Бидний тухай
Багш ажилтан
Хэл нь соёлын идэвхтэй нэг хэсэг болж өгдөг бөгөөд түүнийг үүсгэх, нэгтгэх ба дамжуулах гол хэрэгслэлүүдийн нэг болж өгдөг. Оюутнууд угсаа хэл шинжлэлийн үндсэн зарчим, санаа, зорилттой түүнчлэн хэл шинжлэл дэх энэхүү чиглэлийн түүхтэй мөн тухайн хэл соелын хүрээнд тодорхой угсаа хэл шинжлэлийн судалгаануудтай танилцана. Оюутнуудад соёлыг хойч үед дамжуулах мөн тухайн үндэстний соелыг агуулсан өвөрмөц ертөнцийн зураглалыг илэрхийлэх, бүрдүүлэх гол хэрэгсэл болох хэлний талаар үндсэн ойлголтыг өгөх зорилготой.
Уг хичээлийн зорилго нь суралцагсдад хэл, соёл хоорондын харилцаа холбооны талаар гүнзгийрүүлсэн мэдлэгийг өгөхөд оршино. Хичээлийн зорилт: - Сэтгэхүйн соелыг эзэмшиж, аман болон бичгийн хэлийг сайн эзэмших; - Угсаа хэл шинжлэлийн үндсэн ойлголт, концепцийн талаарх мэдлэгийг илэрхийлэх чадвартай түүнчлэн угсаа хэл шинжлэлийн түүх,хөгжил, орчин үеийн байдлын талаарх ойлголттой болох; - Олж авсан мэдлэгээ нэл шинжлэлийн, харилцааны онол, хэл бичгийн анализ хийх болон өөрийн шинжлэх ухааны судалгааны үйл ажилдаа хэрэглэх чадварыг эзэмших - Угсаа хэл шинжлэлийн арга барилыг хэрэглэх, энэхүү хичээлийг түүхэн хөгжлийн үндсэн үе шатыг тоймлох чадвартай болно.
Илтгэх урлагийн түүх бол хүний хөгжлийн түүх юм. Хүн хэчнээн их зүтгэл чармайлт гаргана, амжилт бүтээл төдий чинээ ойртож, хүнд аз жаргал баяр хөөр авчирдгийг энэ хичээлээр ойлгуулна. Ингэхдээ дэлхийн дахины болон монголын илтгэх урлагийн хөгжлийг судалж уран яруу илтгэгч, сэтгэгчдийн бүтээл туурвил, ажлын арга барил, нөр их хөдөлмөр зүтгэл уйгагүй оролдлого, өөрийгөө ялахын төлөө хийсэн тэмцэл зэргийг мэднэ. Илтгэх урлагийн шинжлэх ухааны онолын үндсийг судалж, практик ач холбогдлыг гүн гүнзгий ойлгуулна.
Илтгэх урлагийн тухай өөрийн урьд өмнө сонссон төсөөлөл таамаглалаа шинжлэх ухааны үндэстэй зөв чиг баримжаанд оруулан онолын үндэсийг судалж илтгэл гэж ямар эрхэм зүйл байдаг, түүнийг хэрхэн зөв ойлгож бэлтгэл хүндэтгэлтэй хандахын чухлыг ойлгоход энэ хичээлийнзорилго, ач холбогдол оршино.
МЭРГЭЖЛИЙН АНГЛИ ХЭЛ /БИЗНЕСИЙН АНГЛИ ХЭЛ/ ENGL 700 Банк, Санхүү, Мөнгө,Олон улсын худалдаа, Маркетинг гэх зэрэг бизнесийн холбогдолтой сэдвүүдийн хүрээнд бичвэрээс мэдээлэл хайж унших, бичвэрийн гол санааг тодорхойлолж зөв ойлгоход ашиглах, өгөгдсөн даалгаврын дагуу бичвэрийг өөрийн үгээр илэрхийлэх дасгалуудыг хийж гүйцэтгэнэ. Мөн оюутнууд бизнесийн болон ажил хэргийн албан бичиг боловсруулах арга зүйд суралцаж бизнесийн үйл ажиллагааг үнэлэх, дүгнэх, ач холбогдлыг нь тодорхойлсон эссэ бичих, эссэний бүтцийг ойлгох, дүгнэлт бичих чадварыг эзэмшинэ. Бизнeсийн холбогдолтой лекц сонсож тэмдэглэл хөтлөх, хэлэлцүүлэгт оролцож бусдыг сонсох, зэрэг суралцагсдын сонсох чадварыг хөгжүүлж, багаар ажиллаж ярилцах, хэлэлцүүлэг зохион байгуулах, лекцийн агуулга ярих, танилцуулга, илтгэл тавих, харилцан ярилцах зэргээр суралцагсдын ярих чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн дасгалууд хийж гүйцэтгэнэ. МЭРГЭЖЛИЙН АНГЛИ ХЭЛ /БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ АНГЛИ ХЭЛ ENGL 700 Мэргэжлийн англи хэлний ахисан түвшинд (Academic English) уг хэлний өгүүлбэр зүйн тогтолцооны тухай ерөнхий мэдлэг олгосноор оюутнуудад мэргэжлийн сурах бичиг, ном зохиол,шинжлэх ухааны бүтээлтэй танилцаж,уншиж ойлгохын сацуу байгалийн шинжлэх ухааны мэргэжлийн холбогдолтой үг хэллэгээр үгийн сангаа баяжуулах,улмаар эх хэл рүүгээ орчуулах, ажил мэргэжлийн хүрээнд ярих, илтгэл тавих, санаа бодлоо зохих шаардлагад нийцүүлэн бичгээр илэрхийлэх чадвар дадал эзэмшүүлнэ. Улирлын явцад хичээлээс гадуур бие дааж ганцаарчилсан болон багаар ажиллах чадвар дадал олгох ажлын хүрээнд оюутан бүр мэргэжлийн сэдвээр 3500-5000 үгтэй орчуулга хийж шалгуулна. Мөн багаар ажиллаж мэргэжлийн сэдвээр илтгэл бэлтгэж тавина. МЭРГЭЖЛИЙН АНГЛИ ХЭЛ /НИЙГМИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ АНГЛИ ХЭЛ/ ENGL 700 Сургалтын агуулга, стандартад нийцүүлэн хэлэхүйн дөрвөн чадвар болон орчуулах чадварыг сайжруулах, мэргэжлийн холбогдолтой үгсийн санг баяжуулах, англи хэл дээрх материалыг уншиж ойлгон ашиглах чадвар дадлыг эзэмшүүлж мэргэжлийн ажлын хүрээнд ярих, орчуулах чадвар эзэмшүүлэхэд энэ хөтөлбөрийн үндсэн агуулга оршино. Эрдэм шинжилгээ, судалгааны академик англи хэлний түвшинд өгүүлбэрийн бүтэц, холбоосууд, үйл үгийн идэвхгүй хэвийн хэрэглээ, унших техникийг судлахын зэрэгцээ мэргэжлийн холбогдолтой эх бичвэрүүдийг уншиж, мэргэжлийн тодорхой сэдвээр орчуулга хийх, эссэ бичих болон илтгэл бэлтгэж тавина. Мөн магистрын сэдэвтэй холбоо бүхий 3500-5000 үгтэй материалыг орчуулж шалгуулна. МЭРГЭЖЛИЙН АНГЛИ ХЭЛ /ХУУЛЬ ЗҮЙН АНГЛИ ХЭЛ/ ENGL 700 Англи хэлийг хоёрдах хэлний хувьд их сургуулийн академик хөтөлбөрт хамрагдаж буй англи хэлийг дундаас ахисан дунд түвшинд судалж буй оюутнуудад зориулж хэлэхүйн дөрвөн чадвар болон орчуулах чадварыг сайжруулах, хуулийн мэргэжлийн холбогдолтой үгсийн санг баяжуулах, англи хэл дээрх материалыг уншиж ойлгон ашиглах чадвар дадлыг эзэмшүүлж мэргэжлийн ажлын хүрээнд ярих, орчуулах чадвар эзэмшүүлэхэд энэ хөтөлбөрийн үндсэн агуулга оршино. Эрдэм шинжилгээ, судалгааны академик англи хэлний түвшинд өгүүлбэрийн бүтэц, холбоосууд, үйл үгийн идэвхигүй хэвийн хэрэглээ, унших техникийг судлахын зэрэгцээ хуулийн мэргэжлийн холбогдолтой эх бичвэрүүдийг уншиж, мэргэжлийн тодорхой сэдвээр орчуулга хийх, эссэ бичих болон илтгэл бэлтгэж тавина. Мөн хууль зүйн нэр томъёо бүхий 3500-5000 үгтэй орчуулга хийж шалгуулна.
МЭРГЭЖЛИЙН АНГЛИ ХЭЛ /БИЗНЕСИЙН АНГЛИ ХЭЛ/ ENGL 700 Энэ хичээлээр оюутнууд өмнө нь эзэмшсэн англи хэлний суурь мэдлэгийг бататган албан буюу бизнес, ажил хэргийн орчинд өргөн хэрэглэгддэг үг хэллэгүүдийг хэрэглэх,ойлгох боловсон асуулт хариултыг ашиглан ярих ,албан захидал и-мэйл, зарим албан баримтыг бичих чадвар дадал эзэмших, өөрийн тухай албан танилцуулга, өргөдөл бичих, ажлын ярилцлагад англиар зөв тодорхой ярьж ,илтгэж сурах зэрэг зорилготой бөгөөд хичээл англи хэл дээр явагдах учир оюутнуудын ярианы болон сонсох чадварыг сайжруулах ач холбогдолтой. МЭРГЭЖЛИЙН АНГЛИ ХЭЛ /БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ АНГЛИ ХЭЛ ENGL 700 Мэргэжлийн англи хэлний хичээлээр оюутнуудад англи хэлний өмнөх мэдлэг, чадвар дадалд суурилан ахисан түвшинд англи хэл дээр мэргэжлийн ном хэвлэл, эрдэм шинжилгээ судалгааны түвшинд бичигдсэн материалыг уншиж ойлгож ашиглах, эх хэл рүүгээ орчуулах, орчин үеийн мэдээллийн хэрэгслээс хүссэн мэдээллээ олж ажил мэргэжилдээ хэрэглэх, өөрийн санаа бодлыг бичгийн хэлний шаардлагад нийцүүлэн илэрхийлж сурах мэдлэг, чадвар, дадал олгоход энэ хичээлийн зорилго оршино. МЭРГЭЖЛИЙН АНГЛИ ХЭЛ /НИЙГМИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ АНГЛИ ХЭЛ/ ENGL 700 Суралцагсад англи хэлийг өдөр тутмын хэрэгцээ болон мэргэжлийн түвшинд түлхүү ашиглах, магистрантуудын ерөнхий англи хэлний хичээлээр олж авсан мэдлэгийг бататгах, шинжлэх ухааны болон тухайн мэргэжлийн холбогдолтой үг хэллэг судалснаар судалгааны ажлаа хийхдээ англи хэл дээрх зохиол бүтээл, улмаар интернетийн вебсайтуудыг ашиглах чадвар эзэмшүүлэхэд оршино. МЭРГЭЖЛИЙН АНГЛИ ХЭЛ /ХУУЛЬ ЗҮЙН АНГЛИ ХЭЛ/ ENGL 700 Хичээлийн зорилго нь Суралцагсад англи хэлийг өдөр тутмын хэрэгцээ болон мэргэжлийн түвшинд түлхүү ашиглах, магистрантуудын ерөнхий англи хэлний хичээлээр олж авсан мэдлэгийг бататгах, шинжлэх ухааны болон хуулийн мэргэжлийн холбогдолтой үг хэллэг судалснаар судалгааны ажилдаа англи хэл дээрх мэргэжлийн зохиол бүтээл, эрх зүйн акт улмаар интернетийн вебсайтуудыг ашиглах, орчуулах чадвар эзэмшүүлэхэд оршино.
Энэхүү ахисан шатны хичээл нь: (i) Унших ба Бичих чадвар (receptive skills), (ii) Сонсох ба Ярих (Productive skills) гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдэнэ. Унших ба Бичих чадварын хичээл нь найман төрлийн салбар шинжлэх ухааны тэргүүлэх сэдвүүдийн хүрээнд оюутнуудын академик эх сурвалжуудтай (видео, текст г.м.) ажиллах, бусад эх сурвалжаас мэдээлэл цуглуулж, бүтцийн түвшинд анализ хийж унших, төрөл бүрийн бичвэрийн онцлог, ялгааг ойлгож судалгаа хийж, төлөвлөн бичих академик чадварыг хөгжүүлэхийн зэрэгцээ англи хэлний хэл зүй, үгсийн сан, өгүүлбэрийн бүтэц, утга зүйг оновчтойгоор хэрэглэж сургахад чиглэсэн цогц хичээлүүдээс бүрдэнэ. (ii) Сонсох ба Ярих (Productive skills) хичээл нь мөн адил найман салбар шинжлэх ухааныг тойрсон хамгийн сүүлийн үеийн асуудлуудын талаарх лекц, видео сонсох, анализ, дүгнэлт хийх, асуудлыг тодорхойлох, үнэлэх, шийдэл санал болгох академик чадварыг хөгжүүлэхэд чиглэх төдийгүй эдгээрт хэрэгтэй үгсийн сан, хэл зүй, өгүүлбэрийн бүтэц зэрэг хэлний чадварыг олгоход чиглэсэн агуулгатай.
Энэхүү хичээлийн ерөнхий зорилго нь англи хэлний дунд шатны мэдлэгтэй оюутнуудад их дээд сургуульд амжилттай суралцахад шаардлагатай академик англи хэлний мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэхэд оршино. Энэ хичээлийн зорилгуудыг Унших, Бичих, Ярих болон Сонсох чадвараар задалвал: • Бичих чадварын хүрээнд: Академик үгсийн санг өргөжүүлэх, өгүүлбэрт оновчтой хэрэглэх, хэл зүйн дүрмүүдийг ашиглан зөв өгүүлбэр бичих, эссэний төрөл, бүтцийг зөв төлөвлөн бичих, эх сурвалжийг зөв ишлэх, бүтээлийн хулгайгаас зайлсхийж сурах. • Унших чадварын хүрээнд: Академик текстүүдийн бүтцийг таних, анализ хийх, гол санаа болон дэмжих санааг ялган таних, зохиогчийн байр суурийг ухаж ойлгох, эх сурвалжийн найдвартай байдал, холбогдлыг нягтлах, үнэлэх, нэр томъёо, шинэ үг хэллэгийн санг өргөжүүлэх. • Ярих чадварын хүрээнд: Академик илтгэл тавих, семинар хэлэлцүүлэгт үр дүнтэй оролцож, өөрийгөө илэрхийлэх, оновчтой асуулт асуух, хариулах, баримт нотолгоогоор дэмжих, дохио үгүүдийг яриандаа зөв ашиглах, англи хэлний дуудлага, өргөлтийг зөв хэрэглэх. • Сонсох чадварын хүрээнд: лекц, семинарын үеэр тэмдэглэл хөтлөх, гол санаа, дэмжих санааг ялган ойлгох, лекцээр авсан мэдээлэлдээ анализ хийх, дүгнэлт гаргах, дохио үгүүдийг зөв ойлгох, ярианы өнгө аяс, хандлагыг таних.