МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Мтэс, Эхит
Индекс: ECEN324
Багц цаг: 3

Товч агуулга

Мэдээллийн аюулгүй байдлын үндсэн ойлголтууд, нууцлал, бүрэн бүтэн байдал, хүртээмж г.м. аюулгүй байдлын түлхүүр шаардлагууд, OSI загварын X.800 аюулгүй байдлын архитектур, криптологийн хоёр салбар болох криптографийн алгоритмууд ба криптанализийн аргуудын талаарх ойлголтууд, криптографийн симметрик түлхүүрт классик алгоритмууд, DES, AES алгоритмууд болон ассиметрик түлхүүрт RSA, ElGamal, Elliptic Curve алгоритмууд, тэдгээрийн зохион байгуулалт, кодлох ба кодыг тайлах процесс, тэдгээрийн аюулгүй байдалтай холбоотой асуудлууд, мэдээллийн бүрэн бүтэн байдал ба баталгааг хангахад хэрэглэгддэг хэш функц, мэдээлэл бататгах код, тоон гарын үсэг ба тоон гарын үсгийн стандартын талаар, мөн TCP/IP-ийн аюулгүй байдлын протоколууд, хөнөөлтэй програм, халдлага дайралт, илрүүлэх үндсэн техникүүд.

Зорилго

Энэ хичээлээр мэдээллийн аюулгүй байдлын үндсэн гурван зорилго болох мэдээллийн нууцлал, бүрэн бүтэн байдал, хүртээмжтэй байдлын талаарх үндсэн ойлголтуудыг авахаас гадна тэдгээрийг хангах аюулгүй байдлын үйлчилгээ, түүний механизмуудын талаарх онолын болон практик асуудлуудыг судлах зорилготой.

Харьяалах тэнхим: МУИС, Мтэс, Эхит
Индекс: ECEN322
Багц цаг: 3

Товч агуулга

Компьютерийн сүлжээний төхөөрөмж хичээлийг үзсэнээр оюутан: Салаалагч төхөөрөмжийн ажиллагааны зарчим, үндсэн тохиргоо, чиглүүлэгч төхөөрөмжийн ажиллагааны зарчим, үндсэн тохиргоо, статик, динамик чиглүүлэлтийн протоколууд тэдгээрийн ажиллагааны зарчим, тохиргоо, чиглүүлэлтийн хүснэгтийн нууцлаг функцууд, хуурмаг дотоод сүлжээ үүсгэх, хуурмаг дотоод сүлжээний дамжуулалтын протоколын тохиргоо, хоёрдугаар түвшний асуудлаас сэргийлэхийн тулд spanning tree protocol ашиглаж сурах, хуурмаг сүлжээ хооронд чиглүүлэлт хийх аргачлалуудыг сурах мөн дунд буюу томоохон сүлжээний хувьд дизайн гаргах чадвартай болно. Мөн шинээр гарч ирж буй технологийн талаар болон тэдгээрийн тохиргоог хийх ур чадвар, мэдлэгтэй болно.

Зорилго

IP суурьт сүлжээний үндсэн төхөөрөмжүүд болох салаалагч (switch), чиглүүлэгч (router)-ийн ажиллагаатай дэлгэрэнгүй танилцаж жижиг дунд түвшний байгууллагын сүлжээний тохиргоог хийж сурах үндсэн зорилготой. Хичээлийн практик дадлагыг Cisco болон бусад үйлдвэрлэгчийн төхөөрөмж болон виртуал орчинд гүйцэтгэх бөгөөд ингэснээр ажлын орчноос үл хамааран сурсан тохиргоог хийх чадварт суралцах ач холбогдолтой.

Харьяалах тэнхим: МУИС, Мтэс, Эхит
Индекс: ECEN323
Багц цаг: 3

Товч агуулга

Сүлжээний төлөвлөлт зохион байгуулалтын суурь аргатай танилцах ба тус аргачлалын хүрээнд томоохон хэмжээний сүлжээ байгуулах төсөл боловсруулж, байгуулсан сүлжээнийхээ менежментийн бодлого боловсруулан ажиллах ур чадварыг эзэмших болно. Сүлжээний менежмент нь тохиргооны менежмент, гамшгийн менежмент, аюулгүй байдлын менежмент, бүртгэлийн менежмент гэх зэрэг салбарласан төлөвлөлт зохион байгуулалтын бүтэцтэй байна.

Зорилго

Компьютерийн сүлжээний сервер систем, дамжуулалтын төхөөjөмжүүдийн үйл ажиллагаа тогтвортой найдвартай байхын тулд зөв зохистой зохион байгуулж, тэдгээрийн хянаж, гэмтэл тасалдал илэрвэл хэрхэн сайжруулах зэрэг үйлдлүүд хийгддэг. Өөрөөр хэлбэл сүлжээний төлөлвлөлт, зохион байгуулалт, суурилуулалт, тэдгээрийг сайжруулах арга хэмжээг цогцод нь сүлжээний менежментээр шийддэг. Энэхүү хичээлээр сүлжээний хяналт, хяналтын үр дүнг сайжруулах төлөвлөлт зохион байгуулалтыг хийх арга техниктэй танилцах болно.

Харьяалах тэнхим: МУИС, Мтэс, Эхит
Индекс: ECEN213
Багц цаг: 3

Товч агуулга

Энэхүү хичээлээр дараах агуулгуудыг үзнэ. Үүнд: Интернэт сүлжээний архитектур, аюулгүй байдал, клиент-сервер ажиллагааны зарчим, TCP/IP архитектур, түүний түвшингүүд болон тэдгээрт ажиллах протоколуудын тухай үзнэ. Аппликейшн түвшин: Клиент-сервер протоколын стандарт ба HTTP, FTP, E-Mail, DNS. Тээвэрлэлтийн түвшин: UDP, TCP. Сүлжээний түвшин: packet switching, IPv4 болон IPv6 хаяглалт болон ICMP, mobile IP, чиглүүлэтийн алгоритм, чиглүүлэлтийн протоколууд. Төхөөрөмжүүд ба VLAN: switch, router, VLAN. Утасгүй сүлжээний хувьд Wi-Fi, 4G, 5G, хиймэл дагуулын холбоо.

Зорилго

Компьютерын сүлжээний суурь ухагдахуун, архитектур зохион байгуулалт, Интернэт холболтын технологийн талаар ойлголттой болж, сүлжээний протоколуудтай танилцан, сүлжээний энгийн функцүүдийн тохиргоог хийх чадвартай болох зорилготой.

Харьяалах тэнхим: МУИС, Мтэс, Эхит
Индекс: ECEN206
Багц цаг: 3

Товч агуулга

OSI загвар болон TCP/IP протокол, тэдгээрийн давхаргуудын үүрэг, функцууд, Физик давхарга: өгөгдөл ба дохио, өгөгдлийг тоон ба аналог дохиогоор дамжуулах, зурвасын өргөн ашиглах техникүүд, дамжууллын орчин, Өгөгдөл сувгийн давхарга: үүргүүд, функцууд, MAC хаяглалт, АRP протокол, алдаа илрүүлэх болон засах, өгөгдлийн сувгийн хяналт протоколууд, дамжууллын орчны хандалтын хяналтын арууд, Утастай болон утасгүй дотоод сүлжээний технологиуд

Зорилго

Энэ хичээлээр өгөгдлийг компьютерийн сүлжээгээр дамжуулахтай холбоотой үндсэн ойлголтуудыг нээлттэй системүүдийн харилцан холболтын загвар (OSI model) болон TCP/IP протоколын физик, өгөгдлийн сувгийн давхаргуудын үүрэг, функцээр дамжуулан судална.

Харьяалах тэнхим: МУИС, Мтэс, Эхит
Индекс: ECEN424
Багц цаг: 3

Товч агуулга

Статик чиглүүлэлт, Дотоод сүлжээний чиглүүлэлтийн протоколууд, Чиглүүлэлтийн протоколуудын нэмэлт тохиргоо

Зорилго

Дотоод сүлжээний чиглүүлэлтийн протоколууд болон статик, динамик чиглүүлэлтийн протоколуудыг судлах. Тэдгээр дундаас дотоод сүлжээний чиглүүлэлтийн протоколуудыг тохируулж сурахад хичээлийн гол зорилго оршино.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар