МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Англи нэр: Evaluating the conservation status, mapping and determining the hunting resource of red deer in Mongolia
Бүртгэлийн дугаар: P2020-3866
Санхүүжүүлэгч: Шинжлэх ухаан, технологийн сан
Мөнгөн дүн: 60.0 сая ₮
Хугацаа: 2020.05.13 - 2020.06.13
Захиалагч: Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яам
Төлөв: Хэрэгжиж байгаа

Хураангуй

Амьтны тухай хуулийн дагуу халиун бугыг хамгаалах, ашиглах зорилго бүхий агнуурын бүс нутаг буга тархсан зарим аймгуудад байгуулагдаж байна. Хууль бус агнуурт хамгийн их өртөж байгаа амьтан болох халиун бугын тархац нутгийн хэмжээнд нөөц, популяцийн төлөв байдалд үнэн зөв үнэлгээ хийснээр энэ амьтныг хамгаалах, нөөцийг нь зохистой ашиглах боломж бий болно. Магадгүй зарим агнуурын бүс нутгийг татан буулгах, өөр газарт агнуурын бүс нутаг шинээр байгуулах гэх мэт ажил хэрэгч зөвлөмж ч энэ төслийн үр дүнгээр гарч болно. Зэрлэг амьтны менежментийг зөв залах үндэс нь тухайн зүйл амьтны биологи, экологийн тухай үнэн зөв мэдлэг, бодит мэдээлэл чухал. Төслийн хүрээнд буга тархсан бүх нутгийг хамарсан хээрийн судалгаа явуулж тоо толгойн хэмжээг үнэлэх, тархац нутгийн хил зааг, гүйдэл, холбоос нутгийг тодорхой болгох, нөөцийн үнэлгээнд үндэслэн жилд агнаж болох тоо хэмжээг тогтоох, халиун бугын хамгааллын статусыг нягтлан үзэх зэрэг үр дүнг хүлээж байна.

Abstract

According to the Law on Fauna, hunting areas for the conservation and hunting of red deer are being established in some provinces where red deer are found. Accurate assessment of the resources and populations in the range of red deer, the most vulnerable to poaching, will enable the animal to be protected and its resources to be used wisely. Practical recommendations, such as dismantling some hunting areas or establishing new hunting areas elsewhere, may also be the outcome of this project. Accurate knowledge and crucial information about the biology and ecology of the species is essential for wildlife management. In frame of the project is expected to conduct field surveys of all deer habitats, estimates population densities, clarify range boundaries, to determine connectivity’s habitats, determine annual hunting numbers based on resource assessments, and review red deer conservation status.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар