МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Бс, Нббт
Индекс: ACCN309
Багц цаг: 3

Товч агуулга

• Энэхүү хичээлээр татварын бүртгэлийн зорилго, үндсэн ойлголтууд болон татварын ерөнхий ба тусгайлсан хуулиудын агуулгыг судалж, албан татваруудыг тооцоолох, төлөх, тайлагнах арга зүй, санхүү болон татварын тайлангийн зорилгоос үүсэх байнгын ба түр зөрүүг НББОУС-ын дагуу бүртгэх арга зүйг судлана. Мөн Монгол улсын төлбөр, хураамж, нийгмийн даатгалын шимтгэлийн багцхуулиудын хүрээнд татвар ногдох болон ногдуулах зүйлсүүдийг тодорхойлох, тооцоолох, нягтлан бодох бүртгэлд тусгах, тайлагнах,бүртгэх арга зүйг судлах болонтатвараа төлөх үүргээ хэрэгжүүлэх дадлыг эзэмшинэ.

Зорилго

Манай улсын татвар, түүний багц хуулийн агуулга, үзэл баримтлал, татварыг нягтлан бодох бүртгэлд тусгах арга зүйг судалж мэдсэнээр аж ахуйн нэгж, байгууллагын төлөх татвар, шимтгэлийг тооцож, нягтлан бодох бүртгэлд тусгах, тайлагнах арга зүй, ур чадварыг эзэмшүүлэх зорилготой. Мөн татварын үндсэн ойлголт, хуулийн мэдлэг эзэмшсэнээр татвараа өөрөө тодорхойлон төлөх үүргийн хэрэгжилтийг хангах, татварын харилцааг төлөвшүүлэх зорилготой.

Харьяалах тэнхим: МУИС, Бс, Нббт
Индекс: ACCN202
Багц цаг: 3

Товч агуулга

Энэ хичээлээр санхүүгийн тайланг бэлтгэх үзэл баримтлал, санхүүгийн байдлын тайлан ба орлогын тайлан, санхүүгийн тайлангийн нэмэлт тодруулга; мөнгөн хөрөнгийн тухай ойлголт, ангилал ба бүртгэл, мөнгөний цаг хугацааны үнэ цэнэ; авлага ба урьдчилж гарсан зардал, урьдчилж төлсөн төлбөрийн бүртгэл; бараа материалын тухай ойлголт, ангилал ба бүртгэл; биет үндсэн хөрөнгийн тухай ойлголт, ангилал ба бүртгэл; биет бус хөрөнгө ба байгалийн нөөцийн тухай ойлголт, ангилал, бүртгэл; богино хугацаатай өр төлбөрийн тухай ойлголт, ангилал ба бүртгэл; урт хугацаатай өр төлбөрийн тухай ойлголт, ангилал ба бүртгэл; бизнесийн нэгжийн зохион байгуулалтын хэлбэрүүд, хувьцаат капитал ба хуримтлагдсан ашгийн бүртгэл; хөрөнгө оруулалтын тухай ойлголт, ангилал ба бүртгэл; мөнгөн гүйлгээний ба өмчийн өөрчлөлтийн тайлангийн зорилго, бүтэц, агуулга ба ач холбогдол; мөнгөн гүйлгээний тайланг бэлтгэх шууд ба шууд бус арга; дээрх үзүүлэлтүүд ба санхүүгийн тайлангийн бүрэлдэхүүн хэсгүүдийг удирдлагын шийдвэр гаргалтанд хэрхэн хэрэглэх талаар судална.

Зорилго

Бизнесийн байгууллагын аж ахуйн олон талт үйл ажиллагааны талаарх ажил гүйлгээний мэдээллийг эдийн засгийн агуулгаар нь ангилан боловсруулж, нягтлан бодох бүртгэлд нэгтгэн тусгаснаар санхүүгийн тайланг хэрэглээний зориулалтын төрөл, хэлбэрээр нь, холбогдох тайлбар тодруулгатайгаар, тогтоосон хугацаанд нь бэлтгэн гаргах, бизнесийн үйл ажиллагааны бүртгэл, тооцооллын ажилд сургаж төлөвшүүлэх зорилготой.

Харьяалах тэнхим: МУИС, Бс, Нббт
Индекс: ACCN201
Багц цаг: 3

Товч агуулга

Нягтлан бодох бүртгэлийн тухай ойлголт, түүхэн хөгжлийн үе шат, өнөөгийн хандлага, нягтлан бодох бүртгэлийн төрөл, тэдгээрийн судлах зүйлс, хамрах хүрээ,баримтлах үндсэн зарчмуудын талаарх ерөнхий мэдлэгийг олгоно. Мөн ажил гүйлгээний баримтжуулалт, хөрөнгийн тооллого, дансны давхар бичилт зэрэг нягтлан бодох бүртгэлийн аргыг ашиглан аж ахуйн нэгж, байгууллагын ажил гүйлгээг бүртгэлд тусгаж (баримтжуулах, ерөнхий ба туслах журнал хөтлөх, ерөнхий болон туслах дэвтэр хөтлөх, тохируулах бичилт хийх, хаалтын бичилтийн өмнөх ба дараах шалгах баланс бэлтгэх, ажлын хүснэгт бэлтгэх), санхүүгийн тайлан бэлтгэн гаргахарга зүйг судална

Зорилго

Энэхүү хичээл нь аж ахуйн нэгж, байгууллагын эдийн засгийн үйл явцыг илэрхийлсэн олон тооны ажил гүйлгээг үнэлэн ангилж, нэгтгэн дүгнэх, үр дүнг нь тодорхойлох, улмаар санхүүгийн тайлан бэлтгэх ерөнхий зарчим, арга зүйг оюутанд эзэмшүүлэх зорилготой. Мөн бизнесийн байгууллагын санхүүгийн тайланг унших, үнэлэлт дүгнэлт өгөх анхан шатны чадварыг эзэмшүүлэх, бусад хичээлийн онолын суурь мэдлэг олгох зорилготой.

Харьяалах тэнхим: МУИС, Бс, Нббт
Индекс: INTD401
Багц цаг: 3

Товч агуулга

Бизнесийн ёс зүй, манлайлал, ёс зүйтэй шийдвэр гаргалт гэж юу болох, компанийн засаглал, хариуцлага, нийгэм болон хүрээлэн буй орчиндоо хандаж байгаа хандлага, компанийн санхүү, олон улсад бизнес хийхэд улс орнуудын соёлын ялгаа, маркетинг болон худалдааны онцлог, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, стандарт, хөрөнгийн зах зээл дахь ёс зүйн зарчим, засгийн газар, төрийн албан хаагчийн ёс зүй, банк, даатгалын салбарын ёс зүйн онцлог, нягтлан бодогч, аудитор хүний мэргэжлийн ёс зүй болон хариуцлагатай, ёс зүйтэй эерэг нөлөө, давуу талуудын талаарх онол аргазүйг эзэмшинэ.

Зорилго

Бизнесийн харилцаанд оролцогч талууд, ялангуяа төрийн удирдлагын түвшин дэх гүйцэтгэх удирдлагын баг болон компанийн удирдлагын баг, менежерүүд бизнесийн харилцаанд хэрхэн ёс зүйтэйгээр хандах болон шийдвэр гаргалттай холбоотой бизнесийн ёс зүйн суурь ойлголт, зарчим, онолын үзэл баримтлалыг олгож, оюутан өөрийгөө илүү зөв хандлагатай, хариуцлагатай болгож төлөвшүүлэхэд энэ хичээлийн зорилго оршино.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар