МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Зохиогч(ид): М.Мэнд-Aмар, Э.Ганхөлөг, А.Галтбаяр
"Задгай орчин дахь зэсийн баяжмалын исэлдэлтийн математик загвар", Хэрэглээний математик 2021, 2022-1-24, vol. 5, pp. 23

Хураангуй

Савласан зэсийн баяжмалыг гадаад орчинд ил байрлуулах тохиолдолд исэлдэх, агуулгад өөрчлөлт орох процесс явагддаг бөгөөд энэ нь агаарын температур, чийгшил, баяжмалын шүлтлэгийн хэмжээ зэргээс хамаарсан химийн олон урвалууд явагдсаны үр дүн байдаг. Энэхүү исэлдэх процессыг хянах, баяжмалын агуулгад орох өөрчлөлтийг урьдчилан таамаглах зэрэг нь баяжмалын үйлдвэрийн үйл ажиллагаа, менежментийн чухал хэсэг бөгөөд баяжмалын дээжид агуулга тодорхойлох химийн анализ олон дахин хийхэд ихээхэн зардалтай байдаг. Иймээс исэлдэх процессыг тайлбарлах, агуулгын өөрчлөлтийн хэмжээг тодорхойлох математик загварыг боловсруулах шаардлага үүсдэг бөгөөд практикт энэ төрлийн комплекс процессыг загварчлахдаа тэдгээр урвалуудын кинетик хурдыг тодорхойлж, тохирох ердийн дифференциал тэгшитгэлийг байгуулах нь нийтлэг байдаг. Энэ судалгааны хүрээнд бид тодорхой хугацааны интервалтайгаар авсан баяжмалын дээжний шинжилгээний үр дүнгүүдийг ашиглан исэлдэх урвалын кинетик хурдыг тодорхойлох арга боловсруулах оролдлогыг хийж, үүнтэй зэрэгцэн баяжмалын агуулгын өөрчлөлтийг хянах экспоненциал хэлбэрийн дөхөлтийн функцийг байгуулах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар