Бидний тухай
Багш ажилтан
Амьд организмын төрөлхийн дархлааны системд чухал үүрэг гүйцэтгэдэг пептидийг шинээр нээж илрүүлэх, микроб болон хавдрын эсрэг үйлчлэлийн механизмыг тайлах туршилт эрчимтэй хийгдэж байна. Микробын эсрэг пептидийн үйлчлэх гол голомт нь микробын цитоплазмын мембран байна гэж судлаачид таамаглаж байгаа боловч түүнийг бүрэн судалж тогтоогоогүй байна. Бид энэ ажлаар микроб ба хавдрын эсрэг идэвхитэй 11 амин хүчлийн үлдэгдлээс тогтох GA-K4 (FLKWLFKWAKK) пептид хиймэл болон эсийн мембрантай харилцан үйлчлэх механизмыг судлах зорилт тавив. Үүний тулд өөр өөр липидээс тогтох мицелл, липосом бэлдэж, Staphylococcus аureus эс өсгөвөрлөн, тэдгээрийн GA-K4 пептидтэй харилцан үйлчлэх онцлогийг холын УФ дугуй дихроизм ба флуоресценцийн спектроскопийн аргаар судлав. GA-K4 пептид нь буфер орчинд тодорхой бус бүтэцтэй боловч липид орчинд конформацийн хүчтэй өөрчлөлтөнд ордог, энэхүү бүтэц нь липидийн төрөл, агууламж, концентрациас хамаардаг, липосомийн орчинд түүний липидийн агууламжаас хамаарч сонгомлоор харилцан үйлчилдэг, эсийн мембранд нэвтрэн жижиг молекул шүүрэх боломжтой “суваг” үүсгэн эсийн мембраныг “гэмтээдэг” болохыг илрүүллээ.