Iхичээлийн залгамж болж үйлдвэрлэл үйлчилгээ явуулахад гарах зардлыг ангилан зүйл анги тус бүрээр нь хуримтлуулан бүртгэж, түгээмэл хэрэглэгддэг аргуудаар өртөг тооцох арга зүйг судлахаас гадна өртөг зардлын мэдээллээр удирдлагыг хангах талаарх мэдлэг боловсрол олгох асуудлыг авч үзнэ. Энд Материалын зардлын бүртгэл ба хяналт, Хөдөлмөрийн зардлын бүртгэл, хяналт, Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлын бүртгэл, хуваарилалт, үйлчилгээний нэгжийн зардлын бүртгэл, хуваарилалт, Ажлын захиалгаар өртөг тооцох арга, Үйлдвэрлэлийн үе шатаар өртөг тооцох дундаж өртгийн арга, Үйлдвэрлэлийн үе шатаар өртөг тооцох түрүүлж ирснийг эхэлж зарлагадах арга, Хамсарсан ба дайвар бүтээгдэхүүний өртөг тооцох аргууд, Стандарт өртгийн системзэрэг сэдвүүдийг тус тус судална.

Зорилго

Зардлын бүртгэл хичээлийн зорилго нь бизнесийн удирдлагын бакалаврын сургалтын төлөвлөгөөний минимумыг хангаж оюутнуудад санхүүгийн бүртгэл хөтлөхөд болон удирдлагын шийдвэр гаргахад шаардлагатай өртөг зардлын талаарх мэдээллийг цуглуулах, боловсруулах нягтлан бодох бүртгэл хөтлөх, тайлан гаргаж холбогдох талуудад хэрэгцээт мэдээллийг хүргэх мэдлэг, чадвар, дадлыг эзэмшүүлэх явдал юм.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар