Бидний тухай
Багш ажилтан
Програм дизайн, кодчлолын техник, дахин хэрэглээ болон дизайны суурь техник болох төлөвт суурилсан, тестэнд хөтлөгдсөн хөгжүүлэлт зэрэг суурь ойлголтуудыг орно. Програм хѳгжүүлэлтийг түүний амьдралын цикл болох шаардлага тодорхойлох, шийдэл зохиомжлох, програмчлалын хэл дээр хэрэгжүүлэх, тестлэх зэрэг бүх үе шатуудын дагуу хэрхэн хѳгжүүлхийг заана
Програм хангамжийн инженерчлэлийн суурь ойлголт, хѳгжүүлэлтийн арга, загвар, техникүүдын талаарх онолын мэдлэг болон практик чадварыг эзэмшүүлэх зорилготой. Энэ нь цаашид програм хангамжийн инженерчлэлийн нарийн ухагдахуунуудыг эзэмших суурь нь болдог
Энэ хичээлээр оюутнууд вэб хуудас гэж юу болох, түүнийг хэрхэн яаж үүсгэн зохион байгуулах болон HTML, XHTML, CSS, HTML DOM, DHTML гэх зэрэг markup хэлнүүдийг, сервер ба клиент хандалтат скрипт хэлнүүдийн үндсэн ойлголтуудыг, Динамик ба статик вэб хуудас гэж юу болох тэдгээрийн хоорондын ялгаа, үүсгэн зохион байгуулахад шаардлагатай програм хангамжууд болон вэб хуудсыг удирдан зохион байгуулах хэлнүүдийг үндсэн ойлголтуудыг авна
Хичээлийн гол зорилго нь интернэтийн орчны програмчлалын үндсэн ойлголтуудыг эзэмших, тухайлбал Вэб хуудас, түүний бүтэц зохион байгуулалт, үүсгэн зохион байгуулах арга, техник, технологиудыг эзэмшин, тэдгээрийг ашиглан интернэтийн орчинд зохион байгуулагдах програмчлалын үндсэн асуудлуудыг шийдвэрлэх үндсийг эзэмших явдал болно.
Төр, хувийн хэвшил, олон нийтийн дурын байгууллага бизнесийн үйл ажиллагаандаа бизнесийн өдөр тутмын үйл ажиллагааг дэмжих, түүний хэвийн бөгөөд найдвартай үйл ажиллагааг хангах, үр бүтээмжийг дээшлүүлэх, үйл ажиллагааг улам боловсронгуй болгох, бүх шатны шийдвэр гаргалтыг оновчтой болгох, боловсон хүчний болоод бусад бүх нөөцийг үр ашигтай хуваарилах зорилгоор мэдээллийн системийг ашигладаг. Мэдээллийн системийн суурь болсон мэдээллийн санг цуглуулах, нэгтгэх, зохион байгуулах, удирдах хадгалах, дамжуулах, сэргээх, боловсруулах, өөрчлөх, хөрвүүлэх, нүүлгэх, төрөл бүрийн хэлбэрээр дүрслэн харуулах, гаргах, түгээхэд ашиглагдах техник, түүн дотроо өгөгдлийн сангийн хэлний бүхий л боломжуудыг судлана
Шинжлэх ухаан, мэргэжил, бизнесийн үйл ажиллагаанаас үл хамаараад өгөгдлийг боловсруулах, ашиглах шаардлагатай байдаг. Жишээ нь биологи, газарзүй, эдийн засаг, физик, санхүү, математик, тооцоолол гэх мэт. Тэгвэл мэргэжлээс үл хамаараад өгөгдөл, түүний бүтцийг тодорхойлох, үр ашигтай зохион байгуулах (цуглуулах, нэгтгэх, зохион байгуулах, удирдах хадгалах, дамжуулах, сэргээх, боловсруулах, өөрчлөх, хөрвүүлэх, нүүлгэх, төрөл бүрийн хэлбэрээр дүрслэн харуулах, гаргах, түгээх) арга замыг заахад энэхүү хичээлийн зорилго оршино.
Энэ хичээлээр веб агуулга боловсруулах хэл HTML, вебийн загвар боловсруулах CSS, скрипт хэл ЖаваСкрипт, сүлжээний протокол HTTP, үзэгдэл-удирдлагат програмчлал, өгөгдлийн сантай ажиллах зэрэг орчин үеийн вэб аппликейшн хөгжүүлэхэд шаардлагатай нэгдмэл технологийг үзнэ. MERN (MongoDB, ExpressJS, ReactJS, NodeJS) багц технологи ашиглан вэб аппликэйшн хөгжүүлэх аргыг үзнэ.
WWW (World Wide Web) нь интернэтээр баримт, мэдээллийг дамжуулахаас гадна онлайн интерактив аппликейшн ажиллах үндсэн платформ болсон. Вэб суурьтай аппликейшн нь ямар нэг системээс хамааралгүйгээр хандах, автоматаар шинэчлэх, олон тооны хэрэглэгчийг холбож ашиглах зэрэг олон давуу талтай. Энэ хичээлээр вэб аппликейшн хөгжүүлэх арга, орчин үеийн вэб технологиудыг танилцуулах ба вэб аппликейшн хөгжүүлэх анхан шатны туршлагыг эзэмшүүлнэ.
Бизнесийн үйл ажиллагаа (процесс) -ны илрүүлэлт, Процессыг илрүүлэлтийн аргууд, Бизнесийн үйл ажиллагааны шинжилгээ, түүний үндсэн ойлголт, Бизнесийн үйл ажиллагааг шинжлэх аргачлал, Бизнесийн шинжээчийн мэдлэг чадвар, гүйцэтгэх үүрэг, Бизнесийн үйл ажиллагаанд оролцогч талуудыг тодорхойлох, шинжлэх, Бизнесийн үйл ажиллагааг шинжлэх ажлын төлөвлөлт, удирдан зохион байгуулах, Шаардлага тодорхойлох, Шаардлага тодорхойлох аргачлал, Шаардлагын удирдлага, Байгууллагын шинжилгээ, Шаардлагын шинжилгээ, Шийдлийг үнэлэх, баталгаажуулах, Бизнесийн үйл ажиллагааны процессын диаграм
Мэдээллийн системийн инженер нь хэрэглэгчийн шаардлага, сонирхолд нийцсэн, өндөр чанартай, бүтээгдэхүүнийг Компьютерын шинжлэх ухаан, инженерийн тохирсон арга техник, технологи, аргачлал, процессыг ашиглан бүтээдэг байх шаардлагатай. Бизнесийн үйл ажиллагааны шинжилгээ нь хэрэглэгчийн шаардлагад нийцсэн системийг бүтээхэд чухал шаардлагатай үйл ажиллагаа юм. Учир нь тухайн бизнесийн үйл ажиллагаа, түүнд оролцогч талууд, тэдгээрийн хоорондох мэдээллийн урсгал, харилцаа, оролцогч талуудын үүрэг зэргийг тодорхойлолгүйгээр хэрэгцээтэй, хэрэглээтэй систем бүтээх боломжгүй юм. Бизнесийн үйл ажиллагааны шинжилгээ нь тухайн байгууллагын үйл ажиллагаанд тохирсон систем, програм хангамжийг тодорхойлохтой холбогдуулан процессыг илрүүрэх, процессуудын шинжилгээнд анхаардаг. Энэ хичээлээр мэдээллийн системийн инженер зайлшгүй мэдвэл зохих байгууллагын үйл ажиллагааны шинжилгээний суурь ойлголтыг олгох, түүнийг гүйцэтгэх аргачлал ба дүрслэлийг сурч, мэдээллийн технологийн төслийн үед хэрхэн хэрэглэх талаар авч үзнэ.